Эрин үед дэлхий нийтийн хэмжээнд даяаршлын үйл явц түргэсч, улс үндэстнүүд хоорондын хэлхээ холбоо өдөр ирэх тусмаа өргөжин тэлж, солилцоо, хамтын ажиллагаа идэвхжин, энх тайван, хамтын хөгжил нь улс үндэстнүүдийн нийтлэг үзэл баримтлал, хамтын зорилт болсон байна. Тэр тусмаа хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан техник, боловсролын салбар дахь харилцаагаа юуны өмнө түлхүү хөгжүүлж эрчимжүүлэх нь шинэ зууны хамтын хөгжлийн нэгэн ил тод онцлог шинж болсон юм.
Хятад Монгол хоёр орон бол найрсаг хөрш орон юм. Хоёр орон 1951 оноос соёлын хэлхээ холбоо тогтоож, солилцоо, хамтын ажиллагаа хийсээр ирсэн юм. Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орны Засгийн газар хооронд тохиролцсон соёлын хэлэлцээрийн хүрээнд, хоёр орон соёлын салбарт олон зам сувгаар баялаг агуулга хэлбэртэй солилцоо, хамтын ажиллагаа хийсэн байна. Хоёр орны соёл, шинжлэх ухаан техник, боловсролын яамны өндөр тушаалын албаны хүмүүс байнга харилцан айлчилж, 2004 оны 4-р сард Хятад улсаас Монгол улсад "Хятадын соёлын 7 хоног" ара хэмжээг, 2005 оны 4-р сард Монгол улсаас Хятад улсад "Монголын соёлын 7 хоног" арга хэмжээг тус тус анх удаа зохион явуулсан юм.
1987 онд Хятад Монгол хоёр орон 20 гаруй тасалдсан шинжлэх ухаан техникийн солилцоогоо сэргээж, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны жил тутмын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна. Түүнээс хойш, хоёр тал тогтмол хугацаанд шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны асуудлаар хурал хуралдуулж, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны жил тутмын төлөвлөгөө тохиролцож, солилцоо, хамтын ажиллагааныхаа агуулга хэлбэр, хүрээ хэмжээг улмаар баяжуулан хөгжүүлж ирсэн билээ.
Хятад Монгол хоёр орны боловсролын салбар дахь солилцоо мөн 1952 оноос эхэлсэн юм. Олон жилийн турш, хоёр орны боловсролын салбар дахь солилцоо, хамтын ажиллагаа нааштай хөгжиж ирлээ. 1996 онд "Хятад Монгол хоёр орон боловсролын салбарт солицоо хийх болон хамтран ажиллах 1996-2000 оны төлөвлөгөө" тохиролцож, 1998 онд "Эрдмийн зэрэг дипломыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай БНХАУ-ын Засгийн газар, МУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т гарын үсэг зурж, 2000 онд "Хятад улсын олгосон буцалтгүй тусламжаар Монгол оюутадыг суралцуулах төсөл хэрэгжүүлэх тухай төлөвлөгөө", 2005 онд "БНХАУ-ын Боловсролын Яам, МУ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам хоорондын 2005—2010 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө" зэрэг баримт бичгүүдэд тус тус гарын үсэг зурсан байна. Эдгээр хэлэлцээр төлөвлөгөө хэрэгжихийн хирээр, Хятад Монгол хоёр орон хоорондын соёл, шинжлэх ухаан иехник, боловсролын салбар дахь солилцоо, хамтын ажиллагаа улмаар идэвхжиж, цар хүрээ нь өргөжин тэлсээр байна. 2002—2003 оны байдлаар, Монгол улсаас албаны шугмаар 180 хүн Хятад улсад ирж суралцсан бөгөөд Хятад улсаас 15 хүн албаны шугмаар Монгол улсад очиж суралцжээ. Өнөө, энэ тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай болж байна. \О.Дарамбазар найруулан орчуулав.\
|