• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-22 16:41:03    
Ван Мэн цагаан олимпиос алт авчээ

Хятадын Олон Улсын Радио

     Орон унтгийн цагаар 15-ны өдөр Италийн Турины цагаан олимпийн богино зайн хурдан тэшилтийн эмэгтэйчүүдийн 500 метрийн тэмцээнд Хятадын залуу тэшүүрчин Ван Мэн алтан медаль авсан байна. Энэ нь Хятадын тамирчид энэ удаагийн цагаан Олимпиос авсан анхны алтан медаль болно.

     21-тэй Ван Мэн Олимпийн тоглолтод анх удаагаа оролцож байна. Олимпийн тоглолтод анх удаагаа оролцож байгаа Ван Мэн алтан медаль авах хүнд үүрэг үүргэлжээ. 2002 оны Солтлейк хотод болсон цагаан Олимпид Хятадын тамирчин Ян Ян богино зайн хурдан тэшилтийн эмэгтэйчүүдийн 500 метрийн зайн тэмцээнд эх орондоо цагаан олимпиос анхны алтан медалийг авсан. Үүнээс хойшийн 4 жилд Хятадын баг тамирчид спортын энэ төрлийн бүхий л хүчин чадал нь бүсад орнуудаас давж байна. Иймээс эмэгтэйчүүдийн 500 метрийн алтан медалийг заавал авах хэрэгтэй гэж Хятадын багийнхан үзэж байжээ. Ван Мэн бол тус төрлөөр улирлын тэмцээний дэлхийн цомын нийлбэр оноогоор нэгдүгээр байранд шалгарсан. Тэмцээнээс өмнө түүнийг алтан медалийн төлөө өрсөлдөх хамгийн хүчтэй хүн хэмээн нийдэм үзэж байсан. Хүмүүсийн энэх хүсэл эрмэлзэл нь түүнд дарамт болох нь дамжиггүй. Ван Мэн тэмцээний дараа хэлэхдээ, Олимпид анх удаагаа оролцоод сая юм санаснаас өөр байгааг ойлголоо гэжээ. Тэрээр хэлэхдээ:

     Анх удаагаа Олимпид оролцох гэж байгаагаас юм уу даа, тэмцээнээс өмнө сурвалжлага өгөхдөө, надад дарамт байхгүй л гэж хэлж байсан. Харин Олимпийн тэмцээний талбайд гарахаар нь сая дэлхийн цом, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өсөд өөр тэмцээн болохыг ойлголоо гэжээ.

     Тэмцээнээс өмнө Ван Мэн өөрийгөө тайван байлгаж чадахгүй байлаа. 2-р сарын 15-нд Ван Мэн хоёр гол өрсөлдөгч болох Болгарын тэшүүрчин Раданова болон Канадын тэшүүрчин Роберге-тай нэг хэсэгт хувиагджээ. Хагас шувтаргын тэмцээнд Ван Мэн тэргүүлж, шувтаргын тэмцээнд орж, Канадын тэшүүрчин Роберге шигшигджээ. Богино зайн тэшилтийн эмэгтэй багийн гол дасгалжуулагч И-Минь хэлэхдээ, хагас шувтаргын тэмцээнд Ван Мэн нэг хүчирхэг өрсөлдөгчөө шигшигдүүлсэн төдийгүй, дэлхийн рекорд амжилтыг хамгаалж байгаа Болгарын тэшүүрчин Радановаг ялсан нь түүний итгэл зоригийг шантруулж, өөрийнхөө омог зоригийг нэмэгдүүлсэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:

     Ван Мэн хагас шувтаргын тэмцээнд ялсан нь хэрэг дээрээ бидний сэтгэл санааны талаар алтан медаль авах итгэлийг 50 гаруй хувиар нэмэгдүүлэв гэжээ.

     Хагас шувтаргын тэмцээнд Ван Мэнгийн эрэмгий зоригтой тоглосон нь шувтаргын тэмцээнд сайн үндэс суур тавьсан байна. Шувтаргын тэмцээнд Болгарын тэшүүрчин Раданова Ван Мэнг давж гарах завшаан олоогүй, Ван Мэн тэмцээнд гараанаасаа аваад түрүүлж, алтан медалийг авсан байна.

     Залуу тэшүүрчин Ван Мэн эх орондоо тус удаагийн цагаан Олимпиос анхны алтан медалийг авчирсан байна.
Ван Мэнгийн авсан энэх ширхэг алтан медаль маш үнэ цэнэтэй юм. Тэмцээний дараа Ван Мэн маш сэтгэл догдолсон байна. Тэрээр хэлэхдээ, дараагийн тэмцээнд алтан медаль авахаар чармайна гэжээ.