• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-20 17:10:26    
Эх орон

Дорно-Мөчир


Хятадын Олон Улсын Радио

              1
Олон зуун жил
     Үерлэж татарсан
Аварга мөрөнд
Би
Салбар урсгал болж
Өдөр хоногийн
     Торгон зулай дээгүүр
Суналзан одох
Хар цагаан амьдралын
     Харьмаг гульдарлаар
Хайртайгаа хамт
Дув дуугуй урслаа

              2

Эргээ хааяа сэтэлж
     Эндүүрч үерлэсэн
Эртний балар урсгал зүг
Эргэж хэзээд урсахгүй
Эх газрын
Охин цагаанзүс тээсэн
Ээлжийн цуваа тэргийг
Эвтийхэн цээжилж
Эх авсан газраасаа
Чинийхээ зүг
      Үүрд чутгана билээ
Эх орон минь

               3

 Түрүүчийн олон ухаан
Урсан одоход
Араас нь би
Арван тавны сар шиг амжиж
      Хожуухан нүүлээ
Эрги хөвөөний чинь
Өөхөн цагаан чулууд
Чамайг харж
      Наманчлан зогсоход
Үнэрхэж хэлсэн
Хэдэн үгтэйгээ
Би чинийх болохоо
Мөнхө таньлаа
Эх орон минь

               4

Түүхийн гульдарлаар
Дандаа үерлэж явсан 
Домгийг чинь хөхөж
     Торнихдоо
Хааяа нэг
Ширгэж урссанд чинь
Нударгаа зангидаж сурлаа
Чиний мэлмэйд
Чин үнэнч сэтгэлдээ
      Даатгаж
Тэг градсын
Хатухан зарлигт ч
Мүс л болохгүй гэж
Хатаж үрэгдсэн
Тусал тусал ус
Бишгүй олон байлаа

              5
Эрхэмийн дээжээр
Нэрийг чинь өргөхөд
Эх газар хотолзно
Эрхсийн зайд
Чиний их алдар
Мөнх хангинах дуу болж
      Үлдэх юм ээ
Эх орон минь

             6

Урсгалын савандаа
Огоод ярьж барахгүй
      Үлгэрийн чинь төлөө
Чиний зүг
Цусаараа би
Чутгалан болж
Туйлгүй урсч одно
Эх орон минь....