• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-21 17:46:52    
Монгол анагах ухааны нэрт эрдэмтэн, мэргэн оточ Юй Чиншян

(1901--)


Хятадын Олон Улсын Радио

     Хятадын монгол анагах ухааны нэрт эрдэмтэн, мэргэн оточ Юй Чиншян (1901--) бол монгол, хятад, түвд гурван хэлэнд нэвтэрсэн эрдэмтэн бөгөөд 55 жил эмчийн ажил хийсэн хүн юм. Тэрээр эмчилгээний өндөр ур мэргэшилтэй, ялангуяа бүсгүйчүүдийн өвчин, хүүхдийн өвчин болон дотрын өвчнийг эмчлэн засахад маш сайн байдаг. Өтлөө насандаа анагах ухааны ном зохиол туурвихоос гадна бас зүрхний өвчин, цусны цагаан бөөмний өвчин, хөхний хорт хавдар, өмөн өвчин зэрэг эмчилгээ авахад бэрхтэй өвчнийг туршин эмчилж маш сайн үр дүнд хүрсэн байна. Эмчилгээ авахад бэрхтэй өвчнийг эмчлэн засахын төлөө, Юй Чиншян эмч бас өмөн өвчнөөс урьдчилан сэргийлэх, өмөн өвчнийг эмчлэн засах монгол эм бэлдмэл судлан бүтээж, клиникийн туршилтаар нэлээд сайн үр дүнд хүрчээ.

     Нэрт эмч Юй Чиншян 1901 онд хуучин Рэ-хэ мужийн Харчин дунд хошууны (одоогийн Өвөр Монголын Өөртөө Засах Районы Улаанхад хотын Нинчэн шяний Шяочэнзы шянгийн Мужаанчуудын тосгон) нэг тариачны гэр бүлд мэндэлжээ. Түүний гэр нь маш ядуу байсны улмаас вакцинны тарилга хийлгэж чадаагүй, 2 насандаа цэцэг өвчинд нэрвэгдэж амь насаа алдах шахжээ. Хэлэн жил эмчлүүлсний дүнд амь насыг нь баталж чадсан боловч, биед нь архаг гэм суусан байлаа. 14 насанд нь түүнийг сүмд лам болгосонд багш нь түүнд Жамян-шарав гэсэн нэр хайралжээ.

     1919 онд ээж нь хүнд өвчилсөнд тэр гэртээ түр хугацаагаар буцаж ээжаа харж харгалзсан боловч, өвчнийг нь үзүүлэх зоос мөнгөгүй тул, ээжийнх нь өвчин нь улмаар хүндэрч нас баржээ. Энэ нь түүний бодол сэтгэлд маш их шарх сурвь үлдээсэн юм. Ингээд Юй Чиншян том болсныхоо дараа заавал эмч болж, ядуурал, өвчинд ороогдож шаналж яваа хүмүүст тусална гэж шийдсэн байв.

     Юй Чиншян сүмдээ дахиж суугаад, судар ном, монгол бичиг, анагах ухаан зэргийг шимдэн сурчээ. Юй Чиншян сүмд 18 жил анагах ухаан сурсан байлаа. Тэрээр "Анагах ухааны дөрвөн үндэс"-ийг монгол түдээр сурч, түүнийг цээжээр уншиж чаддаг болсон бөгөөд бас үлээвэр хөгжмийн зүйлс--бишгүүр зэрэг хөгжмийн зэмсгүүдийг хэрэглэж хөгжимдөж чаддаг болсон аж. 27-тай жилдээ сурлага төгсөхдөө маш их эрдэм номтой эмч болсон байв.

     Юй Чиншян байнга адл иргэдийн дунд очиж, өвчин үзэж боломжийн хирээр тэдэнд туслаж явжээ.
1928 онд 28 насандаа Юй Чиншян хөдөө гарч хар болоод тусгайлан эмчийн ажил хийж эхэлжээ. Тэрээр бас 20 гаруй шавь элсэж, тэдэнд анагах ухааны болон соёл эрдэм сургажээ. 1930 онд Юй Чиншян 44 төрлийн эм найруулж, Тун-ляо хотоод хүрч эмчилгээний ажил хийжээ. 1931 онд нутагтаа буцаад, шавь элсэн соёл, анагах ухаан сургаж, бас өвсөн эм түүж эм найруулан, төлбөргүйгээр өвчин үзэж эмчилж байжээ.

     1957 онд Өвөр Монголын Эрүүл Мэндийн Танхимын эрхлэн байгуулсан монгол анагах ухааны мэргэжил дээшлүүлэх сургуульд суралцаж, дараа жил нь төгсөөд Өвөр Монголын Анагах Ухрааны Дээд Сургуульд үлдэн ажиллажээ. Тэр үеэс одоод хүрч иртэл, Юй Чиншян 180 гаруй монгол эмч хүмүүжүүлэн гаргасан байна. 1963 онд Өвөр Монголын эм бэлдмэлийн компанид ажил шилжиж монгол эм найрлагын зөвлөхөөр ажилласан бөгөөд монгол анагах ухааны ном зохиол эмхлэн цуглуулах, туурвих зэрэг ажил хийсэн байлаа. Тэрээр монгол хятад түвд гурван хэл хавсаргасан "Монгол эмийн нэрс", "Монгол эмийн гарцаг 15 зүйл", "Судал барих увидас", "Монгол эм найрлагын туршилгууд" зэрэг олон ном зохиол бичиж хэвлүүлжээ. /О.Дарамбазар найруулан орчуулав/