• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-20 17:50:46    
Уянга шүлгийн онгод

Зэ.Өлзий


Хятадын Олон Улсын Радио

Шүлгийн онгод хаагуур байдаг вэ?
Шүлгийн онгод хаанаас ирдэг вэ?
Уянга шүлгийн ороо онгод—
Уран найргийн рид шиди ээ!

     Салхин жаврын өнгөнд усаад
     Сиймэлзэх үүлээр сэнгэнэж явна
     Сацрах одны гэрэлд шингээд
     Сацал сүрчин гялалзаж явна

Оонын дөрвөн шилвэтэй нийлээд
Өвсөн сороор дэгдээд ирнэ
Улаан галууны жигүүртэй нийлээд
Усан тэнгэрээр нисээд ирнэ

     Сагсгар удны сүүдрийн цаанаас
     Сар болон дулайгаад ирнэ
     Сайхан янагийн инээдний захаас
     Солонго болон бүжиглээд ирнэ

Элигэн хайрын хагархайг гагнаж
Эеэлсэг сэтгэлийн цавыг анааж
Эрхэсийн хорвоод тоглож явна
Эвийн амьсгалд умбаж явна

     Ноёлон боссон аварга төрөхөөс
     Навчин ногоон ширхэг хүртэл—
     Ногтоо тасалсан шүлгийн онгод
     Нүдээ хурцлан хийрхэж давхина 

Нимгэн цэнхэр мананд бүртэлзэж
Ногоон хулсан шугайд бүгнэ
Номхон тагтааны цээжинд лугшиж
Ном судрын хуудсанд тоглоно....

     Самбаа оюуны дэлгэц бүхэн
     Шүлгийн онгодын тоглосон газар аа!
     Саруул амьдралын өөдөс бүхэн
     Шүлгийн амьны гурван судас аа!