• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-27 15:32:30    
Шилийн хот

Хятадын Олон Улсын Радио

     Шилийн хот бол Өвөр монголын өөртөө засах раионы шилийн гол аймгийн төв юм. Өвөр монголд дээр үед чулуу гэдэг баргил хоолойтой нэрт дуучин байсныг Өвөр монголын дууг хөгжим сонирходог хүмүүс мэдэж магад гүй юм. Тэр дуунд

     Шилийн голын ус нь хө
     Шилин болор шиг мэлмэлзнэ хө,
     Шинэхэн мэндэлсэн хот нь хө
     Шижир нарандаа гялалзна хө гэж дуулж байдаг. Энэ бол өнөөдөр та бүхэн танилцуулах гэж байгаа шилийн хотыг дуулсан дуу юм. Уужим саруул талын дунд хуучин бийсийн сүмийн ором дээр сүндэрлэн боссон энэ хот ногоон тал цэцэг навчин дунд байдаг болхоороо тал нутгийн хот гэдэг нэр нэдэртээ үнэхээр сайхан зохирсон хот юм. Шилийн хотод Монгол, Хятад, Хотон, Манж зэрэг 17 үндэстэн оршин амьдардаг бөгөөд нийт хүн ам нь зуу гучин мянгад хүрдэг юм. Шилийн хотоос зүүнш хорин км-ын зайд Юань улсын дээд нийслэл Шанд хот байж, хүйтэн шилийн аялал жуулчлалын газар зэрэг үзэмжит газрууд байдаг юм. Тус хот нь нийт 18750 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй байж,урт удаан жилийн түүхтэй хот юм. Бийсийн сүм нь 1743 онд байгуулагдаж,шилийн голын тал нутагт байгуулагдсан хамгийн том сүм болсон юм. Хэрэг дээрээ шилийн хотын түүхийг тэр үеэс эхэлж бодох ёстой юм. Тэгээд бодвол одоо 250 гаруй жилийн түүхтэй болоод байгаа хот юм.

     Шилийн хот нь байгалийн сайхан малын билчээр байж, өвөр монголын өөртөө засах раионы тэрчлэн Хятадын улсын хамгийн том мал аж ахуйн баазын нэг нь болж байгаа юм. Түүнээс гадна шилийн хотод бас байгалийн эх баялаг элбэг дэлбэг байдаг юм. Хайн тодлоод байгаа нефтийн нөөц нь далан сая тоннд хүрч, нүүрсний нөөц нь 25 тэрбум тоннд хүрч байгаа юм. Химийн үйлдвэрийн түүхийн материал болон хужир ч шилийн хотод элбэг байдаг юм. Шилийн хотын нутагт бор гөрөөс, тарвага, үнэг, хяруул, туулай, цэгцүүхий зэрэг хээрийн амьтан элбэг байж, дэрс, цагаан мөөг, чихир өвс зэрэг эмийн ургамал байдаг юм.

     Шилийн хот нь хэдэн үеийн хүмүүсийн шаргуу хатуулжилтай бүтээн байгуулалтаар дамжиж, өнөөдөр орчин үеийн хот болон хөгжиж байгаа юм. Завтай үедээ та хэрэв шилийн гол аймгийн төв шилийн хотод зочилбол яруу сайхан уртын дуу, морин хуурын эгшигт баясан, өтгөн шаргал сүүтэй цайгаар тайлуулж, шилийн хотын зочинсог ард түмний сэтгэлд баярлах болно до.