• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-20 18:01:11    
Ажилчны хууль ёсны эрх ашгийг хамгаалахад шат бүрийн үйлдвэрчний эвлэлүүд чухал үүрэг гүйцэтгэж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улс зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж байгаа нөхцөлд, төрөл бүрийн өмчлөлийн аж ахуйн нэгж бий болж, Хятад улсын хөдөлмөрийн харилцаа олон янзын болж ирсэн байна. Зарим аж ахуйн нэгж нь их ашиг хайж, ажилчны ашиг сонирхолыг хохироох явдал зөндөөн гарах боллоо. Энэхүү шинэ байдалд Хятадын үйлдвэрчний эвлэлүүд үүрэг харицлагаагаа гүйцэтгэж, ажилчны хууль ёсны эрх ашгийг нааштай хамгаалж, шинэ шинэ механизм тогтоон ажиллуулж байна. Өнөө, өргөн олон ажилтан ажилчны эрх ашиг хохиролд учрахад хүрвэл, юуны өмнө үйлдвэрчний эвлэлд хандаж асуудлыг зохицуулах болжээ.

     Гуч гаруй настай Түн Гуанхүн бол жил гаруйн өмнө, дорнод нутгийн Зэ Жян мужийн И-Ү хотын хувийн хэвшлийн нэг аж ахуйн нэгжтэй нэг жилийн хөдөлмөрийн гэрээ тохиролцож, гэрээний хугацаа дуусах үед нь тэр аж ахуйн нэгж нэг л дээр нэг жилийн цалин 25 мянган юань олгоно гэж тогтсон байжээ. Гэтэл жилийн гэрээ дууссны дараа, тэр аж ахуйн нэгжийн эзэн нь өр шир олдсны улмаас гадна гзар зугатан яваад, түүнд олгох ёстой цалинг нь өгсөнгүй байлаа. Ийм байдалд ороод Түн Гуанхүн И- Ү хотын үйлдвэрчний ерөнхий эвлэлд ханджээ. Тэр хэлэхдээ:

     Эрж очсонд үйлдвэрчний эвлэлийн ажилтан халуунаар хүлээн авч, байдлыг нарийн асуун сурсныхаа дараа, сэтгэл зоволтгүй, энэ хэргийг бүрэн зохицуулах ёс учиртай гэж хэлсэн байна гэжээ.

     И-Ү хотын үйлдвэрчний эвлэлийн хууль зүйн төвийн ажилтан түүнд хөдөлмөрийн хуулийн тогтоол дүрмийг нарийн сайхан тайлбарлан өгч, мэдүүлэг бичихэд нь туслан, И-Ү хотын Хөдөлмөрийн засаг захиргааны удирдах салбар, хотын үйлдвэрчний ерөнхий эвлэл болон хотын эдийн засаг хөгжлийн газар зэрэг гуван салбараас бүрдсэн И-Ү хотын хөдөлмөрийн мэрэгжлийн арбитрын комисст өргөн барьсан байна. Уг комисс нь Түн Гуанхүнгийн цалинг олгохгүй хойшлуулан чирэгдүүлсэн энэ хэргийн мэдүүлгийг тэр даруйд нь хүлээн авсан байна. Түүний амьдралын хүндрэлтэй байдлыг И-Ү хотын үзйлдвэрчний ерөнхий эвлэл харгалзан зохицуулж, түүнд хуулийн тусламж олгон зардал авахгүй үйлчилсэн байна.

     И-Ү хотын үйлдвэрчний эвлэлийн хүүль зүйн төвийн Ван Жичин арбитрын комиссын гишүүний хувиар үйлдвэрчний эвлэлийн өмнөөс энэ хэргийг зохицуулахад оролцсон хүн юм.

     Тэрээр хэлхэдээ, арбитрын бичиг бууж ирэхээс өмнө, бид түүнд цалинг нь олж өгөхөөр хөцөлдсөн байна гэжээ.

     И-Ү хотын үйлдвэрчний ерөнхий эвлэлийн хуулийн төв нь ажил ихтэй байгууллага юм. Түүний харъяа хүлээн авч үйлчлэх газар, хуулийн зөвлөлгөө өгөх газар, зохицуулах газар, эрхийг хамгаалах утсаар үйлчлэх шугам зэрэг ажил албатай юм. Тус төв нь хөдөлмөрийн маргааныг зохицуулахад оролцон, ажилтан ажилчдын гомдол мэдүүлэхэд нь үйлчилж байгаагаар төдийгүй бас хөдөлмөрийн маргааны зохицуулалтыг даргалан зохион байгуулах, ажилтан ажилчдад зориулан хуулийн мэдлэг олгох курс дамжаа эрхлэх ажил гүйцэтгэдэг байна.

     Зэ Жян мужийн И-Ү бол гадны ажиллах хүчин нэлээд их төвлөрсөн хот юм. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь ажилтан ажилчний эрх ашгийг хамгаалах ажлыг сайн хийж ирснээр, тэнд очиж ажил хийдэг хүмүүс ажиллах орчиндоо сэтгэл амар байдаг. Жил бүр Хятадын олон газраас мянга мянган хүмүүс жижиглэнгийн худалдааны борлуулалтаар нэрд гарсан энэ хотод ажлын боломж хайж ирдэг юм.

     Хятадын умрад нутгийн Тянь Жинь хотын үйлдвэрчний эвлэлийн байгууллага 100 гаруй ажилтантай Ажилтан ажилчны үйлчилгээний нэгдсэн төв байгуулан 24 цагаар шуурхай үйлчлэх утас ажиллуулж байна. Уг төвд хүндрэл бэрхшээлтэй ажилтан ажилчдад туслах, аюулгүй үйлдвэрлэл явуулах, хөдөлмөрийн харилцааны урьдчилсан сэргийлэх болон зохицуулах зэрэг түргэн үйлчилгээ зохицуулгын 7 систем байгуулсан бөгөөд мэдээллтийн иж бүрэн систем байгуулсан байна.

     Тянь Жинь хотын үйлдвэрчний ерөнхий эвлэлийн дарга Са Ранзюнь ажилтан ажилчны аюулгүй үйлдвэрлэх талын хууль ёсны эрхийг хамгаалах ажлаар жишээ болгож тус төвийн ажил байдлыг танилцууллаа.

     Тэрээр хэлэхдээ, ямар нэгэн газар үйлдвэрлэлийн осол гарвал манай төвийн ажилтан газар дээр нь хүрч, ослыг зохицуулсан байдал, гаргасан дүн зэрэгтэй хогбогдуулан бичлэг хийнэ. Ажилтан ажилчин шудрага бус гэж үзсэн байдалд бид шалгалт хийж зохицуулсан бичлэгийг гарган үзэж, ажилтан ажилчны ашиг хохирогдсон нь нотлогдоход хүрвэл тэдэнд туслан, заргын мэдүүлэг дэвшүүлдэг юм гэжээ.

     Сүүлийн гурван жилд уг төв нь хүндрэл бэрхшээлд учирсан ажилтан ажилчдад давахцсан тоогоор 160 мянган бодитой асуудлыг нь шийдэн зохицуулж өгөөд, ажилтан ажилчны таашаалыг хүлээсэн байна.

     Хятадын төв нутгийн Хэ Нань мужийн Шинь Ян район бол хөдөө аж ахуйгаар гол болгосон газар юм. Энэ хэдэн жил хөдөө аж ахуйн үйлдвэржилтийн явц түрэгснээр, хөдөө нутгийн илүүдэл хөдөлмөр хүч нэмэгдэн, тариачид олноор хот орж ажил хийх болсон байна. Хот орж ажил хийж байгаа тэдгээр тариачдын хууль ёсны эрх ашгийг хамгаалахын төлөө, Шинь Ян хотын үйлдвэрчний ерөнхий эвлэл ажиллах хүчин гаргаж байгаа газар болон ажиллах хүчин авч байгаа газар хоёр талын хооронд ажилтан ажилчны хууль ёсны эрх ашгийг хамгаалах механизм тогтоосон байна. Шинь Ян хотын үйлдвэрчний ерөнхий эвлэлийн дарга Чэнь Минь сурвалжлагчид хэлэхдээ,

     Тариачид хот орж ажил хийхээр явахаас нь өмнө, бид үйлдвэрчний эвлэлийн хуулийн дагуу, тэднийг үйлдвэрчний эвлэлийн байгууллгад хамруулан гишүүний үнэмлэх олгоно. Ажиллах газраа хүрсний дараа, тэдгээр бичиг баримтаа тухайн газрын үйлдвэрчний эвлэлийн байгууллагад өгнө. Ажиллах явцад хэрэв амь нас, ашиг сонирхол нь хохиролд учирахад хүрвэл, тэдний эрх ашиг хамгаалагдах болно гэжээ.

     Шинь ян хотын хэрэгжүүлж ирсэн энэ механизм нь гурван жилийн турш их амжилтанд хүрсэн байна. Хот, дүүрэг, сянь, шян дөрвөн шатны үйлдвэрчний эвлэлийн ажилтан ажилчны хууль ёсны эрхийг хамгаалах механизм нь тариачдад туслан, чирэгдүүлсэн 140 сая гаруй юаний цалин хөлсийг нь хөөцөлдөн олж өгсөн бөгөөд хот орж ажил хийж байгаа тариачдад туслан, хөдөлмөрийн 300 мянна гаруй гэрээ байгуулан өгч, осол эндэл болон бусад талын хохирол амссан хэргийг зохицуулахад нь торвитой туслалцаа үзүүлсэн байна. /Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав/