Сайн байцгана уу, залуучууд хөтөлбөр та бүхэнтэйгээ золгож байна. Энэ удаагийн нэвтрүүлэгээр та бүхэнд турины цагаан олимпийд Хятадын өмнөөс анхдагч алтан медал авсан залуу охин Ван Мэнг танилцуулахаар бэлтгэлээ.
Бээжингийн цагаар 2-р сарын 16-ны өглөө Турины өвлийн олимпийн 500 метрийн түргэн тэшилтийн тэмцээнд 44 скунт 345-ын амжилтаар алтан медалын эзэн нь болсон Ван Мэн шагнал гардуулах тавцанд өсрөн гарч, сүр жавхлантай төрийн дууллын дунд таван одтой Хятадын далбааг талбайн дунд дахин мандуулсан байна. Энэ нь Турины өвлийн олимпид Хятадын тамирчны авч байгаа анхны алтан медал юм.
Шагнал гардуулах ёслолын дараа, Хятадын үндэсний биеийн тамир спортын ерөнхий газрын дарга бөгөөд уг наадмын хятадын төлөөлөгчдийн ахлагч Лю Пэн энэ амжилтыг өндөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, энэ алтан медал хятадын багийн хувьд маш чухал ач холбогдолтой, олон жилийн турш биеийн тамирын салбарынханы хэдэн үеийн удирдагч, хэдэн үеийн дасгалжуулагч, хэдэн үеийн тамирчны хамтаар хүчин чармайлт гаргсан үр дүн юм. Энэ удаагийн тэмцээнд залуу тамирчин Ван Мэн мэргэжлийн өндөр төвшнийг харуулсанаар барахгүй хамгийн чухал нь түүний зориг санаа нь олны суралцах дууриал болсон байна гэжээ.
Энэ жил 20 настай Ван Мэн анх удаагаа өвлийн олимпид оролцож байгаа юм. Тэрээр уралдаанаас өмнө итгэл төгөлдөр байж, бүх хүчээрээ алтны төлөө өрсөлдөх болно гэж хэлж байжээ. Шувтаргааны тэмцээнд Ван Мэн Болгар, Канадын нэрт тамирчинтай эхлэлтийн шугамд зэрэг зогсож, буу дуграхын хирээр харвсан сум мэд тэшин гараад тэмцээн дуусах хүртэл эхний байраа хадгалсан юм. Тэмцээний дараа Ван Мэн хэлэхдээ, энэ ширхэг алтан медалд олон хүний хүч хөдөлмөр шингэж байна. Юуны өмнө надтай хамт уралдсан Фү Тяньюйд талархах ёстой.
Тэр хоёрдугаар байранд байсан булгарын тамирчны хойноос алдалгүй дагсан болохоор гадаадын тамирчин намайг аймшиггүй даваж чадахгүй байлаа. Хувь хүний талаас хэлэхэд тэнгрээс ч аз тохиол заяасан юм.
Компюьтерээр гулгалтын замыг сонгоход хамгийн дотор замыг сонгож, энэ нь хамгийн ашигтай байр болох юм гэжээ.
|