• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-15 16:52:42    
Тураг сараана—Эрүүл мэндэд ашигтай эрхэм бүтээгдэхүүн

Хятадын Олон Улсын Радио

     Сараана цэцгийн язгуурт харьяалагддаг тураг сараана бол оюу ногоон өнгөтэй, уухан бор цэцэгтэй, ангилам сайхан үнэртэй, булбарай гоо цэцэг юм. Түүнийг үзэн сонирхож болох төдийгүй, хүнсний ногоотой холиод идвэл, эрүүл мэндэд ашигтай эрхэм чухаг бүтээгдэхүүн юм. Тураг сараана сайхан үнэртэй боловч жаахан гашуун амттай юм. Түүнд уураг, цардуул, чихэрлэг зүйл, аминокислот, төрөл бүрийн амин дэм болон эрүүл мэндэд тустай янз бүрийн бодисууд байдаг. Үүнээс гадна, уушгийг сайжруулж, ханиадыг зогсоох, санааг амрааж, сэтгэлийг тайвшруулах, бас өмөн үү үүсэхийг хориглох чадавхтай юм. Клиникийн талаар тураг сараанийг голцуу уушгины халуунаар ханиалгах болон халуурсаны улмаас ухаан санаа элий балай болох зэрэг өвчнийг эмчилхэд ашиглаж байна.

     Тураг сараанаар эмчлэх 6 зүйлийн арга: тураг сарааныг нэгдүгээр хоол болгож идвэл, доорхи өвчиний байдалд тун сайн эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг байна.

     1. Нойр хулжих, зүрх түгшихэд тустай: 60-100 грамм тураг сарааныг чихэр буюу давстай усаар даруулж ууна. Энэ арга нь ханиах, цусаар ханиах, өвчний халуун буурахгүй удах, бие тамирдах зэрэгт тусай. Харин гахайн тураг махтай холиж идвэл үр ашиг нь нэн илүү болох юм.

     2. Бие тамирдахад тустай: Тураг сараана, төмсийг тус тус 30 грамм, 1-2 могой загас бараг 250 грамм бэлтгэж, могой загасныхаа гэдэс дотрыг сайхан угааж цэвэрлээд тураг сараана, төмстэйгээ хамт устай шороон тогоондоо хийж, чанаж болгосоныхоо дараа жаахан амтлагч хийгээд хэрэглэнэ. Энэ аргаар байнга эмчилгээ хийх юм бол уушгины сүрьеэ өвчин ужигших, дор халуун, сэтгэл бухимдах, тамир алдах, хоол идэх дуршил муудах, мэдэрлийн ядаргаа зэрэг өвчнийг эмчилхэд тустай юм.

     3. Ходоод өвдөх, сэтгэл уймран нойр хулжихад тустай: 60-100 грамм тураг сараанийг шүлхий тутарган цагаан, хар бурамын хамт шингэн будаа төхөөрнө. Өдөр бүр нэг удаа, 7-10 өдөр дараалан ууна. Энэ арга нь шим тэжээл нөхөх, элэг ходоодыг сайжруулах, сэтгэл санааг тайвшруулахад үр ашигтай үүрэг гүйцэтгэдэг байна.

     4. Удаан өдрийн ханиад, цустай цэр гарах, тамирдан бухимдахад тустай: 60 грамм тураг сараана, 250 грамм цагаан будаан дээр зохих хэмжээний ус хийгээд удаан чанана, болох үед нь 100 грамм мөсөн чихэр хийгээд хутгачихвал хоол болох нь тэр. Ийм аргаар уушгийг сайжруулж ханиадыг зогсоож, сэтгэл санааг тайвшруулж болох юм.

     5. Мэдрэлийн ядаргаа, цэвэрших үеийн хам шинж өвчинд тустай: 50 грамм хатаасан тураг сараанийг ундын усаар 24 цаг дэвтээнэ, 15 грамм чавгыг чанаж болгоод шаарыг нь хаясаны дараа чавгын шүүсийг нь тураг сараанатай чанаж шөл болгоод ууна. Эсвэл, 60-90 грамм тураг сарааныг зохих хэмжээний зөгийн балтай хутгаж жигнэж болгоод унтахаасаа өмнө ууна. Энэ арга нь санаа сэтгэлийг сэргээх, шим тэжээл сэлбэх, мэдрэлийг тайвшруулах үүрэг гүйцэтгэдэг.

     6. Санаа сэтгэлийг тайвшруулж, уушгийг сайжруулж ханиалга зогсооход тустай: 100 грамм тураг сараана, 80 грамм хулсны сүеэ бэлтгэнэ, тураг сараанын дэлбийн дотрохи бүрхэвчийг хуулж аваад давстай усанд дэвтээж цэвэрлээд ундны усанд чанаж 70% болгосоныхоо дараа хулсны сүеэгээ хоёр хуруу хир хэмжээтэй хэрчээд үйх бөгөөд амт оруулна. Энэ нь санаа сэтгэлийг тайвшруулж, уушгийг сайжруулж ханиахыг зогсооход ашиг тустай үүрэг гүйцэтгэж байгаа юм. /Л.Буянтогтох орчуулав/