Тун саяхан манай Монгол хэлний редакцийнхан Улаанбаатар хотын сонсогч Цэвэгмидийн ирүүлсэн захидлыг авлаа, энэ захидал хэдийгээр нилээд хожидуу ирсэн хэдий ч, сонсогчоосоо захидал авах болгон манай хамт олон өөртөй нь уулзан учирсантай нэгэн адил баяртай байдагийг энд нуух юун. Түүний ирүүлсэн захидлаас бид Монголын цаг агаар тэдгээр өдрүүдэд ямар шуухан байсан, Цэвэгмид эгчийнхэн цагаан сараа тэмдэглэх гэж хэр их ажил ихтэй байсан бөгөөд баяр баясгалантай байсныг нь алагхан цагаан цаасан дээр бичиж ирүүлсэн энэ захидлаас нь мэдэрсэн гэхэд илүүдэхгүй. Гэр бүлээрээ халуун дулаан уур амьсгалд тавтай сайхан хаваржиж байгаагийг нь сонсоод манай хамт олон бүр их баяртай байлаа.
Бээжингийн хувьд сүүлийн өдрүүдэд нэг удаа бага зэргийн цас унаж дорхоноо хайлан одсон хэдий ч ган хуурайг тайлан чийглэг нойтон үнэр өнэртүүлж, цэвэр зөөлөн салхи хацрыг илбэн байгаа ч юм шиг, цаг агаар энэ хэдэн өдөр үнэхээр их сайхан байна. Гэвч умарт нутаг болсны хувьд Бээжинд хавар цаг салхи ихтэй жихүүн хүйтэн өдөр цөөнгүй гарч, гэхэдээ нэг мэдэхэд л зун болчихдог л дээ, Бээжингийн хавар их богони юм гэж би хувиндаа боддог. Би хэдэн өдрийн өмнө Бээжингээс 130 гаруй километр зайтай Тяньжин хотод хувийн ажлаар очоод ирлээ. Сонин болгож хэлэхээс тэнд байх хугацаандаа би энэ хотод байдаг Нань кай дунд сургууль болон Нань кай их сургуульд очиж танилцсан байна. Энэ нэр нэгтэй хоёр сургуулийг тухайн үеийн нэрт эх оронч сургаан хүмүүжүүлэгч Жан Бүөлин 1904 он болон 1919 онд тус тус үүсгэн байгуулсан юм байна. Энэ хоёр сургууль нь түүх, сургууль эрхэлэх үзэл санаа, заан сургатын яс чанар зэрэг олон талаараа Хятад улсдаа нэр нөлөөтөй төдийгүй, хамгийн онцлог болсон нэг зүйл нь гэвэл Хятадын ерөнхий сайд асан Жөү Эньлай болон одоогийн ерөнхий сайд Вэнь Жябао бүгд Нань кай дунд сургуулиас төгссөн юм байна. Тэдний суралцаж амьдарч байсан сургуулийн хашаан дундуур алхаж явахын зэрэгцээ би өсвөрийн залуу насны сурагч оюутаннуудын баярт баясгалант царай болон хичээл номдоо махруу сурч судалж буй байдлыг хараад сургууль бол аль ч нэг улс орны бүтээн байгуулагчдыг бэлтгэн хүмүүжүүлэгч дархан өлгий мөн шүү дээ гэж бодож явлаа. \Номин бэлтгэв\
|