Хятад улс бол олон үндэстнээр бүрэлдсэн улс юм. Үүнд хүн амын доогоороо харьцлашгүй зонхилох байр суурь эзэлдэг Хань үндэстний хятад хэл, хятад бичиг нь албаны талын үг хэл, үсэг бичиг болж байдаг. Хань үндэстнээс гадна, Хятад улсад бас 55 үндэстний цөөнх байдаг, тэдний зонхилох нь өөр өөрийн үг хэл, үсэг бичигтэй, зарим нь бас хоёроос дээш үг хэл, үсэг бичигтэй байгаа юм. Хятад улсад үндэстний цөөнхийн 80 гаруй төрлийн үг хэл, 20 гаруй төрлийн үсэг бичигтэй байдаг. Монгол үндэстэн бол өөрийн үг хэл, үсэг бичигтэй үндэстний цөөнхүүдийн нэг нь юм. Цаг арин хөгжихийн хирээр, монгол хэлэнд ч шинэ шинэ нэр томьёо орж ирсэн байна.
Гэвч зарим үндэтний үг хэл, үсэг бичгийн байдал тийм ч сайн биш байгаа юм. Хятад улсад өнөө Манж үндэстний хүн ам 10 сая гаруйд хүрч байгаа боловч, манж хэлээрээ ярьж чаддаг нь 100 хүнд ч хүрэхгүй болжээ.
200 гаруй жилийн өмнө, манж хэл нь тухайн үеийн Манж Чин улсын төрийн албаны ёсны хэл байсан юм. Манж Чин улсын ноёрхол эцэс болохын хирээр, манж хэл ч хэрэглэгдэхээ больсон хэдий ч манж үсгээр бичигдсэн түүхийн баримт бичиг үлэмжхэн үлдэж хоцросон байна. Түүхийг нэн сайн ойлгохын төлөө, Хятадын холбогдох байгууллагынхан нарийн төлөвлөгөө боловсруулан тогтоож, үндэстний хэл судлаач мэргэжилтдийг зохион байгуулж, манж хэл шиг ийм устах дөхсөн хэлний талаархи баримт хэрэглэгдэхүүнүүдийг цуглуулан эмхтгэх, толь бичиг, дуу хөгжмийн кассет диск хэвлэх зэрэг ажил хийлгэж, хамгалалтанд авах арга хэмжээ үр ашигтай хэрэгжүүлж байна. Иргэдийн зарим байгууллага ч үндэстнийхээ үг хэл, соёлыг дээдлэн хөгжиүүлэх гэсэн халуун сэтгэлээр нааштай хүчин чармайлт гаргаж байна. Тэд устах дөхөж байгаа үг хэл, үсэг бичгийг санаачлагаасаа сурч, түүнийг уламжлан хөгжүүлэх үйлст хүчин зүтгэж байгаа юм.
Хятадын Үндэстний Хэрэг Эрхлэх Улсын Хорооны үндэстний цөөнхийн үг хэл, үсэг бичгийн ажлын албын дарга хатагтай Ань Жин-пин танилцуулж хэлэхдээ: "Үндэстнүүдийн үг хэл, үсэг бичгээ хэрэглэх эрх чөлөөтөй байхыг эрхбиш хүндэтгэж ойлгох хэрэгтэй, тэдний оршин тогтнож байгааг омтгойлж, хүчээр тулгах хэлбэрээр өөрчлөх гэж нэн ч болохгүй гэж Хятадын 'Үндсэн хууль', 'Үндэстний нутаг районы өөртөө засах хууль'-д тодорхой заасан байгаа юм" гэжээ.
Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Хятад улсад үндэстний цөөнхийн 50 сая гаруй хүн ам өөр өөрийн үг хэл, үсэг бичгээ хэрэглэж байгаа бөгөөд Хятадын Засгийн газар хууль дүрэм, засаг захиргаа, боловсрол, нийгмийн орчин ахуй зэрэг олон талаар арга хэмжээнүүд авч, үндэстний цөөнхүүдийн үг хэл, үсэг бичгээ чөлөөтэй хэрэглэх эрхийг нь баталгаажуулж байна. Жишээлбэл, засаг захиргаа, хууль зүйн талаар, Хятадын Засгийн газар жил болгоны ээлжит чуулганы баримт бичгийг тараахдаа Монгол, Түвд, Уйгар, Казак, Солонгос, Жуан, И зэрэг үндэстний үсэг бичгээр хэвлүүлж тараадаг бөгөөд чуулганы хугацаанд бас синхрон орчуулга хангадаг юм.
Үндэстний цөөнхийн үг хэл, үсэг бичгийг хөгжүүлэхийн төлөө, Хятадын Засгийн газар өнгөрөгч зууны 50-иад оноос эхлэн үндэстний үг хэл, үсэг бичгийн судалгаа шинжилгээний ажил зохион явуулж, үндэстний цөөнхийн үг хэл, үсэг бичгийн материалыг системтэй эмхтгэн хэвлүүлж гаргажээ. Хятадын үндэстний районд бага сургуулиас дунд сургуулийг хүртэл үндэстний хэлээр хичээл сургалт явуулж байгаа юм. Зарим үндэстний цөөнх нь бас үндэстний хэлээрээ магистерант, докторант хүмүүжүүлж байна. Жөү Жя-цай бол тэдний доторхи нэг нь болно. Тэр өнөө Төвийн Үндэстний Их Сургуулийн түвд судлалын газарт түвд хэлээр хичээл зааж байна.
"Би голцуу Түвд үндэстний шашны түүх, Хятад-Түвд хэлний орчуулгын хичээл зааж байна. Сурагчид маань төгссөнийхөө дараа, зонхилох нь үндэстний цөөнхийн соёлыг уламжлах ажил хийх болно" гэж тэр хэллээ.
Хятад улсад өнөөгийн байдлаар өдөр болгон үндэстний цөөнхийн 21 хэлээр радио нэвтрүлэг явуулж, үндэстний цөөнхийн 15 төрлийн үсэг бичгээр сонин сэтгүүл хэвлүүлж байна. Үүнэс гадна, үндэстний цөөнхийн үг хэл, үсэг бичгээр ном сэтгүүл, кино, дуу хөгжийн CD, видео бичлэг зэргийг хэвлүүлж байна.
Комьпютерийн техник түгээмэлжсэн мэдээллийн эрин үед үндэстний цөөнхийн үг хэл, үсэг бичгийн мэдээлэлжилтийн ажлыг ахиулах нь өнөөгийн тулгамдсан үүрэг зорилт болоод байна. 20 гаруй жилийн судалгаа шинжилгээгээр дамжиж, Хятадын үндэстний цөөнхийн үг хэл, үсэг бичгийн мэдээлэлжилтийн ажил ч зохих хэмжээгээр хөгжиж, үндэстний цөөнхийн зонхилох нь үсэг бичгийн мэдээллийн технологийн талаар үндэсний стандарттай болж, хэрэглээний программ хангамж судлан зохиож бүтээсэн байна.
Хятадын Үндэстний Хэрэг Эрхлэх Улсын Хорооны үндэстний цөөнхийн үг хэл, үсэг бичгийн ажлын албын дарга хатагтай Ань Жин-пин танилцуулж хэлэхдээ: "Үндэстний цөөнхүүдийн үсэг бичиг бараг бүхнээрээ комьпютерийн хэрэглээнд орж, зонхилохыг нь Windows систем дээр хэрэглэж байна. Сүлжээ ашиглагчид Монгол, Уйгар, Солонгос зэрэг хэлээр интернетээс файл буулгаж авч, тухайн үндэстний үсэг бичгээр сүлжээ ашиглан ажиллах бүрэн боломжтой болсон юм" гэлээ.
Нийгэм түргэн хөгжиж байгаа одоогийн цаг эринд үндэстний үг хэл, үсэг бичгийг хэрхэн хөгжүүлэх нь нийгэм нийтийн өмнө тавигдсан чухал асуудлын нэг болоод байна. /О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав/
|