Олон жил гадаадад хятад бөхийг өргөн нэвтрүүлсэн Францад нутаглан суугаа Хятадын харьяат Юань Зүмүөд Хятадын бөхийн нийгэмлэгийн орлогч дарга Чжөү Жиньчян "хятад бөхийн үйл хэрэгт томоохон хувь нэмэр оруулсан шагналыг" гардуулсан байна.
Юань Зү мөү бол гадаадад хятад бөхийг нэвтрүүлээд алдаршуулсан анхны хүн болно. Шанхайн бөхийн багт бөхчин, дасгалжуулагчаар ажилж байсан Юань Зү мөү 20 жилийн өмнө Парист очиж, хятад бөхийг дэлгэрүүлсэн юм. Парис хотын даргын туслалцаа дэмжлэгтэйгээр, тэрээр Парис хотын даргын нэрэмжит цомын хятад бөхийн олон улсын урилгын тэмцээн зохион байгуулав үүний улмаар хядад бөхийг Европ болон хойт Африкийн улс орон газар нутагт дэлгэрүүлсэн байна.
Энэ удаа Хятадын биеийн тамир спортын үндэсний газрын хүндийн өргөлт бөх жудог удирдах төвийн орлогч дарга Чжөү Жиньчян, Хятадын бөхийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Чянь Гуан жянь, хятад бөхийн хөгжлийн удирдах хорооны орлогч дарга Чжэн Кэшян Парист тусгайлан хүрэлчин очиж, Парис хотын дарга нэмэржит цомын олон улсын урилгын 7-р тэмцээнийг үзэн сонирхож, хятад бөхийн гадаадад хөгжиж байгаа байдалд судалгаа хийсэн байна.
Энэ удаагийн тэмцээний хаалтын ёслолын шагнал гардуулах ёслол дээр, Чжөү Жиньчян Хятадын бөхийн нийгэмлэг, хятадад бөхийн хөгжлийг удирдах хорооны өмнөөс уг тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Юань Зү мөү-д шагнал гардуулсан байна. Чжөү Жиньчян хэлэхдээ, ноён Юань Зү мөү хятадад бөхийг дэлгэрүүлэхэд асар их хүчин чармайлт гаргасан. Түүний Хятадын уламжлалт бөхийн спортыг хөгжүүлэхээр ганц сэтгэлээр зүтгэж байгаа нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж байна. Нэн олон хүн хятад бөхийг дэлгэрүүлэхээр чармайж, гадаадын нэн олон найз нөхдийг энэх спортод сонирхолтой болгож, энэ спортоор хичээлүүлэхийг хүсэж байна гэжээ.
Хятадын бөхийн нийгэмлэг, хятадад бөхийг хөгжүүлэхийг удирдах хорооноос 2005 оны 9-р сарын 9-нд 2005 оны бөхийн тэмцээний "аваргын аваргыг шалгаруулах тэмцээн баюу шагнал гардуулах ёслолд", Хятадын ахмад долоон бөхчинд "шалгарсан хувь нэмэр оруулсан шагнал" олгожээ.
|