Шихээз их сургуульд хичээл зааж байх хугцаандаа тэр өвчлөөд байсан боловч ерөөс хичээл заахаа тасалдуулсангүй юм. Эмч түүний өвчнийг улаан хоолойн хорт хавдар гэж оношилж, гурав удаа мэс засал хийлгэж эмнэлэгт хэвтэхдээ тэр эрс хатуу зоригоор өвчний шаналгыг тэсвэрлэж, өвчитний ор дээр аспирантад удирдан эрдэм шинжилгээний ажилаа үргэлжлүүлсээр иржээ.
Саяхан Хятадын Боловсролын Яам шийдвэр гаргаж, Хятад даярын боловсролын салбарынхан багш Мэн Элдүнгийн улс орны боловсролын үйлсийн төлөө нэг л сэтгэлээр зүтгэн, багш хүний шилдэг хэв сурталаар залуу өсвөрийн үеийнхэнийг хүмүүжүүлэн сургаж, нэр ашгийг хайхгүй эрдэм мэдлэгийг нягтаас нягт судлах үзэл санааг суралцахыг уриалсан байна.
Бээжин их сургууль Мэн Элдүнд "Бээжинг их сургуулийн шилдэг КН-ын гишүүн", "Бээжин их сургуулийн шилдэг багш"-ийн цол олгож, бүх багш ажилтан түүний эрхэм дээд зан чанараас суралцахыг уриалсан байна. /Урангоо орчуулж бэлтгэв/ 1 2
|