• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-27 15:28:34    
Хар-Хот их эртнээс яригдна

Ле.Энх-Хад


Хятадын Олон Улсын Радио

Нэг хот нэрээрээ шуугина
Наран толгойгоор нь
     Нулимсан шуурга мэлтгэнэнэ
Нам жимээс нам гүм
Нороодой туурай нь
     Сэрүүхэн сүхүйнэ

Улаан үнэг Хар-Хотоос ульна
Хаалга эрсэн муурны
     Харайсан мөр нь
Хаш шүрэн тамга шиг эндүүрнэ
Урдын нэг дууны хэлтэс
Унтарч удсан цог дээр дүрэлзнэ
Улаан шуурга дэгдэх болгон
Уянгарж тэнд аянга нижгэнэнэ
Тэнгис ярьсан цусан домог бол

     Хар-Хот
Талд хоцорсон тайлбаргүй
     Оньсго бол Бадайн-Жаран
Шаазгайгүй долоон сарын долоон гээч
     Бадайн-Жаран
Шаазан аяганы мөнгөн хэлтэрхий бол
     Хар-Хот
Осол гээч Бадайн-Жаран
Орой нь цоорхой тэнгэр бол Хар-Хот

Нэг хотын агшан зуурын зүүрмэглэл
Нэг голомтын өнө үүрдийн гансрал
Их элсний ар буюу Бадайн-Жаран
Их эртнээс яригдна
Морьдын туульд
Нүдэн цэнхэр нуур тогтож
Мундаанд нь бүүвэйлэгдсэн
Тариагүй миний хот
Тас шиг хөхөрч царцахад
Домгийн цагаан дарцгууд
Дорно зүгээс
Ялин саран зүг яралзна

Бадайн-Жаран ишгэрнэ
Баларлаг ой шуугина
Бороо буцаж шаагина
Боловсон бодлоос ургана
     Би өөрөөсөө дутаана
Хар-Хот хаалгаасаа үргэнэ.
Найрагч хүний Хар-Хот
Айрагч хүний Хар-Хот
Атан тэмээний алхдал шиг
     Сажлуулж, тэшүүлж яригдна.