1. Гар утсаар ярих бүрдээ чадхын хэрээр цагаа хэмнэж, өдөр бүрийн ярих хугацаагаа цөөрүүлэх хэрэгтэй юм. Дэргэд чинь суурин телзефон байхад гар утсаа хэрэглэх шаардлагагүй юм. Урт хугацаагаар ярих шаардлагатай болох үед хоёр чихээрээ ээлжлэн сонсч байж ярилцах нь шинжлэх ухааны үндэслэлтэй юм.
2. Гар утас холбогдож байх хоромд, наад зах нь толгойноосоо хол байлган нэг секунд хиртэй удаж байж гар утсаа авбал түүний их хэмжээгээр цацраг үүсгэж байх үеийн толгойд өгөх нөлөөнөөс зайласхийж болох юм. Ялангуяа гар утсанд цахилгаан цэнэглэж байх үед телефон тосохгүй бол сайн юм.
3. Гар утсыг байнга хэргэлж, урт хугацаагаар ярилцдаг хүмүүст, чагнуур хэргэлж байхийг санал болгож байна. Гар утас ойр зайгаас цацраг үүсгэхэд толгойд их нөлөө үзүүлдэг, гэвч гар утас нь толгойгоос 30 сантиметр зайтай байхад цацрагийн толгойд өгөх нөлөө нь ихээр буурдаг байна.
4. Гар утасны дохио муу байх үед түүний цацраг гаргах хэмжээ нь их нэмэгддэг, энэ үед гар утас хэрэглэх цагаа богино болговол таарна.
Хоол зууш захиалсаныхаа гараа угааж байгаарай
Зоогийн газар, гуанз ресторанд хоол иддэг хүмүүсийн дийлэнх нь гараа угаасаныхаа дараа сууцгааж, хоолны цэсийг авч ногоо зуушаа захиалдаг байна. Үнэндээ энэ нь саяхан угаасан цэвэр гараараа элдэв бактер наалдсан хоолны цэсийг дахиад л авч ирээд эргүүлж урвуулахад бактер нь тун амархан хүмүүст халдварладаг байна. Хоолны цэс бол мөнгө төгрөгтэй адилаар олон нийтийн дунд холхиж байдаг зүйл юм, цаг даруйд нь арчиж цэвэрлэн, тогтмол хугацаатайгаар халж солиж байхгүй юм бол бактерийн уут болж ч магадгүй юм. Зоогын газрын дулааны хэмжээ их, тослог зүйл элбэг байдаг нь хоолны цэсэнд тун амархан өвчиний бактер бий болгодог байна, ариун цэврийн байдлаар тааруухан дунд бага оврын гуанз рестораныг бол хэлэхийн аргагүй юм. Материалд харуулж байгаагаар, хэдэн сар солилгүй хэрэглэсэн хоолны цэсэнд 5 сая бактер байв, үүнд бүдүүн гэдэсний бактер, салмондел бактер, стафилококк зэрэг бактер багтаж байна. Иймээс, Зоогийн газар, гуанз ресторанд хоол идэхдээ ногоо зуушаа захиалж бараад гараа угаах юм уу хоолны цэсийг ариутгасан цаасаар арчиж цэвэрлэж болох юм.
Шөнөжин суусаны дараа ямар жимс идвэл тохиромжтой вэ?
Шөнөжин суух тэр өдрийнхөө орой хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг хөнгөн хоол идвэл, эрүүл мэндэд чинь тустай юм. Хүмүүсийн сэтгэл санаа, тамир тэнхээнд тустай мөртөө арьсыг зөөлрүүлдэг жимсүүд гэвэл:
1. Зохих хэмжээний алим, шар лууван, бө цай ногоо, чин цай ногоог жижиг жижиг хэрчээд үнээний сүү, зөгийн бал, жижиг мөстэй багсран, жимс шахах машнаар шахаад гаргавал шим тэжээл ихтэй сайхан жимсний шүүс болдог юм.
2. Банан, гадирийн жимс болон элгэн таргийг холиж хутгаад хийсэн ундаа нь шим тэжээл элбэгтэй болдог бөгөөд хүний бие цогцод шаардагдах маш олон энергийг сэлбэж чаддаг байна.
3. Хоёр ми хөү тоор, дөрвөн жүрж, нэг нимбэгээр бүрэлдсэн жимсны шүүс нь элбэг дэлбэг амин дэм С-тэй байдаг бөгөөд биеийн чадавхийг нэмэгдүүлж, гоо сайханы үүрэг ч гүйцэтгэдэг юм.
4. Нэг өргөөст хэмх, нэг аяга буурцгийн зутан, гурван хэсэг лянхуа цэцгийг холиод хутгахад гоё сайхан өргөст хэмхийн шүүс гарч ирдэг байна. /Л.Буянтогтох орчуулав/
|