Хятадын нэрт эмэгтэй зохиолч Бин Шинь " бүсгүй хүний тухай" гэдэг номдоо, эмэгтэй хүн бол яруу найрагчийн шүлэгд гардаг тэнгэрийн дагина биш, хайр дурлалд хаягдсан өлөн чөтгөр ч биш, тэд нар бол бидэнтэй нэгэн адил хайр сэтгэлтэй, ухаантай амьтан юм. Гэхдээ тэд нарын мэдрэмж маш эмзэг, маш түргэн тусгал гаргадаг бөгөөд маш хөгжилтэй байдаг. Иймээс эрэгтэйчүүдийг бодвол өнгө будаг нь илүү, дуу хоолой нь ч өндөр байдаг. Зан араншны талаар ч даврах тал нь илүү байдаг. Тэд нэн уян зөөлөн, нэн зоригтой, нэн хөгжилтэй, нэн нарин бөгөөд нэн егөөтэй байдаг. Энэ дэлхий дээр бүсгүй хүн үгүй байсан бол ямар болох сэн бол ? энэ дэлхийн " үнэн"-ий 50 хувь, " сайн сайхан"-ы 60 хувь, "гоо сайхан"-ы 70 хувь нь байхгүй болох байх гэж бичсэн байдаг.
Эхчүүд байсангүй бол шүлэгч ч байхгүй, хайр дурлал ч байхгүй гэж Горки хэлсэн билээ. Бурхан тэнгэр хүнийг бүтээхдээ тал хувь нь эр, тал хувь нь эм гэж хийсэн учраас энэ дэлхийг эрчүүд бүсгүйчүүд хамтдаа өргөж явах учиртай.
Гэхдээ бүсгүйчүүд бие даах ёстой. Бүсгүй хүн эр хүнд дэндүү итгэж хожим нь хохирдог үлгэр жишээ олон байдаг. Энэ бүхэн нь бүсгүйчүүд бие даах чадвартай, амьдралын ухаан сурахыг шаардаж байна. Иймээс хүнтэй зөв харьцаж, биеэ зөв авч явах амьралын ухаан нь бүсгүйчүүдийн заавал эзэмших ёстой чадвар болсон байна.
"Хорин жилийн дараа хаягдахаас эхнээс нь сэргийлэх хэрэгтэй" гэсэн бол орчин үеийн гэр бүлийн судлалын судлаачдын бүсгүйчүүдэд зориулан хэлсэн үг юм. Гэр бүл болсоны дараах 15 жил вуюу 20 жилийн дараа эрчүүдийн сэтгэл гаднын нөлөөнд илүү автаж, өөр бүсгүйг өөрийн гэргийгээс илүү гэж үздэг болдог нь харамсалтай бөгөөд гунигтай байна. Учир нь өнөөдрийн нийгэм эр хүнийг амжилтаар нь, харин эмтэй хүнийг өнгө зүсээр нь үнэлдэг. Гэр бүл болсоны 15 жил вуюу 20 жилийн дараа бүсгүй хүн өнгө зүс буурч хөгшрэх үедээ орно. 40 гарсан бүсгүй хүнд авч хэлбэл гэр бүл салж бутрах нь маш аз бус явдал болно. Үр хүүхдээ өсгөөн хүмүүжүүлж, зүйл бүрийн өрсөлдөөн сорилдод нүүрлэж байгаа ядарсан бүсгүйг хэн тоож түүнтэй суух билээ ? Ийм байдал гархаас сэргийле гэвэл хүнтэй зөв харьцаж биеэ зөв авч явах амьдралын ухаан эзэмшиж, гэр бүлээ дандаа халуун дулаан байлгаж, хань нөхөртэйгээ хайртай байх нь зөв арга билээ. Иймээс амьдралын ухаан бол бүсгүй хүний аз жаргалын үнднс суурь мөн гэж хэлж байгаа юм.
|