• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-23 15:31:39    
Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 147570 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 133 сая. Түүний дотор Бангладеш үнднстэн 98 хувийг нзэлж, бусад 20 гаруй үндэстэний цөөнх байдаг. Бангладеш хэл бол төрийн хэл, Ангил хэл бол албаны хэл. Исламын шашин бол төрийн шашин, хүн амын 88,3 хувь нь исламын шашин шүтэж, 10,5 хувь нь Энэтхэг шашин шүтэж, 0,6 хувь нь Буддин шашин шүтэж, 0,3 хувь нь христосын шашин шүттэдэг.

     Нийслэл: Дакка, бараг 10 сая хүн амтай.

     Чухал баяр дурасгалын өдөр: тусгар тогтнолын өдөр болон үндэсний баяр – 3-р сарын 26-ны өдөр. Үндэсний хувьсгал болон эв санааны нэгдэлийн өдөр – 11-р сарын 7-ны өдөр. Ялалтын баяр – 12-р сарын 16-ны өдөр. Үрэгдсэн баатарчуулын өдөр – 2-р сарын 21 -ний өдөр. Үүнээс гадна шашны баяр дурасгалын өдрүүд бий.

     Ерөнхий байдал: өмнөд Азийн завсарын эх газрын зүүн хойт хэсгийн Ганга мөрөн болон Брамапутра мөрний бэлчир газар байдаг. Зүүн, баруун, хойт гурван талаараа Энэтхэгтнй хөршилж, зүүн өмнө талаараа Мьянмартай хил нийлэж, өмнөшөө Бангладешийн булан хүрч байна. 550 км урт тэнгисийн эрэгтэй, бүх нутгийн 85 хувь нь тал газар, зүүн өмнөд хэсэг болон зүүн хойт хэсэгт нь доворхог бүс байдаг. Ихэнх нутаг нь завсарын халуун бүсийн уларилын салхины цаг агаартай, чийглэг халуун бөгөөд хур бороо ихтэй. Нэг жилийг өвөл (11 – 2), зун (3 – 6), бороооны уларил (7 – 10) гэж хуваадаг. Жилийн дундаж дулааны хэмжээ нь 26,5 хэм. өвөл бол хамгийн тааламжтай цаг, хамгийн хүйтэндээ 4 хэм хүрдэг. Зундаа хамгийн халуундаа 45 хэм хүрч, борооны уларилд дундажаар 30 хэм байдаг.

     Бангладеш үндэстэн бол Өмнөд Азийн эртэний үндэстэн юм. Бангладешийн нутаг дээр олон удаа бие даасан улс байгуулагдаж, нутаг дэвсгэр нь нэг үе Энэтхэгийн баруун Бангладеш муж, Бихар туж зэргийг хамарч байжээ. 16-р зуунд Бангладеш нь өмнөд Азийн эх газрын хүн ам хамгийн шигүү, эдийн засаг соёл хамгийн хөгжсэн район байжээ. 18-р зуунд Ангилын Энэтхэгт колонин ноёрхол явуулах төв болов. 19-р зууны сүүлийн хагаст Ангилын хариа Энэтхэгийн нэг муж болов. 1947 онд Энэтхэг Пакистан тусгарлаж, Бангладеш зүүн баруун хоёр хэсэгт хуваагдаж, баруун хэсэг нь Энэтхэгийн, зүүн хэсэг нь Пакистаны харианд оров. 1971 онд зүүн Бангладеш бие дааж, 1972 оны 1-р сард албан ёсоор Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс байгуулагдсан байна. \М.Цэцэн бэлтгэв\