• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-16 16:26:31    
Таны хүсэлтийн хариуд

Хятадын Олон Улсын Радио

     Эрхэм найз минь, та нар сайн байцгаана уу. Сар шинийн баяраа сайхан тэмдэглээд та маань тавлаг сайхан хаваржиж байна биз дээ. Энэ цагаан сар би нутаг буцаагүй, өөрийн ажиллаж амьдарч байгаа Бээжин хотдоо шинэллээ. Уридын ёсоор манай редакцийнхан амралт баярын өдөртөө хоёр ээлж хуваан ажиллаж амарсан байна. Манай редакцийнхан радио сонсогч, сүлжээ хэрэглэгч өдөр болгон агаарын цэнхэр долгионоор та нартайгаа ийнхүү уулзалдан учирч хэлхээ холбоотой л байдаг даа.

      Энэ жилийн битүүнд Бээжин хотын захиргаа битүүн болон шинэдээ цаасан пуужин хөөргөхийг зөвшөөрсөн болохоор Бээжинд битүүний шөнийн огторгуйд цаасан пуужин өнгө өнгөөрөө солонгорон гэрэлтэж баярын үдшийн уур амьсгал улам тод дүүрэн байлаа. Миний хувьд хэдэн нөхдийн хамт оройн шууд нэвтрүүлгийн дараа стутнээсээ гарч ажлаа дуусаад гэр буцах зуур битүүний шөнийн үзэмжийг харан явахын зэрэгцээ, маргааш манай радио сонсогч болон сүлжээ хэрэглэгч найз нар минь хаа нэгэн газар өөрийн орны битүүнээ баяр баясгалантай тэмдэглэх болно доо гэж бодон сэтгэл дүүрэн бахдан явсныг нуух юун.

      Энэ жилийн цагаан сар нь Монгол улсын болон Буриад улсын Монголчуудын цагаан сар нэг л хоногоор зөрсөн байлаа. Тийм болохоор бид Монгол улс болон Буриад улсын мөн Японд амьдарч байгаа сонсогчдоосоо цагаан сарын өмнөөс л мэндчилгээтэй ил захидал, имайл, утас, захидал энэ бүхнийг олон авч, алс хол байгаа сонсогчид болон сүлжээ хэрэглэгч бид нэг нэгэндээ харилцан сайн сайхны мэндчилгээ хүргэж, шинэ жилдээ өлзий ерөөлтөй явахыг харилцан хүргэж байсныг энд тэмдэглэхэд таатай байна.

     Шинэ жил, цагаан сараа хэрхэн тэмдэглэсэн тухай манай радиогийн Монгол хэлний нэвтрүүлгийн сонсогч бөгөөд сүлжээ хэрэглэгч, Буриад улсын Буджав болон Монгол улсын О.Мөнхбат бидэнд ирүүлсэн захидалдаа ингэж бичсэн байна. Шинэ жилэ тэмдгэлсэн тухай О. Мөнхбат манай редакцид ирүүлсэн захидалдаа: "бид бүгдээрээ гацуураа чимээд тойрон бүжиглэж, Өвлийн өвгөн ааваасаа бэлэг авсан, Гэр бүлээрээ ууланд явж цана чаргаар гулгаж баяраа маш сайхан байлаа гэж бичсэн байлаа. Цагаан сараа хэрхэн тэмдэглэх тухай Буриад улсын сонсогч Буджав захидалдаа: "Манай Улаан-Үдийн Буриад Монголчуудаар авч хэлэхэд, цагаан сараа угтан нэг танхимд хуран цугларч, настайчуудаа дээр байранд суулган хүндлэн мэндчилэн золгох ба хамтдаа дуулан бүжиглэж цагаан сараа тэмдгэлдэг" гэж бичсэн байна. Та баасан гаргийн шуудангийн хайрцаг нэвтрүүлгээр манай редакторын бэлтгэсэн энэ нэвтрүүлгийн дэлгэрэнгүй агуулагатай танилцаж, тэдэнд зориулсан ая дуунаас сонсох болов уу? \Номин бэлтгэв\