Бээжинийн Олимпийн наадам 2008 онд зохиогдохыг хэн хүнгүй ойлгож байна. Хэн хүнгүй Бээжингийн Олимпийн наадмын тасалбарыг хэзээнээс зарахыг ойлгох гэж бодож байх. Бээжингийн Олимпийн наадмын тасалбарыг 2007 оны эхний хагасаас худалдана гэж Бээжин хотын орлогч дарга, Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны гүйцэтгэч орлогч дарга Лю Жинмингээс манай сурвалжлагч саяхан ойлгосон.
Лю Жинмин хэлэхдээ,Бээжинийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо 2006 оны эхний хагаст наадмын тасалбарын тухай төлөвлөгөө гаргаж, 2007 оны эхний хагасаас тасалбарыг хадалдана. Тогтсон ёсоор Бээжингийн Олимпийн наадмын хэсэг тасалбарыг Олимпийн их гэр бүлд үлдээнэ. Бээжинийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо болохын дотор тасалбарын тоог нэмэгдүүлнэ. Зонхилох тасалбарыг зах зээлээр голдуу дотооддоо борлуулна. Хэсэг тасалбарыг гадаадын Олимпийн наадмыг сонирхогчдын шаардагыг хангана гэж Лю Жинмин танилцуулжээ.
Тасалбарын ажил нэлээд будлиантай. Шинжлэх ухаанчаар судалгаа хийж, тасалбарын нийт тоог гаргаж, бас тасалбарын үнийг судлан тогтоох болно. Иймээс Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо албаны талын вэбсайтаар дамжуулан иргэдийн санал хуриаж, тасалбарын үнийн талаар санал зөвлөлгөө авсан. Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо олон талыг бодож үзэж, шинжлэх ухаанч төсөөлөл хийж, эцсийн бүлэгт тасалбарын үнийг зүй зохистой тогтоох болно гэж тэрээр илэрхийлжээ.
Олимпий наадмын нээлтийн ёслол нийт олны анхаарлыг хандуулсаар ирсэн. Тасалбарын үнэн ч хямд биш байдаг. Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслолын тасалбарын ханшийг яаж тогтоох юм бол? Лю Жинмин хэлэхдээ, наадмын нээлтийн ёслолын тасалбарын үнэ нэлээд өндөр байх болно. Өнгөрсний Олимпийн наадмуудын байдлаас харахад олны сонирхлыг их татдаг спортын төрлийн шувтаргын тэмцээний тасалбарын үнэ бусад төрлийнхөөс арай үнэтэй байх болно. Хэдийгээр ийм байгаа ч Бээжингийн Олимпийн наадмын зонхилох төрлийн тасалбарын үнийг иргэдийн хүлээж авч чадах байдлыг гүйцэд харгалзаж үзнэ гэжээ.
|