• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-15 16:46:56    
Өнгөрөх зууныг элээсэн ардын багш-Арвижих

Хятадын Олон Улсын Радио

     Багшын албанд насаараа зүтгэсэн Арвижих гуай 1920 онд Өвөр монголын Шилийн гол аймгийн Шулуун хөвөөт цагаан хошууны 2-р суманд малчин Дэмцгийн хүү болон заяажээ. Тэр бол дээр үеийн алдарт эрдэмтэн Мянгатын нэрээр нэрэлсэн уг хошууны Мянгат сургуулийг үүсгэн байгуулагчын нэг юм. Арвижих хархан багаасаа хал зовлон амсч, харгис баяд ноёдынд хөлсөн зарц болж байв. 1937 онд Жанбэйгийн залуусын сургуульд орж, монгол, хятад, япон хэл сурч байжээ. 1945 онд дээр шатны байгууллагын нийдлагаар Бүгд найрамдах монгол улсын багшын их сургуульд 3 жил суралцаж, 1949 онд эх орондоо буцаж ирсэн байна.

     1952 онд Арвижих Мянган тайвсын Хадан-хошуугийн бага сургуульд багшилж, 1954 онд Цахар аймгийн бага сургуульд багшын алба хаажээ. 1958 онд тэр Халиутай болон Цагаан-нуур дунд сургуулийг цогцлон байгуулж, сургуулийн захиралын тушаалыг хариуцаж байв. Энэ хугацаанд тэр өөрөө заан сургах бичиг найруулж, долоо хоног бүрд 18-24 цаг хичээл зааж байжээ. 50-аад жилийн турш Арвижих олон эрдэмтэн чадвартан хүмүүжүүлсэн бөгөөд зарим нь гадаад оронд ч ажиллаж байна.

     Багшын алба хааж байх хугацаандаа Арвижих гуай "Сурагчидад заах материал", "Байгалийн хичээлийн жолоодомж", "Сурагчидын ёс мурлын хичээлийн бичиг" зэрэг дунд, бага сургуулийн маш олон хичээлийн бичгийг найруулж байжээ.

     1959 онд Арвижих Хятадын хэмжээний тэргүүний жишээч багшын цол хүртэж, тухайн үеийн Өвөр монголын өөртөө засах районы дарга байсан Улаан-хүүтэй биеэрээ уулзаж байсан бөгөөд аймаг хошууны жишээч багшаар олон удаа цоллогдсон байв.

     1989 онд Арвижих гуай өвчөний улмаас нас баржээ. Түүний нэг насаараа багшын албад зүтгэж, олон мянган хүүхэд дүү нараа хүмүүжүүлэн, монгол эрдэмтэн чадвартнийг өсгөн бойжуулсан яруу алдар нь хэзээд мөнхжих юм.