Өвөр монголын соёлын хэвлэийн хорооны редактор Насанөлзийгийн хариуцаж редакторлосон " чингис хааны алтан бичиг" ном 2002 онд арван гуравдугаар удаагийн Хятадын төрийн шагнал хүртсэн байна.
Үүнээс өмнө энэ ном Өвөр монголын өөртөө засах раионы шагнал хүртэж байсан юм. энэн ном хэвлэгдснээс хойш нийгэм нийтэд ихээхэн нөлөө тусгал гарсан байна. тус ном нь Хятадын олон улсын ном бичгийн компаниар дамжин Америк, Япон, Орос, Герман, Франц, Монгол зэрэг улс орнуудод тархсан байна. 2001 оны 2-р сарын 27-ны өдөр хөх хотод энэ номыг анх тархааснаас хойш энэ ном нь эрдэмтэн мэргэд болон хэвлэл мэдээлэлийнхний анхаарлыг ихээхэн татжээ. Өвөр монголын өөртөө засах раионы улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, архилогч Ге Шань Линь: "Чингисийн алтан бичиг ном"-ийн үнэ цэнэ болон соёлын агуулагдац өргөн гүнзгий болсон байна. энэ номд нийтлэгдсэн ховор наньдан түүхийн данс материал нь монгол үндэстний өв солёл мөртөө Хятадын үндэстнүүдийнх, хүн төрлөхтнийх юм. түүний нөлөө тусгал нь аажмаар бидэнд мэдрэгдэх болно гэж үнэлж байсан юм.
Манай үзэсгэлэнт сайхан миний нутаг нэвтрүүлгийн сурвалжлагч саяхан Өвөр монголын өөртөө засах раионы Хөлүн Буйр хотод байдаг соёлын хэвлэлийн хороотой холбогдож, тэтэгвэртээ гараад байгаа ахмад буурал Насанөлзийн гуайтай холбогдсон юм. тэрээр манай радиогоор дамжуулж өөрийн хийж бүтээсэн ажлын талаар ярьсан юм. тэрээр уул нь Өвөр монголын Хянган аймагт төрж өсөөд, аав нь бичгийн хүн байсан болхоор түнийг сургууль солёлын мөр хөөхөд хөтөлсөн байлаа. хархан багаасаа тэр хуурын үлгэр сонсон ялангуяа түүхийн хүмүүүст маш их сонирхолтой байлаа. хожим нь тэрээ Өвөр монголын багшийн дээд суруулийн түүхийн факултетээс төгс Өвөр монголын соёлын хэвлэлийн хороонд ажиллах болсон байна. тэрээр наяаад оны үеэр Хятадын баруун хойт нутаг шинжаанд болсон хэдэн удаагийн монголч эрдэмтэдийн хуралд оролцоод Хятадын бас Дэлхийн монгол судлалын байдлыг ойлгож, энэ талын судалгаа хийх урам зориг нь улам эрчлэгдсэн байв. Тэрээр Өвөр монголын соёлын хэвлэлийн хорооны монгол тасгийн эрхлэгчийн алба хашиж, хамт олонтойгоо сэтгэл нэгдэн олон жил хичээл зүтгэлтэй ажиллаж, Тус хэвлэлийн хороог Өвөр монголын нэрт хэвлэлийн хороо болгоход өөрийнхээ хүчин зүтгэлээ үзүүлсэн байна. одоо түүний араас залуу идэр насны хүмүүс халаагаа залган авч ажил үйлсээ улам цаашид хөгжүүлэхээр чармайн ажиллаж байгаа ажээ. та бүхэн манай сурвалжилгаас энэ талын мэдээлэл хүлээн авч сонсох болно.
|