• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-17 14:35:28    
Хятадчууд Европийн баярыг ихээр тэмдэглэх болсон байна

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байцгана уу, цагийн урасгал нэвтрүүлэгийн цагийн аяс булан та бүхэнтэйгээ золгож байна. Валентины баяр өнгрөөд хоёр хоног болж байгаа хэдий ч энэ сэдвийг дахин яримар байна. Яагаад гэхлээр сүүлийн жилүүдэд хятадчууд хэристосын мэндэлсэн өдөр, валентины баяр зэрэг европийн баяр дурсгалын өдрийг ихээр тэмдэглэх болсон юм. Энэ нь улс орны эдийн засаг хөгжил, олон улсын солилцоо холбоо нэмэгдсэнтэй шууд холбоотой юм.

     Валентины баярын үүсэл ирэлтийг хэлбэл эртний рум хаант улсын түүхтэй холбогдох болно. Тухайн үед маш харгис нэгэн хаан байж гэнэ. Тэрээр насанд хүрсэн залуучууд бүхнийг дайнд татдаг бөгөөд гэрлэж болохгүй гэсэн хатуу хууль гаргсан байна. Хэристосын шашин дэлгрүүлэгч байсан Валентин эгэл ардуудыг өр өвдч, хааныг илээр эсэргүүцдэг бөгөөд нууцаар залуу хосуудад гэрлэх ёслол хийж өгдөг байлаа. Энэ ажиллагааг харгис хаан мэдээд маш уурлаж, түүнийг цаазаар аваачсан байна. Түүний нас барсан өдөр нь манай тооллолын 270 оны 2-р сарын 14-ний өдөр юм. Хожим нь хүмүүс Валентиныг дурсган тэмдэглэхийн тулд энэ өдрийг Валентины баяр гэж тогтоосон байна. Энэ нь дахин улиран хувирсаар байж, амраг хонгор хосуудын баяр болсон юм.

1  2  3  4