Ван Сисигийн шинэ CD дэх 10 дуунд залуу цоглог хурдан дуу байхаар барахгүй уян зөөлөн хайрын дуу багтаж буй. Эдгээр дуу нь Ван Сисигийн бүх талын дуулах авьяасыг бүрэн илрүүлсэний зэрэгцээ адил бус насны давхаргын хүмүүсийн адил бус шаардлагыг хангсан юм. Одоо түүний "лянхуа цэцэгний дэн" гэдэг дууг сонирхоё. Энэ дуунд Хятадын эртний хосуудын санаж мөрөөдөж байгаа сэтгэлийг илэрхийлсэн юм.
Гоу Вэй нь хятадын эстрадын дууны тавцан дах шинэ хүн болно. 2004 онд тэрээр Шанхай телевизийн "Лай Ка өвөрмөц онцлог" гэдэг тэмцээнд дуулах ур авьяасаа сориж, хүмүүсийн анхаарлын төвд орсон байна. Тэрээр тухайн тэмцээнд алтад медал хүртээгүй хэдий ч даруухан зан ааль, дуу хөгжмийн шантрашгүй хөөцөлдөлөөр үзэгчдийн халуун талархал хүлээсэн юм. Одоо түүний шинэ CD дэх "царай нь хувирахгүй" гэдэг дууг сонсоё. Энэ дууг Гоу Вэй Тайваний нэрт хамтлаг хөдөлгүүр галт тэрэгтэй хамт дуулж, найзын хоорондох үнэн сэтглийг харуулсан юм.
"Царай нь хувирахгүй" гэдэг сайхан дууны дараа Гоу Вэйгийн дуулсан бас нэгэн дуу "гэрэл сацрангуй өдрүүдийг" сонирхоё. Энэ дуу нь хятадчуудын танил дасал хөг айзам болсон хэдий ч хөгжмийг шинээр найруулсанаар нэн ч сонсвортой болсон байна.
Хөтөлбөрийнхөө эцсэд Хятадын страдын дууны хатан На Ингийн дуулсан "би дагини биш" дууг сонсоё. Энэ нь түүний 2001 онд гаргсан ижил нэрт дууны цомгийн гол дуу юм.
1 2 3
|