• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-28 16:03:26    
"Вачирт цагаан хотын буурь"

Хятадын Олон Улсын Радио

     Умарт Юань Улс 14-р зууны сүүлчээс 17-р зууны 30-аад он болтол 300 гаруй жил тогтнож, нийслэл хотоо хэдэнтээ шилжүүлэн, эцэст нь Лигдэн хутагт хааны ордон-"Вачирт цагаан хот"-ыг байгуулжээ. "Эрднийн товч", "Болор эрх" зэрэг сурвалж бичигт, Лигдэн хаан Авага хар уулын энгэрт "Вачирт цагаан хот"-ыг байгуулжээ гэсэн тэмдэглэл бий. Энэ "Вачирт цагаан хот"-ын буурь нь одоогийн Улаанхад хотын Ар хорчин хошууны Хансүм сумны харианд байгаа Авага хар уулын энгэр дэх Удны хотын буурь болно.

     1617 онд "Вачирт цагаан хот"-ыг Авага хар уулын энгэр дэх саруул уудам шар шороот өндөрлөг дээр байгуулжээ. Хотын ар тал нь Авага хар уулын гол оргилыг түшиж, өмнөш 20-оод газрын алст Хөх шорон уулыг өшгиглөн, хотын үүдэн өмнөх зүүн баруун талд өөд өөдөөсөө харан байршисан хоёр бух хад гэдэг жижэг уулын завсрын ар талд хотын том хэрмийг дөрвөлжин хэлбэртэй байгуулжээ. Гадар хотын хэрмийн урт нь 1000 метр, өргөнөөрөө 500 метр байдаг. энэ хэрэм нь одоо нэгэнт балраад шороон далан болжээ. Дотор хотын хэрэм нь уртаараа 260 метр, өргөнөөрөө 250 метр байж, өмнө талын хэрмийн голд нь хотын том хаалагыг байгуулжээ. үүдний гадна нь тал саран хэлбэртэй бэхлэлт байгуулж, үүдийг нь зүүн талд нь гаргажээ. Дотор хотын хэрмийн зүүн талд бас нэг задгай үүд байдаг. уламжил яриагаар бол энэ үүдийг 1697 онд "Вачирт цагаан хот"-оос зүүнш 30 газрын алст байх Хансүмийн баруун сугачин дуганг байгуулах үе Цагаан хотын чулуу тоосгыг тээвэрлэх гэж хотын зүүн хэрмийг сэтэлж үүд гаргасан ажээ.

     Уг хотын хэрмийн гадар талыг тоосгоор өрж босгон, хотын хэрмийн дотор талыг шороогоор босгосон байдаг.

     Хотын дотроо зүүнш баруунш хоёр гарлан олон орон сууцын барилага байгуулж, нарийн гудамжаар заагалжээ.

     Одоо Ар хорчин хошуу болон Хансүм сумныхан "Вачирт цагаан хот"-ыг аялал жуулчилалын газар болгон засан сэлбэж байх тул удалгүй та бүхэн ч Лигдэн хутагт хааны нийслэл-"Вачирт цагаан хот"-ын бууриар хүрч, сонирхож болох юм байна.