• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-24 15:49:19    
Орчин үеийн мэс заслын ухааны монгол мэргэжилтэн, профессор Жү Хун-инь
(1914--)

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын орчин үеийн мэс заслын ухааны монгол мэргэжилтэн, профессор Жү Хун-инь бол Лигдэн хааны үр удам юм. Түүний өвөг нь Манж Чин улсын эхний үед Бээжинд нүүж сууршижээ. Аав нь Манж Чин улсын сүүлчийн үед хааны шадар хиеийн тушаалд ажиллаж байв. Жү Хун-инь 1914 оны 4-р сард Бээжинд төржээ.

    1939 онд Янь Жин Их Сургуульд байгалийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, 1943 онд Бээжингийн Ше Хэ Анагах Ухааны Дээд Сургуульд анагах ухааны докторын зэрэг хамгаалжээ. 40-өөд оны үед тэрээр уулын Янь Жингийн Төв Эмнэлэгт эмчээр ажиллаж байснаа Японы түрэмгийллийн эсрэг дайн ялснаас одоод хүрч иртэл, Бээжингийн Анагах Ухааны Дээд Сургуулийн харьяа эмнэлгийн мэс заслын салаанд ажилласаар байна.

    Жү Хун-инь багаасаа хувийн сургуульд орж "дөрвөн бичг"-ийг цээжлэн уншиж байсан бөгөөд хожим нь нийслэл хот дахь улсын 29-р бага сургуульд шилжин суралцжээ. Дунд сургуульд суралцаж байсан үедээ амьд бодисын ухааныг тун сонирхож байв. Өндөр зэргийн дунд сургуулийг төгсөхөөс нь өмнө нь сургуулиас нь төгсөх оюутдыг зохион байгуулж их дээд болон тусгай мэргэжлийн хэдэн сургуультай танилцуулснын дотроос Ше Хэ Анагах Ухааны Сургуулийн анагах ухааны суурь судалгааны лаборатори нь түүнд хамгийн их сэтгэгдэл үлдээсэн байлаа.

     Дунд сургууль төгссөнийхөө дараа, Янь Жин Их Сургуулийн амьд бодисын салбарын анагах ухааны ангид шалган орж, дараа нь Ше Хэ Анагах Ухааны Сургуульд суралцжээ.

     Уулын Төв Эмнэлэгт эмчээр ажиллаж байсан хугацаандаа их эмч нараас мэс засал, арьс шилжүүлэн суулгах, түлэгдсэн шархыг анагах, уруулын сэтэрхийг засах зэрэг олон талын наийн эрдэм сурчээ.

     Зүс царай, гадар төрх, гар хөлний дутуу доргоныг мэс заслын аргаар нөхөн сэргээх эмчилгээ нь гадаадад өнгөрөгч зууны 20-иод оны үеэр эхэлж хөгжсөн боловч, чөлөөлөгдөхөөс өмнө, Хятад улсад ийм тусгай эмчилгээний санаа байсангүй, зөвхөн мэс заслын санааны тоотой хэдхэн эмч л нөхөн сэргээх мэс засал хийж байжээ. 1948 онд Америкийн нөхөн сэргээх мэс заслын эмч J.P.Webster Шанхай хотноо ирж богино хугацааны сургалт дамжаа эрхэлсэнд Жү Хун-инь томилолтоор очиж суралцжээ. Сурлагын хугацааг 3 сараар төлөвлөж байсан боловч, дайны учир шалтгааны улмаас 2 сар хиртэй суралцаад сурлагаа төгсгөжээ.

     Бээжин хот чөлөөлөдгсөний дараа, Жү Хун-инь зүүн хойт нутгийн чөлөөлөдсөн районд очиж мэс заслын ухааны талаар цаашид суралцахын зэрэгцээ бас мэс засал хийж байв. Бээжиндээ буцаж ирснийхээ дараа, тоног төхөөрөмж, мэргэжлийн ном бичиг дутагдаж байсан байдалд хүндрэл бэршээлийн өмнө нугарч бөхийсөнгүйгээр мэргэжил нэгтэдтэйгээ хамтаар чармайж байгаад, нөхөн сэргээх мэс заслын ухааны судалгаа шинжилгээ болон мэс засал хийж эхэлсэн байлаа.

     Америк Умард Солонгосыг түрэмгийлсэн дайн дэгдээсний дараа, Жү Хун-инь Бээжин хотын мэс заслын ангийг дагалдан ар талын эмнэлэгт ажилласан байна. Бээжиндээ буцсныхаа дараа, цэргийн эмнэлэгт 2 удаа курс дамжаа эрхэлж, нөхөн сэргээх мэс заслын ухааны сургалт хийсэн байжээ. Энэ хугацаанд Жү Хун-инь бас 310 мянган үсэгтэй "Нөхөн сэргээх мэс заслын ухаан", "Цэргийн фронтын мэс заслын ухаан"-ы 6-р боть болох 110 мянган үсэгтэй "Төлөвшүүлэх мэс заслын ухаан" зэргийг орчуулан хэвлүүлжээ.

     50-аад оны дунд үеэр профессор Жү Хун-инь "Гарын шархыг анагах арга", "Хуруу залгах арга", "Гарын түлэгдсэн шархыг анагах арга" зэрэг олон өгүүлэл нийтлүүлсэн юм. 1956 онд Эрүүл Мэндийн Яамны томилолтоор Чех-словак орж, нөхөн сэргээх мэс заслын ухааны олон улсын эрдэм шинжилгээний анхны бага хуралд оролцож өгүүлэл уншсан байна. 1958 онд "Нөхөн сэргээх мэс заслын ухааны хураангуй" хэмээх номыг нь "Ардын Эрүүл Мэнд" Хэвлэлийн Газар барлан хэвлэжээ. 1963 онд нөхөн сэргээх мэс заслын санааг нь судалгааны газар болгон өргөтгөсөн бөгөд бас лаборатори нэмж байгуулжээ. 1974 онд профессор Жү Хун-инь Канад орж бөөр шилжүүлэх сургалт дамжаанд 2 сар шахам суралцаж буцаж ирснийхээ дараа, бусадтай хамтран "Бөөр шилжүүлэх арга" хэмээх 180 мянган үсэгтэй номыг найруулан бичсэн байна.

     60-аад оны үеэс профессор Жү Хун-инь залуучуудыг хүмүүжүүлэх ажилд анхаарч эхэлсэн бөгөөд Хятадын мэс заслын ухааны салбарт их олон эрдэмтэн мэргэжилтнийг бэлтгэн хүмүүлж өгсөн юм. /О.Дарамбазар найруулан орчуулав/