• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-27 15:51:42    
Анх удаагаа дэлхийн торго үйлдвэрлэх болон эксдортлох хамгийн том орон болсон

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улс 1983 онд дэлхийн торго үйлдвэрлэх болон эксдортлох хамгийн том орон болсон байна. Тухайн үед Хятадын үйлдвэрлсэн торго дурдангийн эксдорт нь дэлхийн зах зээлийн 90 хувь болон 40 гаруй хувийг эзэлж байв. 1990 оны 9-р сард дэлхийн зах зээлийн 90 хувь болон 60 хувийг тус тус эзэлсэн байна.

     Торго дурдангийн экспорт анх удаагаа нэг тэрбум ам.доллараас давсан: Хятадын торго дурдангийн экспорт 1986 онд анх удаагаа нэг тэрбум ам.доллараас давсан байна. Мөн жил Хятадын торго дурдангийн экспортын нийт хэмжээ нэг тэрбум 130 сая ам.долларт хүрч, 1985 оныхоос 18,36 хувиар өсөн нэмэгдсэн байна.

     Африкийн орнуудад анх удаагаа төмөр замын вагон экспортолсон: Хятад улс 1991 онд Тянжиний шинэ боомтоос төмөр замын 110 вагоныг хөлөг онгоцонд гаргаж Африкийн Боствана улст явуулсан байна. Энэ бол Хятад улс Африкийн оронд анх удаагаа худалдааны хэлбэрээр төмөр замын вагон экспортолсон болно. Энэ удаагийн экспортын тоо хэмжээ, мөнгөний хэмжээ нь Хятадын төмөр замын вагон эксдортодсон түүхэн дээрэх хамгийн их нь юм.

     Экспортын бүтээгдхүүн боловсруулах анхны район: Хтядаын экспортын бүтээгдхүүн боловсруулах анхны район 1988 онд Шэньжэний Ша Төүжяогийн аж үйлдвэрийн районд байгуулагдсан байна.

     Анх удаа яамны хэмжээний экспортын шилдэг бүтээгдхүүн шалгруулсан: Хятадын анхны яамны хэмжээний экспортын шилдэг бүтээгдхүүн шалгруулах ажиллагааг Хятадын Гадаад эдийн засаг худалдааны яам 1990 оны 3-р сард эхлүүлж, 1991 оны 4-р сарын 24-ний өдөр эхэлсэн хаврын уларлын " Гунжөүгийн эксдортын барааны яармаг" дээр шагнал гардуулсан байна.

     Гадаад худалдааны хамгийн том төв: Хятадын гадаад худалдааны хамгийн том төв бол Хятадын Гунжөүгийн экспортын барааны яармаг болно. Тус хотын Лиү Хуахү нуурын эрэг дээр байгаа Хятадын Гунжөүгийн экспортын барааны яармаг бол Хятадын гадаад худалдааны хамгийн том төв төдийгүй, мөн зүү өмнөд Азийн бүс нутгийн олон улсын эдийн засаг худалдааны хамгийн том чуулга уулзалтын газар юм. Гунжөүгийн экспортын барааны анхны яармаг 1957 оны хавар болсноос хойш жил болгоны хавар намар хоёр удаа болсоор байна. 1990 оны байдлаар нийт 67 удаа болж, нийт 90 тэрбум ам.долларын наймаа тохиролцож, хятадын тухайн жилүүдийн гадаад худалдааны дөрвөний нэг хувийг эзэлсэн байна. \М.Цэцэн бэлтгэв\