Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Лю Чи 2-р сарын 9-нд хэлэхдээ, Бээжингийн Олимпийн бамбарыг 5 тивийн 28 орчим хот болон Хятадын 70 гаруй хотоор дамжуулахаар төлөвлөж байна. Энэ хугацаанд Олимпийн бамбарыг анх удаагаа дэлхийн ноён оргил- Жомолунгмад гаргах болно гэжээ.
Лю Чи Олон улсын Олимпийн хорооны 118-р бүгд хуралд Бээжингийн Олимпийн наадмын бэлтгэл ажлын талаар хариу мэдүүлэхдээ дээрх үгээ хэлсэн байна.
Тэрээр хэлэдээ, Бээжингийн Олимпийн наадмын бамбар дамжуулах арга хэмжээ 2008 оны 3-р сараас эхэлж, 8-р сарын 8-нд Бээжингийн Олимпийн наадам нээлтээр өндөрлөнө. Төсөөллөөр дэлхийн олон газраас 150 мянган бамбарчин бамбар дамжуулахад оролцох юм байна гэжээ.
Лю Чи хэлэхдээ, энэ жил бид бамбар дамжуулах ажлын хэсэг байгуулж, бамбар дамжин өнгөрөх улс орон, газар нутагтай холбогдох асуудлаар зөвшин хэлэлцэнэ гэжээ.
Үүнээс гадна Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо энэ онд 2008 оны Олимпийн наадмын нээлтийн шинэлэг санаа төслийг тогтоох бөгөөд 2008 оны параолимпийн бэлэгдэл сахиусыг нийтлэх болно.
|