• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-23 15:49:16    
И үндэстний бүсгүйчүүдийн гоёлы өмсгөл—олон нугалаат юбка

Хятадын Олон Улсын Радио

     И үндэстний төвлөрөн сугаа Хятадын баруун өмнөд нутагт олон нугалаат юбка өмөссөн бүсгүйчүүд байнга харагддаг юм. тэрхүү олон нугалаат юбка нь И үндэстний хувцасны соёлын өвөрмөц онцлог шинжийг харуулдаг байна.

     И үндэстний бүсгүйчүүд настай залуу гэсэнгүй бүр олон нугалаат юбка өмсөх заншилтай. Хэрэв охинтой болбол гэрийн хүмүүс нь олон нугалаат юбка бэлтгэж, хөлд орох үед нь түүнд өмсүүлдэг юм. Охин хүнд багын үед нь хар хөвөөтэй цагаан өнгийн олон нугалаат юбка өмсгөнө. Тэднийг 17 насанд хүрсэн үед нь И үндэтний зан зуршлын дагуу охидад зориулан юбка солилх өргөн их ёслолын ажиллагаа явуулдаг байна. Иийм ёслолын ажиллагаанд оролцож өнгөрсөн И охин Шанаа танилцуулж хэлэхдээ: "И охин 17 наслахад гэр бүлийнхэн түүнд зориулан юбка солих ёслол хийдэг. Тэр ёслол дээр И охин хүүхэд багын үед өмсч байсан цагаан өнгийн юбкаа улаан, хөх, шар зэрэг олон өнгө алагласан олон нугалаат юбкаар сольдаг байна. юбка нь хоёр залгаартай байснаасаа гурван залгаартай болж, хормой нь өргөн болсон байдаг. Үүнээс гадна, Үс янзлах хэлбэр болон чихний чимэглэл зэрэгт нь ч өөрчлөлт гардаг. Уул нь ганцхан гэжиг хүрдэг байснасаа салаа гэжиг хүрэх болж бас толгойдоо алчуур ороон магнайгаа ил гаргадаг байна. Бас мөнгөн ээмэг сольж зүүдэг" гэжээ.

     Юбка солих нь И үндэстний охидуудад авч хэлбэл гэрлэхээс дутахгүй томоохон ёслол мөн. Энэ ёслолд оролцсноос хойш, тэд нийгэм нийтийн үйл ажиллагаанд оролцож, дуу дуулан бүжиг бгжиглэж, хайр сэтгэлгээ илтгэж болдог байна. Шанаа хэлэхдээ, үүнд бас гансран зовох зүйл ч байдаг юм гэжээ.

     "Юбка сльсны дараа, и охид гэр бүлээр хийдэг шашны ажиллагаануудад оролцож бологүй юм . Охин хүний зая харьд гэдэгээр энэ гэрт дахин харьяалагдахгүй шиг болдог юм" гэж Шанаа хэллээ.

     И үндэстэн сахиулсан шүтээн, өвөг дээдэс, эх байгальдаа маш их сүсэг бишрэлтэй байдаг юм. Тэд жил болгон шашны талын хүмүүсийг урьж гэртээ шашны ёслолын ажиллагаа олон удаа хийдэг байна. Юбка сольсон охин нь удахгүй харьд мордож айлын хүн болох тул гэр бүлийн шашны ёслолд оролцох нь ах дүү нарт нь муу ёр болно гэж үздэгээс тэднийг гэр бүлийн шашны ажиллагаанд оролцуулдаггүй юм байна. Багаасаа шашны ёслолд оролцсоор ирсэн И охидад авч хэлбэл энэ нь тэдэнд гунигтай явдал болдог юм.

     И үндэстний охидын насанд хүрсний дараах хамгийн чухал үйл хэрэг бол гэрлэх явдал юм. Олон нугалаалт юбка олонтой эсэх, бараа материал нь сайн байх эсэх, оёж урласан нь нарийлаг сайхан эсэх зэрэг нь харьд мордох охины гарын ур эрдэмийг шалгах хүчин зүйл болдог байна.

     И үндэстний бүсгүйчүүд юуны учраас олон нугалаат юбка өмсөхийг сонирхдог тухай И үндэстний эрдэмтэн Ма-хай Ри-гү ийм нэг домог хэлж өгсөн юм: "Эрт дээр үед И үндэстний бүсгүйчүүд маш ажилсаг чадварлаг байж, өрх гэрийг авч явж байсан тул, И үндэстний эрэгтэйчүүд 'харьд мордож' охины гэрт ирдэг нь олон байжээ. Тогос, хээрийн галуу, буга зэрэг араатан амьтны эрэгчин нь эмэгчнээсээ нэн гоё үзэсэлэнтэй байдаг онцлогийг дууриаж, И үндэстний охид шувууны өд, араатны арьс зэргээр материал болгон, нөхөртөө олон давхарласан гоё өнгөтэй юбка хийж өгөөд, гэрлэх үед өмсүүлдэг байсан гэнэ. Нэг удаа, И үндэстний нэг эмэгтэй ахлагч нь гэрлэх ёслол хийжээ. Ёслолын дараа, зуршил ёсоор, шинэ хүргэн нь гэртээ харих ёстой байсан боловч, хүргэн нь явахгүй, энийг иднэ гэтэл тэрийг иднэ гэж хорогдоод байжээ. Ингээд аргагүй байдалд тэр эмэгтэй ахлагч нь зарлиг буулгаж, И үндэстний охид харьд мордон эрэгтэйчүүд гэр бүлд хариуцлага хүлээх хэрэгтэй гэсэн бөгөөд бас эрчүүдийн их иддэгээс сургамж авч, гэрлэхээс өмнө гурав хоногоос дээш хоол идэж болохгүй гэж тогтоосон байжээ. Түүнээс хойш, И үндэстний охид өнгө бүрийн өдөөр юбка хийж өөрөө өмсөх болсон байна. Нийгэм үйлдвэрлэл дэвшин хөгжихийн хирээр, өдөн юбка нь аажмаар олон нугалаалт юбка болж өөрчлөгдсөн юм" гэж тэр хэллээ.

     Ма-хай Ри-гү хэлэхдээ, И үндэстний зарим нутагт эрэгтэйчүүд мөн юбка шиг хэлбэртэй уужуу өмд өмсөөр байгаа бөгөөд охид гэрлэхээсээ өмнө гурав хоног хоол идэгүй зан зуршлаа хадгалсаар байна гэжээ.

     Нийгмийн адил бус байгууллыг өнгөрүүлсэн, 70-ын насан сүүдэртэй И настан Э-мү Шамаа хэлэхдээ, би олон нугалаат хувцасыг насаараа өмсөөр ирсэн. Одоо ч гэсэн өөртөө ийм юбка оёж өмсч байна гэжээ.

     "Чухам олон нугалаат юбкийг хэдий олныг өмссөнөө би тодорхой цээжлээгүй. Надад өнөө саарал өнгө, хар өнгө алагласан дөрвөн юбкатай. Би насан эцэс болох үедээ өмсөх гэж бас хар хөвөөтэй цагаан өнгийн нэг юбка бэлтгэсэн. Энэ нь багын үед өмсч байсантай их төлөв адилхан юм" гэж Э-мү Шамаа хэллээ.

     Цагаан өнгөөс олон өнгө, олон өнгөөс цагаан өнгө болж улирдаг олон нугалаат юбка нь И үндэстний бүсгүчүүдийн өсөж өндийхөөс өтлөө насны амьдралын бүх явцыг харуулж байдаг юм. /О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав/