• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-17 16:27:10    
Хүүхдээ зөв хүмүүжүүлье

Хятадын Олон Улсын Радио

     Орчин үеийн нийгмийн шүрүүн өрсөлдөөн өдөр ирэх тусмаа түргэсэхийн хирээр өнөөгийн хүүхдүүдийн эцэг эхтэйгээ цуг байх цаг тохиол ч явах тусмаа багасч байна. Олонхи эцэг эхчүүл ажил алба сайн хийж гэр бүлээ өөдөн татахын төлөө мөнгө төгрөг олохын хойноос зүтгэж явна. Бас зарим нь бага ч гэсэн цаг зав гаргаж хүүхддээ юум сургья гэж бодох боловч санаагаараа бүтэж өгөхгүй бачимдуулж байна. Яалтай билээ? Үр хүүхдээ эрүү саруул өсгөж, боловсрол хүмүүжилтэй болгох нь эцэг эх бологсодын үүрэг хариуцалга болохоор яалтай бэ? Энэ олон асуудалд орчин үеийн эцэг эхчүүл нүүрлэж байна.

     Тэгэхэд мэргэжилтнээс орчин үеийн эцэг эхчүүлд ийм зөвлөгөө өгч байна. Хүүхэдтэйгээ илүү цуг байх нь мэдээж хүүхэд эцэг эхийн аль алинд нь ашигтай боловч сансан бүхэн санаагаар бүтэхгүй болохоор заавал цуг байх нь бүх асуудлыг зохицуулчих биш, харин өөрийн цаг заваа ашиглахын зэрэгцээ хүүхдийнхээ тухай нэн илүү ойлголттой байх хэрэгтэй, цаг зав бага, хүүхэд сурч байна, бид ажиллаж байна гэх бодолд автаж болохгүй, ямар цаг завгүй байлаа ч гээд өөрийн хүүхдээ сайн ойлгохгүй юм бол тэр нь хамгийн их алдаа болох юм, хүүхэд өдөржин хичээл номдоо явна, өөрөө ч өдөржин ажилдаа явах болохоор уулзах зав нэг 7 хоногийн амралтын 2 хоногоос өөр цаг олдохгүй байж мэднэ, үүнд эцэг эхчүүл нэг их санаа зовсоны хэрэг алга, ажлаас ирсний дараа хэрэв хүүхэд чинь унтсан байвал өдрийн сурсан бүх хичээл номыг нь сайн үз, тэр дундаас хүүхдийн нэг өдрийн байдлыг ойлгож болохоор барахгүй, багштай нь байнга харилцаж, хүүхдийнхээ байдлыг ойлгож бай.

     Үүнээс гадна 2 хоногийн амралт гэдэг чинь эцэг эхчүүлийн хүүхэдтэйгээ цуг байх хамгийн сайхан алтан цаг билээ, үүнийг л алдаж болохгүй, хурал сурлага, худалдаа наймаа, ажил төрөл гээд ярих юм бол томчуулын ажил барах уу ? гэтэл хүүхдэд бас зохих цаг завыг заавал гаргах ёстой, хүүхэд дандаа эцэг эхтэйгээ цуг байхгүй бол зожиг зантай болдог, түүнд хэчнээн олон найзуудтай байлаа гээд өөрийн эцэг эхдээ хэлэх сэтгэлийн үгийг бусад хүн төлөөлж чадахгүй юм, энэ нь цус махны барилдаа байж таарна.

     Хятадын хүүхдийн мэргэжилтэд, томчуулын ажил алба их, цаг зав бага гэж байнга ярьдаг үгийг тоож хардаггүй, төрүүлж өсгөсөн үр хүүхддээ хариуцах бол эцэг эхийн дархан үүрэг, тэр мөртөө боловсролтой, нийгэм нийтэд тустай, эцэг эхдээ ачлалтай, сайн хүүхдийг хүмүүжүүлж гаргах үүрэг хариуцалгатай юм, үүний төлөө Хятадын хүүхдийн мэргэжилтэд нар олон ч ажил хийсэн бөгөөл хийсээр байна.