• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-22 20:26:29    
Хятадын үр тарианы ургац илт нэмэгдэв

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын төвийн санхүү эдийн засгийнг ажлыг удирдах хэсгийн тамгийн газрын орлогч эрхлэгч Чэнь Шивэнь 22-ны өдөр Бээжинд хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын үр тарианы ургац илт нэмэгдэж, ноднины үр тарианы нийт хэмжээ 484 сая тоннд хүрч, 2003 оныхоос 50 сая гаруй тонн нэмэгдсэн байна гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, нолнин жил үр тарианы ургац илт нэмэгдсэн боловч Хятадын түүхэн дээр хамгийн их ургац авсан 1998 оныхтой зэрэгцүүлбэл 28 сая гаруй тонн бага байж, дотоодын эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа болохоор үр тариаг импортоор оруулах хэмжээг үргэлжлэн нэмэгдүүлэх шаардлагатай байна. Иймээс Хятад улс ирээдүйд үр тарианы үйлдвэрлэлийг цаашид хөгжүүлж, хөдөө тосгоны дэд бүтцийн байгуулалтыг сайтар хийж, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн дэвшилд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй байна гэжээ. /Буян орчулж, Пэрлаймаа хянав/