Тун Ляо хот Өвөр монголын өөртөө засах раионы зүүн хэсэгт байж, сунгарь мөрөн ляо хе голын сав газрын баруун хязгаарын хорчны тал нутаг дээр байрлаж байдаг юм. Тун Ляо хот нь Өвөр монголын өөртөө засах раионы уулын жирим аймаг буюу одоогийн Тун Ляо хотын улс төр эдийн засаг соёл болон зам харилцааны төв байгаа юм. тус хот нь нийт 3518 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй байж, 700 гаруй мянган хүн амтай.тус хотод Монгол, Хятад, Хотон, Манж, Солонгос зэрэг арван зургаан үндэстэн оршин амьдарч байдаг юм.
Тун Ляо хотын газрын байц нь баруун тталаараа өргөн зүүн талаараа нарийн, дундуураа хотгор байдаг юм. зүүн хэсэгт нь тугалжийн уул сүндэрлэн байж, Ляо Хе гол, Чин Хе гол, Хун Хе гол зэрэг гол мөрнүүд сүлжилдэн урсаж байдаг юм. тус хотын цаг агааны дулаан бүсийн эх хуурайн улиралын чанартай байж, дөрвөн улирал нь эрэс тэс онцлогтой, цаг агаар нь ган хуурайшилтай байдаг юм. Тун Ляо хот нь зуу шахам жилийн хөгжлийн түүхтэй байж, Чин улсын үед, 1901 оны үед хэдэн аван айл баянтариа гэдэг жижиг тосгонд шилжин сууршиж, хожим нь Дархан вангийн эзэмшилийн газар болсон байна. Тун Ляо суурин 1914 онд байгуулагдаж, Ляо Хе голын баруун хөвөөнд байралдаг болхоор Ту Ляо гэж нэрлэгдсэн байна. 1918 онд Тун Ляо Сянь болж, уулын Фэнь Тянь одоогийн Ляо Нинь мужид хариалагдаж байжээ. 1947 онд ардын засгийн газар байгуулагдаж, 1949 онд Өвөр монголын өөртөө засах раионд хариалагдсан юм. Ляо Бей мужид хариалагдсан юм.1951 онд Тун Ляо хот байгуулагджээ.
Тун Ляо хотын ногооруулолтын хэмжээ 28%-д хүрч, гудамжаар дүүрэн уд улиас ургамал цэцэг хараа булаан яралзаж, сэтгэл сэргээж байдаг сан.
Тун Ляо хот нь гуч гаруй цэлийсэн өргөн гудамжтай байж, орчин үеийн өндөр барилгууд тэнгэр тулан сүндэрлэж байдаг сан. үзэсгэлэн сайхан шар мөрөн цэцэрлэг нь тунгалаг ус нь мэлмэлзэж, болжмор шувуун жиргин донгодож байдаг юм. Тун Ляо хот бол Хятадын үр тарианы чухал бааз болж байдаг бөгөөд монгол угарцын далай гэж алдаршсан юм. Тун Ляо хот нь бас ч Өвөр монголын өөртөө засах раионы аж үйлдвэрийн чухал бааз байгаа юм. тус хотын үндэстний аж үйлдвэр, малын гаралтай бүтээгдэхүүний нарийн боловсруулох, нэхмэлийн зэрэг бүтээгдэхүүн нь Хятадын олон муж хотуудод борлуулага сайтай байдаг юм. Тун ляо хот нь бас Өвөр монголын өөртөө засах раионы аялал жуулчлалын чухал бааз байж,нүд алдам тал нутаг, алтан шаргал элс манх, хөдөө талаараа бэлчих хөвөн цагаан хонин сүрэг энэ бүхэн үй олон жуулчдын сонирхолыг татсаар байгаа юм.
|