• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-16 16:08:19    
Зах зээлд шилжиж байгаа Түвдийн уламжлалт соёл

Хятадын Олон Улсын Радио

    "Дэлхийн нуруу" гэж алдаршсан Түвдэд амьдарч байгаа Түвд үндэстэн олон мянган жилийн турш, Түвд үндэстний агуу их мөртөө гүн утга санаа бүхий уламжлалт соёлыг үүдсэн юм. Тэдний энэхүү агуу их уламжлалт соёлд одон орны журхай, гар урлалын мэргэжил, анагаах ухаан, утга зохиол багтаж байгаа төдийгүй газар нутгийн өвөрмөц стель болон үндэстний онцлогыг харуулсан хувцас хунир, уран зураг зэрэг хамрагдаж байгаа юм. Түвд нутаг орчин үеийн нийгэм тийш хөгжиж байгаа өнөөдөр эдгээр уламжлалт соёлын одоох байдал ямаршуу байгаа бэ? Гэдгийг ойлгуулахын төлөө бид өнөөдрийн дугаараар, Түвдэд хүрч сурвалжилсан сурвалжлага сонсгоё.

    Түвдийн дорнод нутгийн Линь Чжи районы Линь Чжи дунд сургуулийн нэг хичээлийн танхимд, 37 сурагч, багшийнхаа жолоодлогоор, хүн болгон нэг оёдлын машин дээр, тухайн орон нутгийн онцгой хувцас- Гомб дээл оёх мэргэжлийг сурч байлаа. Хичээлийн тэнхимийн хар самбар дээр гомб хувцасыг эсгэх зургийг өлгөж, хоёр талд нь нэгэнт оёсон арав гаруй зах хувцас өлгөөстөй байлаа.

     Линь Чжигийн гомб дээл бол Түвдийн Түвд үндэстний олон төрлийн хувцас хунирын доторхи өвөрмөц онцлогтой хувцас юм. Энэ дээл нь одоогоос 700 жилийн түүхтэй болж байна. Энэ гомб дээл нь ханцуй болон захгүй, толгойгоороо углан өмснө. Ар энгэр, өмнө энгэр хоёрыг нь бүцээр холбож, бүс болон хоолойвчын дээр нь уран нарийлаг засал чимэглэлтэй. Энэ хувцас нь эртний Шотландын жанжин баатар Робин Ханы хувцастай адливтар бөгөөд сэхүйн сүндэрлэсэн өндөр уултай, ягц сахлаг ой шугуйтай орчин ахуйд амьдарч байгаа хүн ардын өмсөж зүүхэд маш тохирно. Линь чжи сияний дунд сургуулийн орлогч захирал хатагтай Лей Ван рүн бидэнд сургуульдаа гомб дээл оёж эсгэх дамжаа эрхэлсэн зорилгын тухай хэлэхдээ:

     Одоо ийм гомб дээлийг оёж эсгэж чадах оёдолчин маш ховорджээ. Бид багш залан заалгаж байгаа нь сурагчиддаа эрдэм сургахын төлөө бөгөөд бас ч манай гомб хувцасаа дэлхийд уламжлан үлдээхийн төлөө юм. Манай залсан багш маш их эрдэмтэй болохоор энэ оёдлын анги ч сурагчын гэрийн ахмадын дэмжлэгийг олж, улам эрхлэх тутам амжилт олж болох юм гэж хэлж болох юм гэжээ.

     Линь Чжи сияний дунд сургуулийн сурагчид гомб хувцас оёж эсгэх мэргэжил зааж байгаа багш бол Түвд оёдолчин ноён Өү Жү болно. Энэ жил 60 хүрч байгаа Өү Жү арван гуравтайгаасаа шавь орж, гомб хувцас оёх мэргэжил сурсан байжээ. Одоо түүний Линь Чжид ажиллуулж байгаа гомб хувцасны дэлгүүрийн наймаа маш сайн байна. Нэг жилийн өмнө тэр Линь чжи дунд сургуулийн гомб хувцасны оёж эсгэх мэргэжил заах багшаар уригдаж, өдөр болгон сургуульд хүрч, адил бус дөрвөн ангийн хүүхдүүдэд гомб хувцас эсгэх мэргэжлийг зааж байна. Сургуулиас нэг багш томилон, түүний ярьсан агуулгыг тэмдэглүүлэн, заан сургах материал найруулан бичүүлээд байна. Өү Жү хэлэхдээ:

     Манай Түвд үндэстний энэхүү уламжлалт үндэстний соёл алдагдахаас би айж байна. Өнөө би эдгээр сурагчдад гар урлалаа заан, өөрийн урь мэргэжлээ өвлөн үлдээж байгаадаа маш баяртай байна. Гомб хувцасны нэн олон оёдолчин өөрийн өвөрмөц онцлогтой гомб хувцасаа оёж гаргахыг би хүсч байна гэжээ.

     Линь Чжи дунд сургууль анх гомб хувцасны оёдлын анги эрхлэхэд мөнгө төгрөг хүрэлцэхгүй бэрхшээлтэй байлаа. Оёдлын анги эрхлэхэд оёдлын машин, давуу, сургалтын материал байх ёстой. Тэхэд сургууль нь энэ хэсэг мөнгийг гаргаж дийлэхгүй байлаа. Линь Чжи районы Боловсролын ажил эрхэлсэн газрын орлогч дарга Е Лин энэ тухай ойлгосныхоо дараа тусгай мөнгө санхүүжүүлэн сургуульд тусалсан байна. Тэрээр хэлэхдээ:

     Гомб хувцас бол манай үндэстний онцлогт хувцас юм. Манай энд зах зээлтэй, нөөц хүчинтэй тавар юм. Өнөө хэрбээ хойч үеийнхэнд заан өгч залгамжлуулахгүй, түүхийн үндэстний содон зүйлийг залгамжлахгүй юм бол эрт оройгүй үндэс тасрах болно гэжээ.

     Лхас хотод аялал жуулчлалын бараа зарж байгаа дэлгүүрүүд Бакур гудамжинд төвлөрөн байрлаж байна. Энд тусгайлан Танкаа зураг зардаг Бакур гудамжны Танка урлагийн зургийн дэлгүүр байрлаж байгаа юм. Танка гэж зурсан буюу хатгамалаар урласан шашны зургийг хэлж байгаа юм. Түүнийг өнгөт торгоор хөвөөлөн урлаж, сүм хийд, бурханы дуган, ламын байранд өлгөх буюу сүжигтэн нарын гэрт өлгөж байдаг юм. Энэ Танкаа бол Тзвд уламжлалт Буддын шашны урлагийн бүтээл болох юм. Танкаа зурагт маш өргөн агуулгыг илтгэж байдаг юм. Шашны сэдвээр гол болгон, Түвд үндэстний түүх, одон орны журхай болон нийгмийн амьдрал зэрэг салбарыг хамрах юм. /Пэрлаймаа орчуулав/