• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-22 16:38:57    
Рашаанаар өвчин эмгэгийг анагаахуй

Хятадын Олон Улсын Радио

     Рашаанаар эмчлэх бол манай Монголчуудын урт удаан жилээр эх байгалийн жам хуулийг даган, өвчин эмгэгийг эмчлэн анагааж, эрүүл саруул амьдарч байсан түүхийн явцдаа ухаарч мэдэрсэн эмчилгээний арга барил юм.

     Рашаанаар эмчлэхийг "Халуун рашаанаар эмчлэх", "Эмт рашаанаар эмчлэх" гэж ч хэлдэг байлаа. "Халуун рашаанаар эмчлэх" гэдэг нь их байгалийн халуун булгийн усыг ашиглан эмчилгээ хийхийг хэлж байна. Халуун рашаан бол газрын царцдасын хагарсан бүс болон боржин чулууны тогтоцын ан завсараар оргилон гарсан халуун ус юм. Энэхүү халуун усанд маш олон зүйлийн ховор чухаг эрдэс бодис агуулагдаж байдаг нь хүн ард эрүүл мэнд амьд явхад тун ашигтай эх баялаг болсон байна. Одоо халуун рашааны усны хэмжээ, халууны хэмжээ, эрдэс бодисын агуулагдаж байгаа хэмжээ болон хэр зэрэг эмчилгээний ач тустай байгааг судалж үзээд янз бүрийн өлчнийг анагаан эмчлэх газар байгуулж, сувилалт эмчилгээний ажил төрөлд ашиглаж байна.

     "Эмт рашаанаар эмчлэх" арга бол Монголчуудын уламжлалт халуун рашааны суурин дээр, байгалийн эмт бодис болон халуун рашааныг органикаар уялдуулан өвчин эмгэгийг анагааж байгаа эмчлэх арга юм.

    ⅩⅢ-р зууны эхээр Чингис хаан Монголын хаант улс байгуулж хөгжүүлхийн хэрээр, Монгол үндэстний эдийн засаг, хууль дүрэм, соёл урлаг, эм эмнэлэг ч түргэн хөгжиж, улмаар оножин дүрэмжиж, халуун рашаанаар өвчин эмгэгийг анагаан эмчлэх арга нь тэр үеийн Монголчуудын дунд их олон хэрэглэгдэх болсон байна.

     Эмт рашаанд хэрэглэдэг эмийн зүйл бол цөмөөрөө байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм, түүний ашигт бүрэлдэхүүнийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр ялгаруулан авч байгаа болохоор эмчилгээний үүргийг маш сайн гүйцэтгэдэг байна. Түүний физикийн үйлдэл нь цэвэр байгалийн ургамалын охь шимийг хүний бие цогцын шар үсний сүвээр олон эрхтэн, сав цулд хүргэдэг, ялангуяа үе мөч, яс шөрмөсны цусны гүйдлийг сайжруулан, шар усыг хатааж, архаг өвчнийг арилган шинэ хуучны солилцоог түргэтгэдэг болохоор өвчин эмгэгийг анагаан, бие махбодыг чийрэгжүүлэн, урт наслуулах үүрэг гүйцэтгэдэг байна.

     Рашааны усанд олон төрлийн химийн бодис, хий биет зүйл, цацраг идэвх элемент маш элбэг агуулагдаж байгаа болохоор рашаанаар угаахад хүний бие цогцод онцгой нөлөө үзүүлж, эрдэс бодис нөхвөрлөн эмчилгээний үйлдэл гаргадаг байна. Радон бол эмчилгээний үйлдлээр хамгийн сайн эрдэс бодис юм. Биеэ угаах үе радон нь арьсаар дамжин хүний биед нэвтрэн ордог байна. Хүний биед наалдсан цацраг идэвх эд нь 4 цагийн дотор эмчилгээний үйлдэл гаргадаг, бас амьсгалын замаар ч эмчилгээний үйлдэл гаргадаг юм байна. Радон нь бас бие махбодын төв мэдрэл болон ургамалын харшилд холбогдсон мэдрэлийг сайн зохицуулдаг юм байна. Үүнээс гадна, дархлааг нэмэгдүүлж, физиологийн ажиллагааг сайжруулан, бодисийн солилцоог түргэтгэдэг, бас зүрхний ажиллагааг сайжруулж, мөгөөрсөн хоолойн өвчнийг эмчилхэд илт үйлдэл гаргадаг айна. Рашаан булгийн усанд радон элбэг байдаг төдийгүй, цахиур хүчил, фтор, нүүрсхүчлийн устөрөгчит натри, хүхэр хүчлийн натри, хлорт натри, каль, натри, кальц, хлор зэрэг бичил элементүүд агуулагдаж байдаг.

     "Халуун рашаанаар эмчлэх" болон "Эмт рашаанаар эмчлэх" нь ил тод үр ашигтай, төрөл бүрийн архаг өвчнийг эх үүсвэрээс нь өвчин үлдээлгүй анагааж чаддаг болохоор эмчилгээний маш чухал арга барил байгаа юм. /Л.Буянтогтох орчуулав/