Өнөөдөр найз танд далайн гаралттай сам загасны махтай гурилтай шөлийг хэрхэн хийдэг тухай танилцуулья.
Материал: Цагаан гурил 300 грамм, өндөг 5 ширхэг, гахайн сээрний хар мах 50 грамм, наранцэцгийн тос 1000 грамм бэлтгэнэ (хоол хийхэд бараг 70 грамм тос хэрэглэнэ), сам 2 ширхэг, амт оруулагч хүа жяо, жян юү, вэй жин, усанд дэвтээсэн дянь фэнь болон 1000 грамм тунгалаг шөл эдгээрийг тус бүр хэрэглэх хэрээр бэлэн болгож тавьна. Бас жижиг болгон хэрчсэн сонгино, цагаан гааг тус бүр 20 грамм хэрэглэхэд бэлэн болгоно. Үүнээс гадна бас 50 грамм сүань хүанг хэрэглэхэд бэлэн болгож тавьна.
Хоол хийх арга: 1-рт. Гурил дотор өндөгөө хийж бүлээн усаар зуурч бөөрөнхйилээд, 15 минут хэртэй тавьж нийцүүлж, дараа нь гурилаа элдэж нинглээд усанд буцалгаж чанаж болгоод дахиад тосонд шаралтал шараад болохоор нь шүүж гаргаад саванд хийж хэрэглэхэд бэлэн болгоно. Дараа нь гахайн сээрний махаа нарийн хэсэг болгон хэрчиж, самаа усанд буцалгаж гаргаад хэрэглэхэд бэлэн болгож тавьна. 2-рт. Тогоондоо тунгалаг шөлөө хийж буцлахаар нь шарсан гурилаа хийж болгоод аяганд хийж бага хэмжээний наранцэцгийн тос, жижиглэн хэрчсэн сонгино, цагаан гаагаа хийж шарна, бас жян юүгээсээ хийж шараад тунгалаг шөлөөсөө бага хийж дээр нь нунтагласан хү жяо, давс вэй жин зэргийг хийж, хэрчсэн сүань хүангаа хийх ба хамгийн сүүлд нь усанд дэвтээсэн дянь фэниэ хийж, дээр нь самын махаа өрж тавиад энэ самын махтай гурилтай шөлийг хийж дууслаа гэж хэлж болно.
Энэ гурилтай шөлний гурил нь зөөлөн бөгөөд амттай сайхан, шөл нь ханд онцлогтой юм.
Энэ гурилтай шөлийг хийхдээ улирлын ямар ч ногоог сонгон хэрэглэж болно. Тухайлбал, бүө цай ногоо, чинь цай ногоо, шар лууван, бөөрөнхий цагаан ногоо зэргээс өөрийн дур сонирхолоосоо сонгон хэрэглэж болно. \Номин бэлтгэв\
|