Хятадын Монгол үндэстний орчин үеийн түүхэн дэх мал эмнэлгийн ухааны нэрт физиологич, профессор Хун•Башмэнсан 1914 оны 3-р сарын 23-ны өдөр Хятадын зүүн хойт нутгийн Ляо-нин мужийн Жан-ү сяний Ү-жя-цүнь хэмээх айлын Хун•Тянь-бао гэдэг нэг тариачны гэр бүлд мэндэлжээ.
Башмэнсан багаасаа цэцэн сэргэлэн бөгөөд хөрш зэргэлдээ гэрийнх нь хувийн сургууль эрхэлж байсан тул, түүний нөлөөгөөр тэрээр сургуульд орохоосоо өмнө нь их олон шүлгийг цээжээр уншиж чаддаг болсон байжээ. 5 настай үедээ бага сургуульд ороход "Дөрвөн бичг"-ийг шууд уншиж, цээжилж ойлох чадвар сайтай байсан учир, 2 жил болоогүй хугацаанд "Их суртхуй", "Хэв Дунд", "Мэн зы бичиг" зэргийг боловсронгуй уншиж чадах болсон байлаа.
Ааж ээж нь түүнийг сайн суралцуулж эрдэм номтой хүн болгоё гэж хүсч байсан боловч, байгалийн гамшиг зэргээс болж гэрийнх нь ахуй байдал нь хүндрэлд орсон тул, 18 насандаа Башмэнсан аргагүйн эрхээр сургуулиас завсардаж хөдөө нутагтаа харьж, бага сургуулийн багшаар ажиллажээ. 1937 онд албаны зардлаар Японд суралцах оюутнаар шалгаж ороод, 3-р сард нь Япон орж Токиогийн Худалдааны Дээд Сургуулийн бэлтгэл ангид 1 жил суралцаж, дараа жилд нь Японы хөдөө аж ахуй, ойн аж ахуйн нэг дээд сургуулийн мал эмнэлгийн салбарт шилган орж суралцсан байлаа. Японд суралцаж байсан хугацаандаа Башмэнсан Япон хэлийг болосронгуй сайн сурсан төдийгүй бас мал эмнэлгийн мэргэжлийг ч маш сайн сурсан байна. Энэ нь мал эмнэлгийн шинжилгээ судалгааны ажлыг цаашид хийхэд нь үндэс суурь тавьж өгсөн юм.
1941 оны 3-р сард Башмэнсан эх орондоо буцаж ирээд, Да Тун Дээд Сургуульд суралцаж, дараа нь Хянганы өмнөд мужийн аж ахуйн тангхимд ажил шилжиж техникчээр ажиллажээ. 1943 оноос 1945 оныг хүртэл уг мужийн мал эмнэлгийн техникийн туслахаар ажилласан байв. 1945 оны 8-р сарын 15-нд Япон бууж өгснөөс хойш, Башмэнсан Вангийн сүм одоогийн Улаан-хот дахь Хянган түр мужийн мал аж ахуйн газрын даргаар ажиллаж байснаа 1946 оны 1-р сард зүүн монголын өөртөө засах засгийн газрын эдийн засгийн газрын нарийн бичиг болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн газрын даргын ажлыг хавсарган хийжээ. Хожим нь зүүн монголын өөртөө засах засгийн газрыг цуцалж, Хянган мужийн ардын засгийн газрыг байгуулсны дараа, Башмэнсан санхүүгийн танхимын нарийн бичгийн тушаалд ажиллаж удсангүй танхимын дарга болж дэвшээд, 1947 онд Зүүн Хойтын Цэргийн Их Сургуульд суралцах болтлоо уг тушаалд ажиллажээ. 1948 оны 5-р сард их сургууль төгсөөд цэргийн алба хаасан бөгөөд мөн жилийнх нь 6-р сард Өвөр Монголын цэргийн тойргийн Солон дахь үйлдвэрлэлийн их ангийн малын эмчээр томилогдож, хожим нь тэндэхийн агтны фермд малын эмчээр ажлласан байна. 1950 оноос Өвөр Монголын цэргийн тойргийн эрүүл мэндийн газар болон арын албаны газарт ажил шилжиж мал эмнэлгийн ажил хийжээ. 1953 онд Башмэнсан цэргийн албанаасаа халагдаж Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуульд багшаар ажлласан байв. Тэр 3 сарын хугацаанд малын өвчний анатомийн ухааны сурах ном найруулан бичиж, уг сургуульд малын өвчний анатомийн ухааны анхны хичээл орсон байжээ. Башмэнсан 1955 оноос малын өвчний анатомийн ухааны судалгааны ажил хийсэн байна. 1963 онд Башмэнсанд доцентын цол олгожээ. Энэ хугацаанд Башмансан сурах бичгийн агуулгыг шинэчлэх, туршилтын ажлыг жолоодох, их дээд сургуулийн сурах бичгийг хянан тогтоох зэрэг олон ажилд оролцож явснаас гадна бас эрдэм шинжилгээний олон өгүүлэл бичиж нийтэлсэн байлаа. Монголоор хичээлэх оюутадад зориулан, "Мал тээжвэрийн өвчний бизиологийн ухааны үндэс", "Мал тээжвэрийн өвчний бизиологийн ухаан" хэмээх хоёр номыг найруулан бичсэн нь тухайн үед урьд өмнө гарч байгаагүй чухал бүтээл болсон юм. Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуульд 30 гаруй жил багшлахдаа мал эмнэлгийн уханы үй олон эрдэмтдийг бэлтгэн хүмүүжүүлж, Өвөр Монголын мал эмнэлгийн үйлсийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан билээ.
Профессор Башмансан 1956—1983 оныг хүртэл "Мэдэрлийн ажиллагааны тухай Бапровын онолын хураангуй", "Мал тээжвэрийн өвчний онолын ухаан", "Эс бойжуулах арга", "Эрхтэн шилжүүлэх туршилтын удирдамж", "Удамшлын гени" зэрэг тусгай зохиол бүтээл, судалгааны өгүүллүүдийг бичиж хэвлүүлсэн юм уу сурах бичиг болгон дарамлан гаргажээ.
1956 оноос хойш, Хятадын Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Өвөр Монголын Өөртөө Засах Районы шинжлэх ухаан техникийн нийгэмлэгийн гишүүн бөгөөд байнгын зөвлөхөөр ажиллаж, 1978 оноос нааш, Өвөр Монголын Өөртөө Засах Районы бизиологи судлалын нийгэмлэгийн орлогч дарга, Хятадын Био-Химийн Судалгааны Нийгэмлэгийн зөвлөх, Хятадын Өвчний Бизиологийн Судалгааны Нийгэмлэгийн зөвлөх зэрэг тушаалд ажиллажээ. /О.Дарамбазар найруулан орчуулав/
|