• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-24 20:43:55    
Хятадын тамирчин Хань Шяопэн цанаар гулгах агаар дах үзүүлбэрийн тэмцээнд алтан медал авчээ

Хятадын Олон Улсын Радио

    Италийн орон нутгийн цагаар 23-ны өдөр, Турины цагаан олимпийн эрэгтэйн цанаар гулгах агаар дах үзүүлбэрийн тэмцээнд Хятадын тамирчин Хань Шяопэн алтан медал авлаа, энэ бол Хятадын тамирчин цагаан олимпийн цасан спортын төрөлд авсан анхны алтан медал бөгөөд Хятадын эрэгтэй тамирчин цагаан олимпоос авч байгаа анхны алтан медал юм.

    

    20-ны өдөр болсон шувтаргааны тэмцээний эрх олж авахын төлөө тэмцээнд Хань Шяопэн гайхалтай сайхан 2 үсрэлтээр эхний байранд жагсаагдсан байна. 23-ны өдөр болсон шувтаргааны тэмцээнд мэргэжлийн өндөр төвшинтөй үсрэлтээр 250.77 оноо авч, алтан медал авсан байна. Белорусь, Оросын тамирчин хоёрдугаар, гуравдугаар байранд оржээ.

    Энэ нь Хятадын баг тамирчдын Турины олимпоос авсан хоёрдох алтан медал юм. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав\