Хятад улсын нийслэл Бээжин хот бол соёл, боловсролын өнө удаан жилийн түүхтэй хот юм. Юань улс, Мин улс, Чин улсын үед Бээжинд үндэсний хэмжээнний сургууль байгуулан ажиллуулж байсан бөгөөд тэр нь тухайн үеийн феодлын нийгмийн хамгийн дээд зэрэглэлийн сургууль болж байжээ. 19-р зууны дунд үеэс өрнөдийн соёл, шинжлэх ухаан, техник Хятад улсад нэвтрэн орж, Бээжинд албаны талын орчин үеийн ач холбогдол бүхий анхны их сургууль—Жин Ши Да Шюе Тан хэмээх нийслэлийн их сургууль байгуулагдсан байлаа. Тэр нь хөгжсөөр өнөөдрийн Бээжин Их Сургууль болсон юм. Түүний дараагаар, Чин Хуа Их Сургууль, Янь Жин Их Сургууль болон Фү Рэнь Их Сургууль зэрэг олон их дээд сургуулиуд байгуулагджээ.
1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа, Бээжин хот хуучин Хятад улсын боловсролын тогтолцоог үндэснээс нь өөрчилж, Хятадын онцлогтой социалитст боловсролын систем тогтоохоор хайлт хийсэн практик ажиллагаандаа ихээн ололт амжилтанд хүрч баялаг туршлага хурамтуулсан байна. Өнөөгийн байдлаар, Бээжин хот социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой зохицсон боловсролын ажил төрлийн удирдлагын тогтолцоог анх алхам бүрдүүлээд байна. Ерөнхий боловсролын чанар түвшнийг дээшлүүлж, шинийг үүдэх эрдэм чадвартай хүмүүсийг бэлтгэн хүмүүжүүлэхийн төлөө, Бээжин хот 21-р зууны боловсролын шинэ төлөвлөгөөг бүх талаар боловсруулан тогтоож, хичээл сургалтын агуулга болон хичээл сургалтын аргаа өөрчилж шинэчилсэн юм. Хичээл сургалтын удирдлагын тогтолцоогоо өөрчилж, сургалтын уян хатан дүрэм хэрэгжүүлж байгаа нь оюуны нөөц баялгийг хамтаар ашиглах болон давуу талаараа харилцан нөхөхөд тус дөхөм үзүүлж, оюутан сурагчдын ерөнхий боловсролын түвшнийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Бээжин хотын баруун хэсэгт байрладаг Чин Хуа Их Сургууль 1911 онд байгуулагдсан бөгөөд тэр үед түүнийг Чин Хуа Шюе Тан гэж нэрэлж байжээ. Чин Хуа Шюе Тан нь тухайн үед Америкт суралцагсдыг бэлтгэн хүмүүжүүлэх сургууль байсан юм. 1912 онд Чин Хуа Шюе Танг Чин Хуа Сургууль гэж өөрчлөн нэрэлжээ. 1925 онд их сургуулийн тусгай газар байгуулаад, 4 жил суралцах оюутан элсэж эхэлжээ. 1928 онд уг сургуулийн нэрийг нь "Улсаас байгуулсан Чин Хуа Их Сургууль" гэж өөрчилсөн бөгөөд 1929 оны намар институт байгуулсан байна.
БНХАУ байгуулагдсаны дараа, 1952 онд үндэсний их дээд сургуулиудад тохируулалт хийх үед, Чин Хуа Их Сургуулийг олон салбартай аж үйлдвэрийн их сургууль болгосон байлаа. 1978 онос нааш, өөрчлөлт хийж нээлттэй байх явцад Чин Хуа Их Сургууль нь байгалийн шинжлэх ухаан, эдийн засгийн удирдлага болон хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухаан зэрэг хичээл сургалт, эрдэм шинжилгээний ажлаа аажмаар сэргээсэн юм. Өнөө гэхэд Чин Хуа Их Сургууль нь Байгалийн Шинжлэх Ухааны Дээд Сургууль, Барилгын Ухааны Дээд Сургууль, Механикийн Дээд Сургууль, Мэдээллийн Шинжлэх Ухаан, Техникийн Дээд Сургууль, Хүмүүнлэгийн болон Нийгмийн Шинжлэх Ухааны Дээд Сургууль, Эдийн Засгийн Удирдлагын Дээд Сургууль, Хууль Зүйн Дээд Сургууль, Дүрслэх Урлагийн Дээд Сургууль, Хэрэглээний Техникийн Дээд Сургууль зэрэг 11 дээд сургууль, 44 салбарттай болж, Хятад улсын ерөнхийлсөн чанартай орчин үеийн их сургууль болон хөгжижээ.
Чин Хуа Их Сургуульд өнөө багш ажилтан нийт 7100 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн дотор, Хятадын Шинжлэх Ухааны Академийн академич 24, Хятадын Инженерийн Академийн академич 24, профессорын цолтой багш 900 гаруй, доцентын цолтой багш 1200 гаруй хүн ажиллаж байна. Чин Хуа Их Сургууль байгуулагдсанасаа одоод хүрч иртэл, 100 мянга шахам оюутан хүмүүжүүлсэн юм. Чин Хуа Их Сургуульд өнөө 20 мянга гаруй хүн суралцаж байгаа бөгөөд тэдгээрийн дотор, үндсэн ангийн оюутан 12 мянга гаруй, магистрант 6200 гаруй, докторант 2800 гаруй байна.
1898 онд анх байгуулагдсан Бээжин Их Сургууль бол Хятад улсын ерөнхийлсөн чанартай анхны их сургууль юм. Анх эхэндээ түүнийг Жин Ши Да Шюе Тан—Нийслэлийн их сургууль гэж нэрэлж байсан бөгөөд бас тухайн үеийн Хятад улсын боловсролын засаг захиргааны дээд байгууллага болж байжээ. Цагаагчин гахай жилийн хувьсгалын дараа, 1912 онд уг сургуулийн нэрийг нь өөрчилж Бээжин Их Сургууль гэжээ.
1917 онд Хятадын орчин үеийн нэрт соён гэгээрүүлэгч асан ноён Цай Юань-пэй Бээжин Их Сургуулийн диктороор ажиллажээ. Чэнь Дү-шю, Ли Да-жао, Мао Зэ-дүн, Лү Шюнь, Хү Ши нарын зэрэг содон авьяастан, гарамгай эрдэмтэн нар бүр Бээжин Их Сургуульд ажиллаж өнгөрчээ.
БНХАУ байгуулагдсаны дараа, 1952 онд бүх Хятадын боловсролын системд өөрчлөлт хийхдээ Бээжин Их Сургуулийг нийгмий ншинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухааны үндмсэн боловсрол, судалгаа шинжилгээгээр гол болгосон ерөнхийлсөн чанартай их сургууль болгосон байлаа. Бүрэн бус бүртгэлээс үзвэл, Бээжин Их Сургуулиас төгссөн оюутдын дотроос 400 шахам хүн академич болсон бөгөөд Хятад улсын хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухааны салбар дахь нэр нөлөөтэй хүмүүсийн нэлээд хэсэг нь уг сургуулиас төгсөгчид байжээ.
2000 оны 4-р сард Бээжин Их Сургууль нь Бээжингийн Анагах Ухааны Их Сургуультай нэгдэж, шинэ Бээжин Их Сургууль болон өргөжижээ.
Өнөөгийн байдлаар, Бээжин Их Сургуульд 17 мянга гаруй багш ажилтан ажиллаж, 37 мянга шахам оюутан, аспирант суралцаж байна. Үүнд докторант хүмүүжүүлэх газар 155, магистрант хүмүүжүүлэх газар 177, үндсэн анги 86 байгаа бөгөөд 139 мэргэжлийг хамарсан пост докторын газартай байдаг. Бээжин Их Сургууль нь профессор, докторантын жолоодогч багш нар, Хятадын Шинжлэх Ухааны Академийн академичдын тоо, үндэсний гол чухал судалгаа шинжилгээний салбар мэргэжил болон үндэсний хэмжээний гол чухал лабораторийн тоогоороо бүр бүх Хятадын их дээд сургуулиудын дотор оройлж байгаа юм.
Бээжингийн Агаарын Тээвэр, Сансар Судлалын Их Сургууль бол 1952 оны 10-р сард тухайн үеийн Чин Хуа Их Сургууль, Бэй Ян Их Сургууль зэрэг нэрт их сургуулиудын агаарын тээврийн дээд сургууль, салбаруудыг нэгтгэсэн үндсэн дээр байгуулагдсан юм. 20-р зууны 50-аад онд уг сургуулийг улсаас бүх Хятадын 15 гол их сургуулийн нэгээр тогтоосон байна. Уг сургууль бол мөн ч докторант, магистрантын эрдмийн зэрэг олгох эрх авч асдирант хүмүүжүүлэх газар байгуулан ажиллуулсан Хятадын анхны бүлэг их дээд сургуулиудын нэг нь болно.
Бээжингийн Агаарын Тээвэр, Сансар Судлалын Их Сургууль нь одоо гэхэд 13 дээд сургууль, 7 салбартай, аж үйлдвэрээр гол болгосон, агаарын тээвэр, сансар судлалаар онцлог болгосон шинжлэх ухаан техникийн их сургууль болон хөгжсөн байна. Уг сургуульд өнөө багш ажилтан нийт 3500 гаруй байгаагийн дотор, Академич 9, профессор, доцент 1200 гаруй, докторантын жолоодогч багш 238 байна. Сургуульд сурч байгаа хүний тоо нь 24 мянгаас давж, түүний дотор, докторант 1000 шахам, магистрант 5000 гаруй, гадаадын оюутан 160 гаруй байна. Бээжингийн Агаарын Тээвэр, Сансар Судлалын Их Сургууль байгуулагдсанаасаа нааш, Хятадын хөнгөн хэлбэрийн зорчигч тээврийн анхны нисэх онгоц--"Бээжин 1-р", Азийн сансар хайгуулын анхны пуужин--"Бээжин 2-р", Хятадын нисэгчгүй анхны нисэх онгоц--"Бээжин 5-р", автоматчлалын салбар дахь нислэгийн загвар аппрат, компьютерын салбар дахь найруулах орчуулах систем зэргийг амжилттай судлан бүтээсэн бөгөөд бас "Шань жөү" сансрын хөлгийг судлан үйлдэх, хөөргөх зэрэг чухал чухал ажлуудад оролцож, нийгэм нийтийн сайн үнэлгээг хүлээсэн юм.
Төвийн Үндэстний Их Сургууль бол Хятад улсын үндэстний цөөнхүүдийн цорын ганц гол болох их сургууль юм. Уг сургууль 1952 оны 5-р сард байгуулагджээ. 1993 оны 11-р сараас өмнө, уг сургуулийг Төвийн Үндэстний Дээд Сургууль гэж нэрэлж байсан юм. Уг сургууль бол хүмүүэлэгийн болон нийгмийн шинжлэх ухаанаар гол болгосон, үндэстний судалын онцлог ихтэй, нийгмийн шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан, аж үйлдвэр, анагах ухаан, удирдлагын ухаан, сурган хүмүүжүүлэх ухаан, санхүү эдийн засаг, урлаг зэрэг олон мэргэжлийг хамарсан ерөнхийлсөн чанартай их сургууль болно.
Төвийн Үндэстний Их Сургуульд өнөө Үндэстний Цөөнхийн Хэл, Утга Зохиолын Дээд Сургууль, Үндэстний Судлал, Нийгмийн Шинжлэх Ухааны Дээд Сургууль, Үндэстний Удирдах Боловсон Хүчний Дээд Сургууль, Эдийн Засгийн Дээд Сургууль, Хууль Зүйн Дээд Сургууль, Урлагийн Дээд Сургууль, Түвд Судлалын Дээд Сургууль, Насанд хүрэгсдийн Боловсролын Дээд Сургууль, Олон Улсын Хэл, Соёлын Дээд Сургууль зэрэг 10 дээд сургууль, 29 салбартай бөгөөд 41 тусгай мэргэжлийн чиглэлээр хичээл сургалт явуулж байна.
Уг сургуульд 1800 гаруй багш ажилтан ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн дотор, профессор 79, доцент 295 байна. 6000 гаруй сурагч суралцаж байгаагийн дотор, докторант, магистрант 350 гаруй, гадаадын оюутан 200 гаруй байна.
Үүнээс гадна, Бээжинд бас Хятадын Ше Хэ Анагах Ухааны Их Сургууль, Төвийн Хөгжмийн Дээд Сургууль, Нийслэлийн Анагах Ухааны Их Сургууль, Бээжнгийн Хятад Анагах Ухааны Их Сургууль, Бээжингийн Радиогийн Дээд Сургууль, Гадаад Эдийн Засаг, Худалдааны Их Сургууль, Хятадын Ардын Их Сургууль, Төвийн Ший Жүжгийн Дээд Сургууль зэрэг олон нэрт их дээд сургуулиуд байдаг юм. /О.Дарамбазар найруулан орчуулав/
|