Юуг орчин үеийн эмэгтэйчүүдийн баримжаа гэх бэ? энэ нь маш будлиантай бөгөөд маш ач холбогдолтой асуудал юм. Орчин үеийн эмэгтэйчүүдийн гадар талын гоо саханд, бие галбар, гоёлож чимэх, хувцас засал байж, тэр нь дутагдаж болошгүй нэг бүрэлдэхүүн юм. Гэвч нэг эмэгтэйн хамгийн их гэрэл хялба нь эмэнтэй хүний дотоод сэтгэлд байдаг зан чанар, гадаад түр төрөх юм.
Орчин цагийн эмэгтэйчүүд өнөө яг өрөөс байгаагүй өөрчлөлтөд нүүрлэж байгаа бөгөөд энэх өөрчлөлт нь зайлуулж болошгүйгээр хүний үзэл бодол, амьдралын арга хэлбэр, ажил мэргэжлийг нөлөөлж байна. Иймээс орчин үеийн эмэгтэйчүүдийн гоо сайханы баримжаа ч уулын хэлбэр маягаасаа салж, олон талын болох зүйг руу хөгжиж байна. Өөр өөрийн үзэлт, тус тусын танилттай боловч, хамгийн нийтлэг нэг зүйл гэвэл орчин үеийн эмэгтэйчүүд өөрийгөө эрэгтэй хүний эрх мэдэлд багтаж явах ёстой харьяат биш гэж үзэх болсон явдал юм. Тэр нь үндэстний болон орчин үеийн, мэдлэг чадвартай, орчин үеийн эмэгтэйчүүдийн гоо сайханы гол хүчин зүйл болох юм.
21 зуун бол эмэгтэйчүүдийн зуун гэж хүмүүс хэлж байна, үйлдвэрлэх хүчний орчин үеийн хөгжлийн дагуу эмэгтэйчүүдийн эрх чөлөөний үзэл ухамсар улам нэмэгдэж, боловсрол хүртэх хэмжээ дээшилж, шинжлэх ухаан техникийг хүлээн авсны улмаар эмэгтэйчүүд өөрийн бүх давуулгаа харуулах болсон учраас эмэгтэйчүүдийн гоо сайхан нь зөвхөн дүр төрөхөөр хязгаарлагдах биш болжээ.
Орчин үеийн эмэгтэйчүүдийг 6 төрөлд хувааж болно гэж Америкийн судлаачид үзэж байна. Тухайлбал, шинэ зүйлийг хайн сүвэгчлэгч, уламжлалын, чармайн тэмцэгч, бие даагч, балчир тэнэг, юмыг үл ойлгох зэрэг болно. Шинэ зүйлийг хайн сүвэгчлэгч эмэгтэйчүүд бол гэр бүлдээ хайртай бөгөөд ажил үйлсдээ хайртай байдаг. Гэвч энэ хоёрыг тэнцвэртэй авч явахад маш хэцүү учраас олонхи эмэгтэйчүүд энэ талаар хайн сүвэгчлэж байна.
Уламжлалын эмэгтэйчүүд бол нийгмийн ажил үйлсд оролцдог боловч, эцсийн эцст гэр бүлээ хамгийн чухалд тавьдаг.
Чармайн тэмцэгч эмэгтэйчүүд бол өөрийн ажил үйлсийн амжилт бүтээлээрээ хамгийн их бахархал болгож, нэн их амжилтад хүрэхээр чармайдаг, ийм эмэгтэйчүүд гэр бүл боллоо ч гэсэн салж бутрах нь илүү байдаг. Бие даасан эмэгтэйчүүд бол хүчин чадал, оюун ухаанаараа бүх юумаа авч явж чаддаг. Ийм эмэгтэйчүүд өөрийгөө дэндүү чухалд үздэг учраас жинхэнэ гэр бүлийн зол жаргал эдэлж чаддаг нь чөөхөн байдаг.
Балчир тэнэг эмэгтэйчүүд бол ямар ч ажил төрөлд дур сонирхол байхгүй, зөвхөн хань нөхөр олж амьдрахыг хүсдэг боловч гэр бүлийн амьдралд сонирхолгүй, үр хүүхэд өсгөн хүмүүжүүлэх сонирхол нэн ч байдаггүй. Юмын үл ойлгох эмэгтэйчүүд бол өөрийн ирээдүйн талаар ямар ч бодсон сансан юмгүй, өөрийн гэсэн замгүй, аав ээжийн хайр халамжаар л амьдрадаг.
Ерөнхийд нь хэлбэл, орчин үеийн шилдэг эмэгтэчүүдийн баримжаа бол мэдлэг боловсролтой бөгөөд хашир хулжин биш, бусадыг нөлөөлөх чадалтай, биедээ итгэлтэй бөгөөд амьдралд хайртай, өөрийн гэсэн ил тод онцлогтой байх гэсэн болно.
|