• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-22 16:35:54    
Шиньжянгийн Ховог-сайрын монголчуудын цагаан сарын баяраа тэмдэглэдэг ёс заншил

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын баруун хойт нутгийн Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Районы Ховог-сайрын монголчууд цагаан сарыг бас цагааны баяр гэдэг. Энэ нь тэндэхийн монглчуудын жил болгоны хамгийн ижгэр том баяр болдог юм. Жил болгоны билгийн улирлын өвдийн адаг сарын хамгийн сүүлчийн өдөр тухайлбал битүүний өдөр тэндэхийн монголчууд төрөл төрөгсөд болон хөрш зэргэлдээ айлуудынхаараа битүүлэхээр морддог боловч, ердийн байдалд бэлэг сэлтийн зүйл авч явдаггүй юм. Орой нь гэр бүлээрээ хуран цугларч, битүүний хоолоо иддэг бөгөөд хүүхэд ач нар нь аав ээж, ахмад үеийн хүмүүстээ архи барьж хүндэтгэл илэрхийлдэг байна. Хүмүүс битүүний хоолоо идэж дууссны дараа, архи, мах зэрэг идээний зүйлүүд нь хэдий их үлдсэн байвал ирэх жил тоолонд төдий өлзий дэмбэрэлтэй өөд эсрэг явахыг харуулна гэж бэлэгшээдэг юм. Шар тос, бурмыг цагаан гуралтай хольж нухан том дугуй боов хийгээд, хүн болгонд амсуулж, гэр бүлээрээ өнө үүрд аз жаргал, хийморьтой, сайн сайхан байхыг зүгнэдэг байна. Битүүний орой монгол гэртээ гэрэл асааж, дуу дуулан хөгжим хөгжимдэж найрлан суудаг. Шинийн нэгэний өглөө бүгдээрээ эртлэн босч шинэ хувцасаа өмөсцгөөж, хүүхэд ач нар нь аав ээж, ахмад үеийн хүмүүстээ хад өргөн мөргөж золгодог бөгөөд ахмад хүмүүс нь хүүхэд ач нартаа сүү амсуулж, сайн сайхны ерөөл хайрладаг юм. Шинийн нэгэнээс шинийн гурван болтол гадагш хол явахгүй, гэр хотлоороо найрлан цэнгэцгээдэг байна. Шинийн дөрвөнөөс хойш, морь унаж төрөл төрөгсөд болон айл саахалтынхаараа орж шинийн золголт хийж эхэлдэг. Цагаан сарын хугацаанд сүм хийдэд цам харайж, ард иргэдийн дунд морь уралдуулан сур харвах зэрэг баяр наадмын ажиллагаануудыг зохион явуулдаг байна.

     Цагаан сарын хугацаанд болдог шашны ёслолын нэг томоохон ажиллагаа бол "Майдарын баяр" болно. Анх эхэндээ мөн өдөр Майдар бурхныг тахиж байсан бөгөөд тэр нь яваандаа нэг ёсны баяр болон хөгжижээ. Шашны ёслолын энэхүү томоохон ажиллагаа нь цагаан сарын 15-ны өдөр болдог. "Майдарын баяр"-ын үеэр сүм хийдүүдэд хамгийн хөөр наргиантай байж, малчид эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу, хүүхэд нялх хэмээн ялгалгүйгээр сүм хийдэд очгоож, өглөг барьц өргөн ерөөл ном сонсч, адис хүртэн ерөөл авч даатгал залбирал үйлддэг байна. Сүм хийдийн газар бүр Майдар бурхны хөрөг тахиж, хүж зул барин лам хуврагууд ном айлддаг юм. Ерөөл номын ажиллагаа дууссны дараа, хүмүүс баярлан хөөрөлдөж дуу дуулан бүжиг бүжиглэж баяр цэнгээний ажиллагаа зохион явуулдаг юм. Одоо гэхэд цагаан сарын 15-ны өдөр болдог энэхүү баярын ажиллагааны шашны талын агуулга хэлбэрт нь зохих өөрчлөлт орсон хэдий ч "Майдарын баяр" нь мөн цагаан сар дуусах үеийн баяр наадмын хамгийн томоохон ажиллагаа байсаар юм. /О.Дарамбазар найруулан орчуулав/