Хятадын аялал жуулчлал нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнтэйгээ золгож, оройн мэнд дэвшүүлж байна. Энэ оны эхээр Хятадын аялал жуулчлалын салбарууд 2006 оны аялал жуулчлалын шинэ уриаг нийтэлсэн байна. Энэ нь даруй " шинэ хөдөө нутаг, шинэ аялал жуулчлал, шинэ ойлголт, шинэ зан үйл" гэсэн болно. Сүүлийн жилүүдэд Хятадчууд цэвэр тунгалаг шинэ агаартай, хүн ардын бор боровжуун зан үйлтэй , баялаг их түүх соёлын үзэмжтэй, байгалийн гоё үзэмжтэй хөдөө нутагаар улам их аялан жуулчлах болж байгаатай холбогдуулан энэхүү шинэ уриаг дэвшүүлж байгаа юм. Дээр дурдсан ийм гоё сайхан хөдөө нутаг нь улам л хот суурины оршин суугчдын аялан жуулчлах сонирхол татсан газар болж байна. Хятадын хөдөө нутгийн районоор аялан жуулчлах нь Хятадын хот суурины оршин суугчдын сонирхол татаж байгаа төдийгүй гадаадын жуулчдын сонирхлыг ч татаж байна.
Олны мэдээжээр, Хятад улс бол 5000 жилийн түүхтэй соёл иргэншилт эртний орон юм. Манай орны өнө удаан түүх нь ч хөдөө аж ахуйн соёл иргэншлийн хөгжлийн түүх болох юм. Хятадын уламжлалт соёл нь Хөдөө тосгонд гүн үндэслэлтэй бөгөөд шинэ үед хүрч ирээд, өрнөдийн аж үйлдвэрийн соёл иргэншил Хятад оронд орж ирсэний дараа, хотыг бодвол хөдөө тосгон нь орчин үеийн соёл иргэншлийн дайралтыг хүлээсэн талаар нэлээд бага байсан юм. иймээс уламжлалт соёл нь нэн сайн хамгаалагдан үлдсэн юм.
Хөдөө нутгийн маш олон районд, иргэдийн зан үйл буюу уламжлалт ши янгуу, ардын дуу шиг ийм ардын урлаг гэсэнгүй, мөн эртний дүр төрхтөй тосгон, иргэдийн орон сууц, сүм хийд зэрэг нь бүр нэлээд сайн хамгаалагдан үлдсэн байна. Ийм сайхан хөдөө нутагаар аялан жуулчлах нь мөн ч гадаадын жуулчдын " хятадын байдалтай сайн танилцах" хамаг сайн сонголт болох юм.
1 2 3
|