• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-15 17:17:20    
Хятадын өлзийт боовны баяр

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын билгийн улиралын цагаан сарын арван таван буюу Хятадын уламжлалт өлзийт боовны баяр энэ жилийн аргын улиралын 2-р сарын 15-нд тохиосон юм. Энэ нь мөн ч цагаан сарын баярын төгөсгөл болно. Цагаан сарын арван тавны өлзийт боовны баяраа Хятад хүмүүс Юань шяо же гэж нэрэлдэг юм.

     Юань шяо же буюу өлзийт боовны баярыг Хятадынхан бас Юань ши, Юань е, Шан юань баяр ч гэдэг юм. Хятадын билгийн улиралын шинэ жилийн анхны тэргэл болох цагаан сарын арван тавны өлзийт боовны баяр болох бүр Хятад хүмүүс дэнлүү өлгөдөг зан зуршилтай болохоор энэ баярыг бас дэнлүүний баяр ч гэдэг юм.

     Энэ баяраар хүмүүс голцуу дэнлүү сонирхож Юань шяо буюу өлзийт боов иддэг. Цагаан сардаа дэнлүү өлгөдөг болсон тухайд олон сайхан домог яриа байдаг юм. Манай тооллын өмнөх 180 онд Хятадын баруун Хань улсын Хань вэнь ди хаан цагаан сарын арван таванд хаан болсон байжээ. Түүнийгээ тэмдэглэхийн төлөө Хань вэнь ди хаан цагаан сарын арван тавныг дэнлүүний баяр болгох тогтоол гаргасан байлаа. Тэгээд тэрээр жил болгоны энэ өдрийн орой ордноосоо гарч иргэдийнхээ хамт цэнгэн зугаалдаг байсан гэнэ. Ийм болохоор айл болгон гаднаа янз бүрийн дэнлүү өлгөж, нийт олны хүртээл болгодог байжээ. Манай тооллын өмнөх 104 онд өлзийт боовны баярыг төрийн том баярын нэгээр албан ёсоор тогтоосон тул энэ нь бүр ч нийтлэг зуршил болсон байлаа. Ингээд айл гэр, олон нийтийн газар гэсэнгүй бүр өнгөт дэнлүү өлгөдөг болсон байна. Ялангуяа хөл хөдөлгөөн ихтэй хот гудамж, соёлын төв газарт дэнлүүний өргөн их үзэсгэлэн наадмууд зохиодог болсон байна. Энэ баяраар бүх хүн ард шөнжин дэнлүү сонирхож, оньсго тааж, луут дэнлүү тоглуулдаг болжээ. Ингээд энэ нь яваандаа дадгал болж, улам бүр их хөгжсөн байна.

     Цагаан сарын 15-нд өлзийт боов идэх бол уг баярын гол агуулгын нэг юм. Энэ нь Хятадын өнө удаан түүхтэй зүйл билээ. Үүнийг Сүн улсын үед үүдсэн байв. Эхлээд үүнийг "Фү юань зи" гэж нэрлэж байснаа хожим нь "Юань шяо" гэдэг болсон байв. Аралжаа наймаа хийдэг хүмүүс бас үүнийг нь улируулж, "Юань бао" ч гэдэг байжээ. Юань шяо буюу Тан юаньдаа элсэн чихэр, саргай цэцэг, гүнжид, буурцган гурил, шар гавираа цэцэг, хушганы үр, жимсний цөмөг, чавга зэргээр идээ хийж, шөлхий тутарганы гурилаар эрхий хурууны өндгөн чинээ бөмбрөөн хэлбэртэй боож хуурай гурил дотор өнхөрүүлдэг. Үүнийг шөлтэй, харс яаж чанасан ч болно. Бас жигнэж, тосонд хайрч болдог. Нутаг нутгийн боовны өнөр амт өөр өөр байдаг юм. Шааньши мужийнхан бол Тан юаниа боож хийдэггүй, татсан идээгээ шөлхий будааны гурил дотор өнхөрүүлж, бөмбөргөөн хэлбэртэй болгоод чанах юм уу хайрч иддэг байна.

     Энэ баярын бас нэг чухал агуулга бол өнгөт дэнлүү өлгөх юм. Баярын дэнлүүг өнгө өнгийн цаасаар бүрхүүлж, түүнээ уул ус, байшин барилга, хүн амьтан, цэцэг навч, жигүүртэн шувууны зураг хээтэй хийдэг. Энэ дундаа агт хөлөг нэртэй дэнлүү нь хамгийн онцлог байдаг. Агт хөлөг нэртэй энэ дэнлүүг мянгаад жилийн түүхтэй гэлцдэг. Үүнийг дотор нь араат хөрдтэй зохиодог болохоор дэнлүүний дотрох лааг асаахад илчний үйлдлээс болж араат хөрд нь эргэхээр, түүний дээр зохиосон цаасан морь хөдлөж, түүний сүүдэр нь дэнлүүний бүрхүүл дээр тусахдаа агт морь давхиж байгаа юм шиг маш амьдлаг харагддаг. Сүүлийн жилүүдэд Хятадын умард нутгаар мөсөн дэнлүү их хөгжиж байгаагийн зэрэгцээ хүмүүс дээд шинжлэх ухаан техникийг үүнд ашиглаж, улам ч сайхан дэнлүүнүүд хийж байна.

     Хятадын фиодлын нийгмийн үед залуус энэ баяраар уулзан танилцах боломж тохиол олж байсан тул хүмүүс энэ баярыг бас румантик баяр, Хятадынхны хайрын баяр ч гэж нэрэлдэг байжээ. Фиодлын нийгэмд залуу эмэгтэйчүүд охидууд энгийн үед дураараа гадуур дотуур гарч орж болдоггүй байсан боловч баяр дурсгалын өдрөөр бол хэдүүл нийлэн гарч, наадаж тоглож болдог байсан тул өлзийт боовны баяраар дэнлүү сонирхох нь залуу хүмүүст маш их аз тохиол болдог байсан гэнэ.