Сүүлийн жилд Хятадын эдийн засаг түргэн хөгжиж, ард түмний амьдрал сайжран хот хөдөөгийн иргэдийн хоол хүнс элбэг дэлбэг болж мах тос түлхүү хэрэглэх болсон байна. Гэвч үүний нь дагалдан хоол хүнсний калорийн хэмжээ нэмэгднээс чихэрийн шижин зэрэг өвчин эмгэгт нэрвэгдэх хэмжээ нэмэгдснээр хүмүүс улаан төмс, эрдэнэ шиш зэрэг элдэв үр тарианы хүнсний зүйлийг хоол хүнсэндээ хэрэглэхийг анхаарах болсон байна. Энэ нь Хятад хүмүүсийн хоол хүн үзэл баримтлалд өөрчлөлт гарч хүмүүс ирэх тутам хоол хүнснийг шим тэжээлтэй мөртөө эрүүл мэндэд ашигтай хэрэглэхад анхаарах болсныг харуулж байна.
Энэ жил гарч гарч яваа Дүн Лянбэй Бээжингийн нэг компанийн ажилтан юм. Сүүлийн үеэс тэр бүтэн сайн болгонд Хятадын эрүүл ахуйн нийгэмлэгээс эрхлэсэн шим тэжээл эрүүл ахуйн мэдлэгийн курсст суралца болсон байна. эрүүл биетэй явах нь ажил үйлс хөгжүүлэхийн чухал нөхцөл гэж тэр үздэг.
Тэрээр хэлхэдээ, шим тэжээл нь хүний биеийн эрүүлтэй нягт холбоотой юм. сайхан амьдарч, ажил үйлстээ амжилт гаргая гэвэл эрхбиш хамгийн дүрүүнд сайн биетэй байх хэрэгтэй юм. түүнийг яаж баталгажуулах вэ гэвэл хоол хүнсээ үндсэнд нь тэнцвэртэй хэрэглэх явдал мөн гэжээ.
Сурвалжлагч Дүн Лянбэйгийн суралцаж байгаа уг курст хүрэхэд хичээлийн танхимд хөгшин буурал, залуу хизээл адил бус насны хүмүүс дүүртэл суусан байлаа. Уг нийгэмлэгийн ажилтны танилцуулснаас үзвэл, хоёр жилийн өмнө курс анх эрхлэх үед нэг долоо хоногт 1--2 дуаа анги эрхлэж, анги бүрд хэдэн арван хүн оролцдог байсан бол өнөө долоо хоног бүрд арваад анги эрхлэж анги бүрд 100 гаруй хүн оролцох босон байна. Хоёр жилийн турш курст 10 мянган хүн хамрагдсан юм байна гэжээ.
Курст арав гаруй удаа хичээл сонсч байгаа хатагтай Жя Нэнфан бол тарган биетай нөхөрийнхөө төлөө ирж сонсож байгаа юм гэнэ. Тэрээр хэлэхдээ, өнгөрсөнд хоол хүнсэндээ мах өөх түлхүү хэрэглэж байсан ба ажил алаб нь албан гэрт суух ажил, дахиад биеийн тамирын дасгал боловсролд ололцохгүй байснаас биед нь өөх хурамтаж таргаласан байна. Өнөө манай нөхөр мах өөх бага хэрэглэх болж хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн илүү хэрэглэх болсноор биеийн хүндийн жин нь буурч хөдөлгөөн хийхэд хөнгөн шөнгөн болсон байна гэжээ.
Нэг хугцааны курс 3900 юаний хураамж авдаг байна. Энэ нь өнөөгийн хотын жирийн ажилтны нэг сарын цалинтай тэнцэж байгаа юм. Энэ нь хэдийгээр бага бусын зардал боловч зарцуулах нь зүйтэй гэж хатагтай Жя Нэнфан үзэж байна.
Тэрээр хэлхэдээ, энэ мөнгийг зарцулсан нь зүйтэй гэж би үзэж байна. Залуугын үедээ энэ мөнгийг зрацуулж эрүүл мэндийн тухай мэдлэг сурч, хоол хүнсээ зөв хэрэглэвэл өтлөхийн цагт эрүүл биетэй байвал өвчин эмгэгт дутуу нэрвэгдэн эмчлүүлэх зардал бага гаргах болно гэжээ.
Нэг талаар Хятадын ард түмний орлого нэмэгдэн амьралын түвшин сайжирснаас хоол хүнсний шим тэжээл хэтэрж чихэрийн шижиг өвчин зэрэг өвчин эмгэг нэмэгдснээр хоол хүнс шим тэжээлийг тэнцвэртэй хэрэглэх асуудал нь чухал асуудал боллоо. Нөгөө талаар хүмүүсийн эрүүл мэндийн талын мэдлэг дээшилж эрүүл биетэй явах үзэл баримтлал эрчимжсэн байна. Энэ бүхнээс болж хүмүүс хоол хүнсээ зөв хэрэглэхийг чухалчлах болсон байна гэж мэрэгжилтнүүд онцоллоо.
Хятадын эрүүл мэндийн нийгэмлэгийн хүнсний шим тэжээл батлагаа хангах комиссын гишүүн хатагтай Сүнь Шүсяа хэлэхдээ,
Энэ бол ард түмний амьдралын түвшин дээшилснийг харуулж байна. Өнгөрсөнд амьдрал тааруухан хоол хүнс хүрэлцээ муутай байсан, өнөө амьдрал сайжран шинжлэх ухаан хөгжиж, соёл мэдлэг дээшилж, өвчин эмгэгээс сэргийлэх үзэл танилт ч дээшилсэн байна. Нийт иргэдийн эрүүл мэндийг чухалчлах болсон нь маш сайн явдал мөн гэжээ.
Хүмүүс хоол хүнсний шим тэжээлийг зөв зохицуулахыг анхаарах болсны улмаар үүнийг дагалдан шинэ ажил төрөл бий болж, сүүлийн үед Хятадын засгийн газрын нийтэлсэн 10 шинэ ажил мэрэгжилд "олон нийтийн шим тэжээл зохицуулагч"-ийн ажил нь энэ 10 шинэ ажил төрөлд орсон байна.
Өнөө ажил амьдралын айжам түрэгсэн албан байгууллага, компанид ажилладаг хүмүүс өдөрт ажилд дарагдан, компьютер ажиллуулж байдаг болохоор толгой эргих, цусны хангамж дутагдах, ядаргаатай болох зэрэг эрүүл бус байдалд ордог . Гэвч тэд цагийн шалтгаанаас болж, амьдрал, хоол хүнсээ зохицуулж чадахгүй байдаг юм. Өнөө ийм бүлэг хүмүүст хоол хүнсий нь зохицуулж үйлчлэх компани олноор байгуулагдсан байна.
Хятадын умрад нутгийн Шань ши мужийн Тай юуань хотод тусгайлан компанийн ажилтанд шим тэжээл зохицуулсан хоол хүнс ханган үйлчлэх компани байгуулагджээ. Уг компани нь хоол хүнс хэрэглэгчдийн эрүүл мэндийн үзүүлэлтийн дагуу тохирсон хоол хангаж байна.
Компанийн захирал Шюй Чанвэй хэлхэдээ, юуны өмнө хоол хэрэглэгчидэд эрүүл мэндийн шалгалт хийн эрүүл мэндийн үзүүлэлтийг үндэслэн хүснэг бөглүүлж, нэг өдөр ямар хоол, хэдий хэмжээтэй хэрэглэх, нэг долоо хоногт, нэг сард ямар хоол хэдий хэмжээтэй хэрэглэхийг бүртгэнэ. Үүнийг үндэслэж хоолны зүй зохистой цэс гаргах болно гэжээ.
Өнөө Хятадын эгэл ард гурван эрний хоолондоо эрдэнэ шиш зэрэг элдэв үр тарианы хүнсний зүйлийг тэцвэртэй хэрэглэхийг анхаарах болж, өглөөний хоолонд үнээний сүү өндөг зэрэг чанартай зүйлийг хэрэглэж, үдийн хоолондоо элдэв үр тарианы зүйлээр бэлтгэсэн хүнсний зүйлийг цагаан будаа, гурил зэрэг нарийн хүнсний зүйлтэй холиж хэрэглэх, оройн хоолондоо шингээлтэд сайн шингэн хоол юм уу хоол бага хэрэглэх зэрэг хоол хүнсний цэс журамлах болсон байна. /Урангоо орчуулж бэлтгэв/
|