"Дэлхийн нуруун" дээр байрлаж байгаа Түвд үндэстний өөртөө засах районд голцуу Хятадын үндэстний цөөнх түвд үндэстэн оршин сууж байгаа юм. Хэдэн зуун жилийн турш, түвд үндэстэн гэрэл цацрангуй түвд соёлыг үүдэн бүтээсэн юм. Өнөө энэ нутагд амьдарч байгаа урлагчид түвд үндэстний соёлд уллаж, үндэстний өөрийн онцлогтой, орчин үеийн урлагын бүтээлүүдийг үргэлжлэн бүтээсээр байна. "Өнөөдрийн Түвд" нэвтрүүлгээр одоо та бүхэнд Түвд үндэстний хөгжмийн зохиолч Милан-Доржийн тухай танилцуулах болно.
Бид Милан-Доржтой уулзах үе тэрээр дүнгэж Хятад Америкийн соёлын солилцооны үйл ажиллагаад оролцоод буцан ирсэн байжээ. Ингснээр манай яриа манай яриа түүний Амщрик орж, соёлын солилцоо хийсэн явдлаас эхэлсэн байна. Милан-Дорж хэлэхдээ, тун саяхан Хятадын Түвдийн соёлыг хамгаалах болон хөгжилд тус дөхөм үзүүлэх нийгэмлэг түвд соёлын 4 урлигчныг Америкд томилон соёлын солилцоо хийсэн юм. Америк орсон энэ 4 урлагчин бол Түвдэд үнэдстний бүжиг, хөгжим, эртний барилга хамгаалах болон уран зургийн ажил хийж байгаа юм. Би хөгжмийн зохиолчийн хувиар энэ удааны айлчлалаар голцуу Америкийн ажил нэгтэд Түвдийн уламжлат хөгжмийг танилцуулах гэсэн юм.
Америкийн ажил нэгтэд маань 50-60 оны түвд хөгжмийг сонирхож байсан боловч Түвдийн орчин үеийн хөгжмийг сонсч байгаагүй юм байна. Би тэднүүсэд Түвдийн хэдэн зуун жил чинагшлабал хэдэн мянган жилийн хөгжмийг танилцуулсанд тэд нар их гайхаж байсан юм. Зарим их сургууль нь Түдэд очиж түвд хөгжим, түвд соёлолтой танилцхыг хүсч байлаа. Энэ улааны солилцоогоор дамжин тэд нар Түвд урлагийн нэн их ойлгох болсон байна. Соёлыг заавал солилцох хэрэгтэй, соёлыг хааж болохгүй юм. Манай Түвдийн гэрэл цацрангуй соёлыг бүх дэлхийд ойлгуулах ёстой юм гэжээ.
Милан-Дорж Түвдийн хөгжмийн зүтгэлтэдийн төлөөлөгчдийн хувиар Хятад Америкийн соёлын солилцооны үйл ажиллагаанд оролцож байгаа нь Түүний түвд хөгжмийн талаарах ололт амжилттай их холбоотой юм. Энэ жил 43 настай Милан-Држ Түвдийн нэгэн цэргийн гэр бүлд төрсөн юм. Түүний аав нь Хятадын чөлөөлөх армын нэгэн түвд үндэстний офицер байсан юм, аав нь түвдийн уламжлат хөгжимд маш их хайртай байсан юм. Тэр бүлийн нөлөөсөөс болж тэрээр 9 настай байхдаа Түвдийн тайзнаа тоглож байжээ. Тэр 20 настайдаа Хятадын алдарт Шанхайн хөгжмийн дээд сургуульд шалган орсон байна.
Манай одоогийн сонч байгаа энэ дуу бол "Өчөөдрийн нар" гэсэн Түвд дуу болох юм, үүнийг тэрээр 1987 онд зохиосон байна. Энэ дуу нь түвд хэв намба, мөн орчин үеийн онцлогтой байдгаараа үргэн олон түвд сонсогч, бишгүй олон дотор газрын сонсогчдын хүрээллийг олсон байна.
10 гаруй жилийн турш, Милан-Дорж болон түүний хамтлаг Франц, Герман, Шведи,Австри зэрэг Европын 10 гаруй оронд тоглолт гаргаж, нэн олон хүмүүс Түвдийн гэрэл цацрангуй соёл урлагтай танилцсан байна.
Милан-Дорж Түвд хөгжмөөс шим тэжээл тасралтгүй шигээн авсан бөгөөд түүнийгээ өөрийн хөгжмийн бүтээлдээ оруулхыг маш их хичээсэн байна. Иймээс түүний 1995 онд зохион бүтээсэн "Эрэлхэг бүргэд" гэдэг дуу нь маш их амжилтад хүрсэн байна. \Г. Сайн-Өлзий бэлтгэв.\
|