Сүүлийн жилээс цанаар гулгах нь Бээжингийн хүмүүсийн өвлийн улиралд хамгийн дуртай оролцох биеийн тамирын хөдөлгөөн болсон байна. Энэ удаагийн нэвтрүүлэгээр Бээжинд цанаар гулгах хөдөлгөөн халуун өрнөлт болж байгаа байдлаас танилцуулъя.
Лүн Фэншань уулны гулгалтын талбай Бээжингээс баруунш Мэнь Түгөү дүүрэгт байдаг. Хотын төвөөс бараг 30 километр зайтай юм. Сурвалжлагч энд ирэхэд гулгалтын талбайд нийлээд олон хүн байлаа. Цанаар гулгаж яваа хатагтай ГаоЧин хэлэхэдээ,
Сүүлийн хоёр гурван жилд би өвөл болгон цанаар гулгахаар ирдэг. Тэд бүр манай хамтран зүтгэгчид болно, удаа бүр бид хамттаар ирдэг гэжээ.
500 хавтгай дөрвөлжин метр талбайтай Лүн Фэншань уулны гулгалтын талбайн гулгалтын тойруу зам, даваа зэрэг нь цанаар гулгагчдын сонирхолд их нийцсэн байдаг. Гэлээ Лүн Фэншаний гулгалтын талбай нь Бээжинд зөвхөн дунд зэргийн цар хэмжээтэй гулгалтын талбайд орно. Үүнээс бусад арав гаруй нэн их талбайтай гулгалтын талбай байдаг бөгөөд ууланд гарах дүүжин тэрэгтэй, гулгалт сонирхогчидод цанаа, хувцас хангах бөгөөд ерөнхийлсөн үйлчилгээний танхим, гулгалтын хэрэгслийн дэлгүүр, гуанз рестран, амралтын танхим, цанаар гулгах дасгал хийх сургуультай юм. Эдгээр талбайнууд өвлийн улиралд гулгалт сонирхогчидод гулгалтын иж бүрэн үйлчилгээ хангахаас гадна бас мотоцикл уралдах, чаргаар гулгах, цасан дээрэх тоглох хүүхэдийн тусгай төхөөрөмж талбайтай юм.
Лүн Фэншаний гулгалтын талбайд сурвалжлагч Гулгалтын талбайн Ерөнхий захирал Жан Лишиньтэй уулзлаа. Тэр бол цанаар гулгах өндөр мэрэгжилтэй хүн юм. Бээжингийн цанаар гулгах талбайн хөгжлийн байдлыг ч сайн ойлгодог хүний нэг юм.
Тэрээр танилцуулж хэлэхдээ, 2000 онд Бээжингийн анхны гулгалтын талбай байгуулагдснаас хойш 2005 онд том хэлбэрийн арван гулгалтын талбайтай болж маш түргэн хөгжсөн. Цанаар гулгагчдын эгнээ ч 2000 онд хэдэн мянга байснаас өнөө жил бүр давахцсан тоогоор сая хүнээс давж байна гэжээ.
Бээжинд цас бага ордог. Жил бүрийн 11-р сарын сүүлчээр гулгалтын талбайнууд зохимол аргаар гулгалтын талбай гаргаж, тэр үеээс гулгалтын талбайнуудыг зорьж тээрэг унаа цовролдож, гулгалт сонирхогчид чөлөөтөй гулгалт хийдэг байна. Бээжингийн хүмүүс яагаад цанаар гулгахад ийм их сонирхолтой болов ? Үүний гол шалтган нь өнөө Бээжинчүүдийн амьдралын түвшин дээшилж, нэн олон хүн амьдралын шинэ хэлбэр эрүүл биетэй явахыг чухалчлах болсонд оршно. Өнгөрсөн амьдралын түвшний хязгаарлалаас болж өвлийн хүйнтэнд хүмүүс чөлөөт цагаараа хүзэр тоглох зэргээр гэр өрөөндөө хорогддог байлаа. Цанаар гулгах талбай уулархаг газар байдаг болохоор байгалийн нөхцөл сайн, уур амьсгал цэвэр тунгалаг юм. Ийм сайхан цэвэр агаартай газар цанаар гулгах нь хүний эрүүл мэндэд ашигтай төдийгүй хотын шуугаан ажлын дарамтаас холдуулж сэтгэлийг сэргээдэг байна. Хүмүүсийн амаралт цэнгүүнд зориулах зарлага улам нэмэгдснээр Бээжинд цанаар гулгах талбайтай боломогч олон хүний сонирхолыг татах болсон байна гэж нийгэмийн ухааны мэрэгжилтэн үзэж байна.
Бээжингийн компьютерын програмын компанид ажилладаг ноён Жөү Чян бол гулгалтын талбайн байнгын зочин юм. Жил бүр 11-р сарын сүүлчээр гулгалтын талбайнууд ажиллаж эхлэмэгч тэр долоо хоног бүрд бараг алдахгүй ирдэг. Түүний үгээр хэлбэл өнөө тэр цанаар гулгахад хорхойтой болжээ.
Тэрээр хэлэхдээ, эхлээд сонирхон тоглож байсан бол сурсны дараа энэ спортод туйлын дур бахтай болсон байна. надад бол өөр бусад ямар ч хөдөлгөөнээс бүр сайн санагдаг. Өвлийн цаг биеийн тамирын ийм хөдөлгөөнд оролцож байвал эрүүл мэндэд маш ашигтай юм гэжээ.
Жөү Чян өөрөө цанаар гулгахад сонирхолтойгоор барахгүй хамтран зүтгэгчидээ дайчлан ирдэг. Өнөө би байнгын хэдэн түнштэй болж удаа бүр хэдүүлээ ирж гулгадаг гэж тэр хэлж байлаа.
Хол байрлаж байгаа гулгалтын талбайд хүрэх завгүй хүмүүст дөхөм үзүүлэхийн төлөө өнөө Бээжин ойр дүүрэгт жижиг гулгалтын талбай гаргасан байна. Бээжингийн Чао Ян цэцэрлэгт хүрээлэнгийн Ябулуни гулгалтын талбай бол хот дотрох гулгалтын талбай юм. Уг талбай нь гулгалт сонирхогчидад 24 цагаар сурч дасгалжиж, гулгах боломж хангаж байна. Цанаар гулгахаас гадна бас мотоцикл уралдах, цасан дээр хөл бөмбөг тоглох зэрэг ажиллагаа зохион явуулдаг. Үүнээс гадна чаргаар гулгах, цасааар тоглох зэрэг хүүхэдийн тоглох тусгай газартай юм. Цасан дээр олон хэлбэрээр тоглон дасгалжиж болох тул энэ нь хэдхэн арван мянган ам метр талбайтай ч гэсэн цасан спорт сонирхогч анх сурч байгаа хүмүүсийн таашаалыг их хүлээж байдаг юм.
Ябулуни гулгалтын талбайд сурвалжлагч их урамтай гулгалт анх сурч байгаа хатагтай Ли Таотай танилцсан юм.
Тэрээр хэлэхдээ, би анх удаа найз нартайгаа ирж байна, тэд цанаар гулгах маш сонирхолтой. Анх удаа ирж байгаа болохоор энэ үдээс өмнө олон удаа ойчсон, үдээс хойно гайгуу болж, түргэн гулгах болсон, хэдийгээр өндөр түвшинд биш боловч надад яг нисч байх шиг санагдаж байна гэжээ.
Цанаар гулгах нь Бээжинд шинээр хөгжсөн спортын хөдөлгөөн тул хатагтай Ли Тао шиг анх сурч байгаа хүн тун олон юм. Энэ байдалд чиглүүлэн гулгалтын тайлбайнууд нь мэрэгжлийн тусгай дасгалжуулагч ажиллуулж байна. Жян Дүнэнь бол гулгалтын тайлайн дасгалжуулагчаар хоёр жил ажиллаж, анх сурч байгаа хүмүүст цанаар гулгахыг сургаж байна юм. Цанаар гулгах нь хурдацтай тул заримдаа анх сурч байгаа хүн хөл гараа бэртэх тохиолдол гардаг гэжээ.
Тэрээр хэлэхдээ, өнөө анх сурч байгаа хүн их олон болсон байна. тэдний заримынхан гутал нь хөлд нь зохицсонгүйгээс болж зарим нь хялбархан бэртэл авдаг байна гэжээ.
Заримдаа гөл гараа бэртээх тохиолдол гардаг болохоор зарим хүн цанаар гулгахыг аюултай гэж үздэг. Иймээс өнөө Бээжингийн гулгалтын талбайд дийлэх олонх нь залуучууд харагддаг. Жян Дүнэнь хэлхэдээ, цанаар гулгах нь их аюултай хөдөлгөөн биш, ойчхоос сэргийлж, дүндүү хурдан давхихгүй юм бол ямарч аюул байхгүй. Миний туршлагаас үзвэл, зарим бага сага бэртэл авсан хүний урам буурахгүй мөртөө дасгалжсаар байгаад өнөө гулгалтын өндөр түвшинтэй болсон байна. цанаар гулгаж байгаа өнөөгийн байдлаас үзэхэд цанаар гулгахыг сонирхох болсон Бээжинчүүд улам олон болж, төсөөлөхөд ирэх жил энэ олон хүн нэмэгдэх болно гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/
|