Уулын Сян балагсны аж ахуйн нэгжийн олонх аль эрт данпуурсан байна. Хөдөө аж ахуйн татварыг цуцалсны дараа уурхайн эх баялаг хомас биданд авч хэлбэл дахин хөгжих гэвэл эргэн тойрны том, дунд хотод ойртох хэрэгтэй гэж Хятадын Сян балгасны хариуцлагтай хүн илэрхийлж, хойшид эдийн засгийн шинэ нэмэгдэл цэгийг хайх хэрэгтэй болоод байна гэж хэлжээ.
Одоо Хятадад 20 мянга гаруй жижиг хот суурин байж, сүүлийн жилүүдэд түргэн хөгжиж, санхүүгийн орлого нь жил бүр хоёр оронт тоотой хурдацаар нэмэгдэж байна. Гэвч цөөн бус Сян балгас нь хөгжлийн ацан салаанд ороод байна. Ажилаар хангах, эдийн засгийн нэмэгдэл зэрэг нь тэдний бодолхийлахгүй байхын аргагүй асуудал болсон байна.
Өнгөрөгч зуунд түргэн хөгжиж байсан Сян балгасны аж ахуйн нэгж нь өнөө нэгэнт байхгүй болж, дээр нь хөдөө аж ахуйн татварыг цуцалснаас болоод эдгээр том дунд хотын завсар оршиж байгаа Сян балгас нь дарамт ихтэй болсон байна. Тэд нүдэн харцаа бүр эргэн тойрны том дунд хот руу шилжүүлсэн байна.
Жижиг хот суурины хөгжилт нь том дунд хотын оршиж байгаа районы салгаж болошгүй нэгэн хэсгээр үзэж, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй. Их хот төвлөрсөн районд төрөл бүрийн жижиг хотын ройлыг бадруулах хэрэгтэй. Заримыг нь оршин суугчидын орон сууцны район болгож, заримыг нь аж үйлдвэрийн төв болгож, заримыг нь зам харилцааны зангиласун болгож болно гэж Азийн банкнаас Хятадад суугаа төлөөлөгчийн газрын эдийн засагч Жуан Жян үзсэн байна.
Нэн түргэн хөгжихийн төлөө сүүлийн жилүүдэд Хятад улс жиижиг хот суурины хөгжилт, хотжилтын төвшинг дээшлүүлэх талаар өвөрмөц арга барилтай байна. Эдийн засгийн түргэн нэмэгдэхийг дагалдан хятадын хотжилтын төвшин өнгөрсний 20% байснаасаа нэмэгдээд 40% болсон байна. Одоо ч гэсэн нэмэгдэх хандалга нь буурахгүй хэвээр байна. Хөдөө тосгоны хүн ам их хэмжээгээр хот руу нүүж орож байгаа болон хотын байгуулалтад их хэмжээгээр хөрөнгө оруулж байгаа зэрэг нь гол нөхцөл болж байна.
Хотжилтын бэрхшээлтэй тал нь гэвэл ажилаар хангах асуудлыг хирхэн зохицуулах асуудал болно. хэрэв ажлаар хангах асуудлыг зохицуулахгүй хотоо өргөтгөөгөөд байвал хэдүй сайхан байгууллаагээд амьд хот болж чадахгүй юм. эцс нь хөдөө тосгоны илүүдэл хөдөлмөр хүч хотод их орсноор хотын доод давхаргыг нэмэгдүүлэн нийгмийн эрэсдэлийг их болгох болно гэж мэрэгжилтэд үзсэн байна.
Хятадын хүн амын суурь тоо их учир хотжилт 1 хувь нэмэгдэх бүр хэдэн арван сая хүн хот орж байна гэсэн үг. 2020 он болоход хотжилтын төвшин 60%-д хүрэхэд хүрвэл хот, балгас сууринд хэдэн зуун саяар ажлын байр нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэвэл ажлаар хангах дарамт их боло нь мэдээж хэрэг юм.
Ажлаар хангагдах гэж байгаа олон хүмүүсийг ажилтай болгоно гэгч эдийн засгийн үндэс суурь нимгэн жижиг хот сууринд авч хэлвэл асар их шалгалт болох юм. Хот газар бол хүн ам, эд матери, хөрөнгө мөнгө, мэдээ сэлтийн гол төвлөрсөн газар учир уламжилах, дамжуулах үр ашиг сайтай, эдийн засаг түргэн хөгжисөн байвал ажлаар хангагдах байдал нь улам сайн байдаг.
Ийм учир хот суурин хоорондын эдийн засгийн хэлхээ холбоог эрчимжүүлж, хот суурин болон зах зээлийн уялдаа холбоог ахиулан, цар хэмжээний давуулгаа бадруулан нэн их үр ашиг олох хэрэгтэй. Ингэж хийх нь эдийн засаг болон ажлаар хангагдахыг нэмэгдүүлэх хамгийн үр ашигтай арга хэлбэр мөн гэж Жуан Жян санал бологсон байна.
Хойшид жижиг хотын хөгжилт хөрөнгө хурамтуулах, газар, нийгмийн үйлчилгээний систем зэрэг тогтолцооны орчины сайжруулахад түшиглэж, дэд бүтцийн байгуулалт, байгаль орчины хамгаалалтын байгуулалтын эрчимжих сайжирахад түшиглэх болно. засгийн газраас эх баялагийг зохистой ховиарлаж, жижиг хот сууринг гол болгон хөгжүүлж, эдийн засгийн нэмэгдэл болон ажлаар хангагдахыг өргөтгөх зэрэгт хүч тавьж, хэрэгжүүлж болхойц төсөл хэрэгжүүлэн жижиг хотын хөгжилт болон хотжилтын үйл явцыг ахиулах хэрэгтэй. Том дунд хот байгаль орчин, эх баялагийн дарамтад нүүрлэж байгаагийн хирээр жижиг хот суурин өөрийн давуулгаа бадруулан нэн олон боломж олж болох юм гэж мэрэгжилтэд үзэж байна.
|