• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-20 17:56:32    
Гадаадад анх удаагаа компьютерийн техник гаргсан нь

Хятадын Олон Улсын Радио

      1987 оны 5-р сарын 12-ны өдөр Хятадын техникийн импорт экспортын ерөнхий компани Бээжингийн Ардын их хурлын ордонд хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын шинжлэх ухаааны нэрт эрдэмтэн, Хятад хэлний компьютерийн нэрт мэргжилтэн Ван Юүнминий нээсэн компьютерийн "таван бичилгээр Хятад үсэг шивэх мэргжил" нь АНУ-т үүдэн нээлтийн патентийн эрх олсон бөгөөд дэлхийн компьютерийн нэрт помпани Америкийн DEC помпанитай мэргжил шилжүүлэх гэрээ байгуулав гэж мэдэгдсэн байна. Энэ бол Хятад улс гадаадад анх удаагаа компьютерийн техник гаргсан болно. Олон жилийн турш гадаад дотоодын хэсэг хүн " ханзийг усатгахгүй юм бол Хятад улс мэдээлэлийн нийгэмд орж чадахгүй" гэж үзэж байсан бөгөөд " ханзийг помпьютерт шивнэ гэдэг бол хэжээ ч чадашгүй хэрэг" мөн гэж үзэж байжээ. 1978 оны намар Хэнань мужийн Наньяан районы шинжлэх ухаан тенхикийн хорооны 38 настай ажилтан Ван Юүнминь ханз шивэх мэргжилийг эхлэн судалж, таван жилийн хүч хөдөлмөр зарцуулан 1983 оны 8-р сард "таван бичилгээр ханз шивэх мэргжил"-ийг нээж, Ангил хэлний 26 үсэгтэй помпьютерт минот тутамд 120 – 160 ханз шивж болох болгсон байна. 1984 онд Ван Юүнминь урилгаар АНУ-ын компьютерийн хангамжийн үзэсглэнд оролцож, НҮБ-д илтгэл хийсэн байна. " энэ бол Хятадын компьютерийн хангамжийн шинэ үсрэлт мөн" гэж Америкийн сонинууд мэдээлсэн байлаа. 1986 оны 12-сард тэрээр АНУ-ын үүдэн нээлтийн патентийн эрх авав. Америкийн DEC помпани 1987 оны 4-р сарын 28-ны өдөр түүнтэй мэргжил шилжүүлэх гэрээ байгуулсан байна.

     Хятадын бие даан зураг төсөл хийж үйлдвэрлэн гадаадад гаргсан анхны 10 мянган тооннын нефти тээгч хөлөг онгоц: Хятадын бие даан зураг төсөл хийж үйлдвэрлэн гадаадад гаргсан анхны 10 мянган тооннын нефти тээгч хөлөг онгоц бол 1990 оны 9-р сарын 27-ны өдөр Даляны хөлөг онгоцны үйлдвэрийн ашиглалтад оруулсан 44 мянган тооннын нефти тээгч хөлөг онгоц болно. Энэ бол Шведэд экспортлох хөлөг онгоцуудын эхний нэг нь юм. Хятадын хөлөг онгоцны үйлдвэрүүд зөвхөн хийж чадахаас биш, бие даан зураг төсөл хийж хөлөг онгоц экспортолж чадахгүй байсан түүх эцс болсныг энэ нь харуулж байгаа юм.

     Гадаадад анх удаагаа их хэмжээгээр автовус гаргаж эхэлсэн нь: Хятад улс 1989 оны 7-р сарын 22-ны өдөр Филиппинд экспортлох 145 автовусыг Гунжөү хотоос хөлөг онгоцонд тээсэн байна. Энэ бол Хятад улс гадаадад анх удаагаа их хэмжээгээр автовус гаргаж эхэлсэн болно. \М.Цэцэн бэлтгэв\