Саяхан манай редакцийн үзэсгэлэнт сайхан миний нутаг нэвтрүүлгийн сурвалжлагын булан Өвөр монголын хөлүн буйрын хайлар хотод байдаг Өвөр монголын соёлын хэвлэлийн хороонд ажилладаг ахмад редактор доржтой холбогдлоо. Тэрээр монгол сонсогчидтойгоо олон улсын радиогоор золгоно гэж сонсоод бөөн баяр хөөр болж байв. Төрсөн нутаг ар хорчин хошуундаа хариагүй их удлаа, саяхан миний дүү хүүтэй болоод нэр хайрална уу гэж утсаар ярьсан. Сайн бодож байж нэг сайхан нэр өгмөөр байна гэж хуучилж байлаа. монол улсын төрийн шагналт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн уянгийн тойрог нэртэй шүлгийн түүвэр зэрэг уншигч олны дунд хийт болсон ном хэвлүүлдэг энэ хэвлэлийн хороо өвөр монголд үлэмж олон уншигчтай юм.
Дорж, 1960 оны 9-р сарын 20-ны өдөр зуу удын чуулганы ар хорчин хошууны шуугин сумын ваарын худаг гэдэг газар борнууд овогийн малчин Баатарын гуравдугаар хөвгүүн болж заяажээ.1984 онд Өвөр монголын их сургуулийн монгол хэл утага зохиолын салбараас төгөсч Өвөр монголын радиод хувиарлагдан ажиллажээ. Өвөр монголын радиод ажиллаж байх хугацаандаа тэрээр Өвөр монголын олон нутгаар сурвалжлан явж, малжих үйлдвэрлэлийн шинэ зам гэдэг мэдээлэл нь дунд сургуулийн сурах бичигт сонгогдон орсон байна.
1987 онд Өвөр монголын Хайлар хотод байдаг Өвөр монголын соёлын хэвлэлийн хороонд шилжин ажиллаж, одоо болтол ажиллаж байна. 1989 оноос монгол түүх соёлын найруулах тасгийн эрхлэгчээр ажиллаж,1999 онд дэд хянав найруулагч болж, 2000 онд төвийн үндэстний их сургуулийн уран зохиолын дэд докторын цол хамгаалсан байна.
Хэвлэлийн хороонд ажилласан арван найман жилийн турш, монгол үндэстний түүх, сурвалж бичиг, зан үйл, шашин шүтлэг жич дотоод гадаадын монгол судлалын шилдэг бүтээл зэрэг 120 гаруй төрлийн ном бичиг найруулаад уншигчдын хүртээл болгожээ. Ерээд оны эхээр урьд хожид монгол үндэстний сүм хийдийн бүрэн чуулга цуврал, төрлөх нутаг, мэргэн гэгээн судлал, барга судлал, нүүдэл соёлын материал хийгээд судалгаа, чингис хааны найман цагаан ордон,зарлигаар тогтоосон гадаад монголын төрийн засах яамны хуулийн бичиг, умард юань улсын түүх ном бичиг хэвлүүлсэн байна.
Хөлүн буйрын нүүдэл малжлын соёл болон ан агналын соёлын өвийг авран хамгаалах зорилгоор доктор гэрэлттэй хамтран 2003 онд хөлүн буйр дээд сургуулийн нүүдэл малжлын соёл судлах газрыг байгуулан, эдийн бус соёлын мэдээлэлийн материалын сан байгуулах асуудал дэвшүүлж, одоо энэ ажлаа дуусгах төхөж байгаа юм байна.
Монгол ном хэвлэлийн түүх, орон нутгийн түүх соёл, мал аж ахуй түүхийн чиглэлээр эрдэм шинжилгээний зохиол бичиж,монгол хоримын зан үйл дэх ардын дууны гүйцэтгэх үүрэг, хөлүн буйрын өөлөдчүүдийн нийгэм ба соёлын тухай, Чин улсын үеийнхээс шинэ хятад улс байгуулагдах хөлүн буйрын мал аж ахуй, хөдөө тосгон малжих нутаг дах ном бичгийн зах зээлийг нээх тухай сүвэгчлэл, Бээжингийн монголын бичиг хэвлэх хороог байгуулсан он жилийн тодлох нь зэрэг олон өгүүлэл нийтэлсэн байна. тэрээр бас монгол улсын янагийн шүлгүүдийн сонгомол гэдэг ном редакторлож, барга малчин канадад гэдэг ном бичиж хэвлүүлжээ. Одоо тэмээт хийгээд Бээжингийн монгол бичгийн хорооны судлал гэдэг номоо хэвлүүлэхэд бэлэн болоод байгаа юм байна. дорж энэ мэтээр тэнгэрийн хаяатай залгалдан долгиолох номын цагаан далайд хөнгөн завь шиг аялсаар явна.
|