• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-23 15:54:11    
Орчин үеийн анагах ухааны салбарын уушигны өвчний салааны нэрт мэргэжилтэн, профессор Са Тэн-сань

(1917--)


Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Монгол үндэстний орчин үеийн түүхэн дэх анагах ухааны салбарын уушигны өвчний салааны нэрт мэргэжилтэн, профессор Са Тэн-сань бол Юань улсын үеийн нэрт яруу найрагч, хятадч эрдэмтэн Садулаагийн 18-р үеийн үр ач юм.

     Са Тэн-саний аавын үед түүний гэрийнх нь Фүжяньд очиж нутаглан суусан байжээ. Са Тэн-сань багадаа Фүжөү хотын Ин-Хуа судар бичгийн хүрээлэнд бичиг үзэж, суурь мэдлэг, хятад хэл, гадаад хэл зэргийг сурчээ. 30-аад оны сүүлчээр Фүжяний Анагах Ухааны Дээд Сургуулийн 3-р ангид элсэж 1944 онд төгсөөд, сургуульдаа үлдэн анатомийн ухааны туслахаар 2 жил ажиллаж, хожим нь дотрын салааны эмч болсон байлаа.

     1948 онд томилолтоор Шанхай хотын Анагах Ухааны Дээд Сургуулийн Улаан Загалмайн Эмнэлэгийн уушигны өвчний салаанд мэргэжил дээшлүүлэгчээр суралцжээ. Тухайн үед Хятад улсад уушигны өвчин ихээр дэлгэрч, түүний улмаас их олон хүн ажлын байраа алдаж, хөрөнгө мөнгөө бүхнийг зарцуулж үгүйрч хоосороход хүрч байв. Шанхайд хагас жил суралцсан хугацаандаа Са Тэн-сань уушигны өвчний судлалыг маш их сонирхох болсон төдийгүй бас уушигны өвчтдийг өрөвдөж тэдэнд туслахын төлөө, уушигны өвчний судалгааг тусгайлан хийхээр зориг шийдсэн байна.

     1951 онд Са Тэн-сань Шанхай хотын Анагах Ухааны 1-р Дээд Сургуулийн харьяа Жүн Шань Эмнэлэгийн уушигны өвчний салаанд шилжин ажиллажээ. Са Тэн-сань шаргуу суралцан шилдэн ажилласнаар эмчилгээний өндөр ур мэргэшилтэй болж, уушигны өвчний талаар гүн нарийн судалаа шинжилгээ хийж, өвчтөдийг эмчлэн засахын зэрэгцээ бас 70-аад оноос эхлэн удаан чанартай бронхит, уушигны хавдар болон зүрхний өвчин зэргийг судалсан байна. 50-аад оноос хойш, уушигны сүрьеэ өвчний дэлгэрлийг Хятад улс тогтоон барьж чадсан боловч, удаан чанартай бронхит, уушигны хавдар зэрэг өвчин улмаар газар авч эхэлжээ. 70-аад онд Хятадын Ерөнхий сайд агсан Жөү Энь-лайгийн халамжлал анхаарал болон шууд удирдлага дор, Хятадын Эрүүл Мэндийн Яам нь удаан чанартай бронхитын эмчилгээ, судалгааны ажлыг удирдах алба байгуулан ажиллуулж, бүх Хятадын энэ салбарын ажлыг ерөнхийлөн удирдуулжээ. Са Тэн-сань Шанхай хотын ажлын хэсгийн ахлагч, Хятадын зүүн нутгийн 6 муж 1 хотын ажлын хэсгийн ахлагчийн орлогчоор ажилласан байлаа.

     Профеесор Сан Тэн-сань тусгай сэдэвт 10 зохиол бичиж, уушигны өвчинтэй холбоотой эрдэм шинжилгээний 40 гаруй өгүүлэл нийтэлсэн байна. Түүний бусадтай хамтран найруулсан "Уушигны чадавхийн шинжилгээний аргыг клиникийн эмчилгээнд" гэсэн бүтээл бол анагах ухааны энэ салбар чиглэлийн талаархи Хятадын дотоодын анхны тусгай зохиол юм. Тэрээр бас "Уушигнаас үүсэлтэй удаан чанартай зүрхний өвчин", "Механикийн аргаар амьсгуулах аппратын клиникийн хэрэглээ" зэрэг ном зохиолыг редакторлон хэвлүүлжээ.

     Профессор Са Тэн-сань Жүн Шань Эмнэлэгт ажиллахаас гадна бас бусад эмнэлэгт урилгаар ажиллаж байжээ. Төвийн удирдлага нарт олон удаа өвчин үзэж өнгөрсөн бөгөөд Фүжяний Анагах Ухааны Дээд Сургуульд уушигны өвчний салааны зөвлөхөөр уригдан ажиллаж, уушигны өвчний салааны залуу эмч нарыг олноор бэлтгэн хүмүүжүүлж өгсөн байна. Бас зарим их дээд сургуулийн урилгаар магистерын зэрэгт горилогч аспирантын жолоодогч багшаар ажиллаж өнгөрсөн юм. Уушигны өвчнийг анаган засах чиглэлээр 10 гаруй удаа курс дамжаа эрхэлж, бүх Хятадын том том эмнэлэгт тусгай мэргэжлийн их олон чадвартныг бэлтгэн хүмүүжүүлж өгсөн байна.

     Сүүлийн жилүүдэд профессор Са Тэн-сань зохиол бүтээл туурвих ажлыг голцлон оролдож, "Анагах ухааны нэвтрхий толь• уушигны өвчний ухаан", "Дотрын салааны хэрэглээний ухааны амьсгалын систем"-ийг найруулан бичснээс гадна бас бусадтай хамтран гарын авлаагийн том бүтээл болох "Уушигны өвчний хэрэглээний ухаан" хэмээх 900 мянган үсэгтэй номыг редакторлон гаргасан байна. /О.Дарамбазар найруулан орчуулав/