Сүүлийн 20 гаруй жилийн турш, Түвдэд жил бүр түвд үндэстэн болон бусад үндэстний цөөнхий бага бус оюутан сурагчид Хятадын дотор газрын их ба дээд сургуульд шалган орсон буюу гадаадад суралцаж магистр, догторын цол авч байна. Тэд нар сургууль төгснийхээ дараа тэднийг өсгөн хүмүүжүүлсэн эх нутаг Түвдэд ирж, сурсан мэдлэгэрээ төрсөн нутагдаа үйлчлэх болсон байна. "Өнөөдрийн Түвд" нэвтрүүлгээр та бүхэнд Америкт суралцаад буцан ирсэн Түвд залуу Даваацэрэнг танилцуулах болно.
Энэ жил 42 настай Даваацэрэн Түвдийн Шигаз районы Байлан сяний нэгэн тариачин айлд төрсөн юм. 22 настайдаа Бээжингийн төвийн үнэдстний их сургууль төгсөж, Түвдийн Өөртөө Засах Районы Нийгмийн Шинжлэх Ухааны Акдемд ажилласан байна. Уг байгууллагад 10 жил ажилсны дараа албан байгууллага нь түүнийг Америкд томилон суралцуулсан байна.
1998 онд, Даваацэрэн Америкийн их сургуулиас төгсөж, магистрын цол авсан байна. Сургуулиа төгсгөөгөөд тэр төрсөн нутаг Түвдэд ирж ажилласан байна. Тэрээр энэ удаа Түвдийн нийгмийн шинжлэх ухааны акдемд судалгааны ажил хийсэнгүй харин Түвдийн нэлээд ядуу Динжие сяньд ядууг буруулах ажил хийсэн байна.
Динжие Сянь нь Хятадын Зумагланмаа төрийн байгалийн дархан цаазтай газар байдаг юм. Түүний чармайн ажилласан үр дүнд дөрвөн жилийн хугацаатай Америйкийн нэгэн сангаас 8 сая юаний хөрөнгө оруулсан хөдөө тосгоны хөгжил, ядууг тэтгэх төслийг Динжие сяньд оруулсан байна.
Энэ тусламжийн мөнгийг нэн сайн ашиглахын тулд Даваацэрэн уг сяньд 4 сарын шалган байцаалт хийсний үр дүнд Динжие сяний хамгийн ядуу "Дүн фэн" гэдэг тосгонд мөнгөө оруулхаар болсон байна.
Даваацэрэн тосгоны тариачдыг цугалуулан хурал хийж, энэ мөнгийг яаж хэрэглэхийг олноос асуулаа. Даваацэрэн хэлэхдээ, Хоёр хоногийн хурлын дараа тосгоны тариачид, манай энэ газрын хамгийн их асуудал бол тариан газрыг атаршуулж байгаа явдал болох юм, бид энд тариа таривал маш олон асуудлыг зохицуулж болох юм гэжээ.
Уул нь "Дүн фэн" тосгонд бага бус тариан газар байдаг боловч ус их тудагдаж байжээ. Бүх тосгон нь нэг л нуурын усаар тариагаа усалж байлаа, нуурны ус нь хүрэлцэхгүй, тариан газрын байц нь ч нуурны усаас дээр байдаг тул нэг жилдээ 60 хувийн тариан газар гандадаг юм байна. Даваацэрэн "Дүн фэн" тосгоны иргэдэд туслан мэрэгжлийн хүн авчран усжуултын ажил хийсэн байна.
1999 оны 5-р сард, "Дүн фэн" тосгоны анхны сужуултын ажлыг хийж дуусгаж ашиглалтад орууллаа. Энэ бол Даваацэрний нэг насандаа мартгүй явдал болох юм. Тэрээр хэлэхдээ, Манай тосгоны хүн нэг бүр надад хатаг бэлгэлж байлаа. Ус оргилон гархад тосгоны иргэд маш их баярлаж байлаа, зарим хүн нь ус руу мөргөж байсан юм. Би ч бас их баярлаалаа. Энэ бол тосгон байгуулагдсны дараах хамгийн баяртай нэг өдөр болох юм гэж тосгоны ардууд хэлж байлаа гэжээ.
Усжуултын ажлыг дуусгасаны дараа "Дүн фэн" тосгоны эзэнгүй байсан тариан газрыг тосгоны ардад хувиан өгч, хөх тариа, ваньдөү буурцаг тарисан байна. Энэ жил нь тосгоны үр тарианы ургац 30 мянга гаруй КГ байснаасаа 50 мянга гаруй КГ-д хүрсэн байна.
"Дүн фэн" тосгоны усан ашиглалтын төслөөс гадна Даваацэрэн бас Динжие сяньд ядууг тэтгэх 50 гаруй төсөлд ажилласан байна.
Тэрээр бас тухайн газрын малчин болон зэрлэг амьтны харилцааг зохицуулхын төлөө маш олон ажил хийсэн байна.
Тэрээр хэлэхдээ, бид бэлтгэл күүрс зохион байгуулж, тухайн газрын малчдад зэрлэг амьтныг хамгаалах нь хамгийн эцэс хэн хүн ашиг хүртэх вэ гэдгийг ойлгуулсан юм гэжээ.
2004 онд Даваацэрэн бас нэгэн сан байгуулж, зэрлэг амьтныг хөнөөсөн явдлаас болж хохирсон малчинд зохих эдийн засгийн туслалцаа олгосон байна. Ингэж хийж байгаа нь маш олон малчин ардын хүрээллийг олж байна. \Г. Сайн-Өлзий бэлтгэв.\
|