Өвөр монголын Шилийн гол аймгийн зүүн Сүнид нутагтай залуу дуучин Отгон-Туяа бол Монгол Улсын Гонцогсумаль нэрэмжит хөгжим бүжгийн сургуульд суралцаж байгаа оюутан, мөн Монгол Улсын жүжигчин, төрийн шагналт дуучин Чимэд-Цэегийн шавь юм. Залуу дуучин Отгон-Туяа өнгөрөх он Шилийн голын үзэмчинд болсон уртын дууны их багш Зуун-Наст гуайг дурсгах "Зуун-Наст" хундагат уртын дууны уралдаанд оролцоод мэрэгжлын дуучины хувьд 2-р байр эзэлсэн байна. Түүний "Энгэр газрын ногоо нь..." гэж дуулах нь үнэхээр багш Чимэд-Цэетэйгээ адилхан сайхан дуулж байлаа.
Тэрээр хархан багаасаа ардын дуучин аав ээжийнхээ эхшиглэнт дууны дунд бүвэйлэгдэн өсч, дуучин болохын анхны замаа эндээс эхэлжээ. Өөрөө дуунд бахтай, мөн сайхан дуулдгийн учир 2002 онд 21 настай Отгон-Туяа хүсэлдээ хөтлөгдөн Хөх хот орж, Ятагачин Туяагаас жил шахам ятага сурчээ. 2003 онд тэрээр "Талын монгол айл" гэх анхны кассетаа хэвлүүлж, ур авьяасаараа олонд танигдажээ. Мөн 2003 онд Монгол Улст аялал жуулчилалаар явж байхдаа дууг сайхан дуулдгаараа Монголын урлагчидад өндөр үнэлэгдэж, тэнд суралцан мэрэгжлээ дээшлүүлэх азтай тохиол олсон байна. Мөн оны сүүлчээр залуу дуучин Отгон-Туяа эрдмийн хүсэл өврөлж Монгол Улст очин, Чимэд-Цэе багшаас дуулахуйн ур мэрэгжил, үндсэн онол зэргийг системтэй сурч эхэлсэн байна.
Угсаа нэгтэй Монголчуудынхаа дунд хүрч, мөн монгол соёлын шимлэг хөрсөнд сайн багшын шавь болж яваадаа дуучин Отгон-Туяа маш баяралж явдаг сан. Тэгэхээр тэр сайхн суралцаж, ардынхаа сэтгэлд хоногштол нэн сайхан дуулж, гялруулж явья л гэж бодож явдаг байна. Холоос гүйсэн хангал морь шиг хүний нутагт хөл тогтохыг тэр санаагүй, харин унаган нутагдаа эрдэм өвөрлөн ирж, нутгийн ард түмэнд өөрийн сайхан дуу, сурч эзэмшисэн зүйлээ өргөн барья гэж л яарана. Сурлагынхаа ялдамд тэрээр Өвөр монголын уртын дуу болон Монголын уртын дуугийн ялгаа зөрөөг ажиглаж л явлаа. Харин хожим хойшид энэ талаар илүү анхаарч, чухам ямар ялгаатай байдгийг нь тодруулж, эзэмшиж, судалж явах хүсэлтэй юм байна. Дууны мөнх тэнгэр, дуучины отгон тэнгэр ивээх болтугай.
|